Д.Баярхүү: Жижиг орны парламент: Олон улсын харьцуулалт
Монголчууд эрх зүйт төрөө сонгодог. Ардчиллаа төвхнүүлэх туршлагатай болсон. Манай иргэдийн дийлэнх нь эрх зүйт өнөөгийн төрийн тогтолцоонд сэтгэл хангалуун байдаг боловч Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх замаар УИХ-ын гишүүдийн тоог 150-155 болгох талаар мэтгэлцэж байх шиг. “76”-д багтаж чадаагүй бол “150”-д баараггүй гэсэн итгэлтэй жижиг намууд ч хөөрцөглөх нь харагддаг. Эрх баригч МАН нь 150 нэр дэвшигч дэвшүүлээд 140-ийг нь авчихвал яах вэ? “200” болгох нэмэлт санаачлах уу?
Өмнө нь УИХ-ын гишүүдийн тоо хэт олон, дээр үед Улс төрийн Товчоо 11-үүлээ болоод байсан бол одоо 76 гишүүн хэт ахдаж томдож байгаа мэт шүүмжлэх, хэрэв парламентын засаглалтай юм бол Ерөнхийлөгчөөр юу хийдэг юм гэх, Ерөнхийлөгчийн засаглал руу ороод УИХ-ыг 36, эсвэл 50 болгоё, эсвэл 2 танхимтай байя гэх санал иргэдийн дунд үе үе яригддаг байв. Цаанаа бол засаглалын институцийн зөв бурууг ялгаж салгахгүйгээр ердөө хэт олон дарга буй мэтээр харддаг байсан ба энэ төөрөгдлийг арилгах үүднээс дараахи судалгааг 2004 онд дээд газрын хүсэлтээр хийж байснаа эргэж толилуулъя.
Жижиг улсуудын жишээн дээр хийсэн 2004 оны судалгаа. Жижиг улс гэдэг шалгуурт: Хүн ам нь 5 саяас доош тоотой, эсвэл хөгжлөөр хоцронгуй, аль нэг улс гүрнээс хараат, мөн эзэмшлийн улс орнуудыг оруулав. Эдгээрийн ихэнхинь ардчилал, парламентаризмыг хэвшүүлж чадаагүй нь Монголын давуу талыг хэлээд өгөх шиг. Бас Ерөнхийлөгчийн ба эзэн хааны засаглалтай улс ч эдэн дотор олон байна.
Тэгэхээр “76” гэдэг тоо бол олон улсын дундаж жишиг, бараг ч Монголын 3 сая хүн амдаа бол багадаж мэдэхээр тоо байгаа нь дээрхиэс тодорхой байна. Манай УИХ дэлхийн жишгээс цөөн парламентын гишүүнтэй гэдэг судалгаанд хамрагддаг нь бас нэгийг хэлэх мэт.Тэгэхээр тоог цөөлөх бус, тойрог томсгох, сонгуулийг холимог буюу олонхийн жишгээр пропорциональ хэлбэрээр явуулах гэхчлэн сонгуулийн тогтолцоондоо шинэчлэл хийвэл “76” гэдэг тоог өөлөх явдал багасах магадлал байж болох юм.
Судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл
Zochin [64.119.21.8] 2022-08-23 10:50:35
Gishuudiin toog nemeh heregtei,harin davhar deeliig nemeh shaardlaggui...
Батмөнх [66.181.161.92] 2022-08-22 02:23:33
Манай шиг улс 5 жилээр ойрын хөгжилөө төлөвлөх ёстой. Харин одоогийн парламентын үндсэн үүрэг ёрөөсөө хэрэгжүүлж чадамжгүй сонирхолын зөрчилтэй үйл ажиллагааг явуулдаг ба тэд хуулиас дээгүүр эрх мэдэлтэй хэн нь ч хуулийг үл хүндэтгэж,зөвхөн өөрийн зорилгод ашиглахаар хуульд янз бүрийн өөрчилөлт хийдэг төрийн хулгайч бол адгийн хулгайч байдаг юм. Ард иргэдийн ирүүдэы боломжийг хулгайлж,өрөнд оруулах зэрэг хамгийн муухай аргаар ханддаг.
Зочин [103.229.120.182] 2022-08-21 11:14:00
Лаосын нэг танхимтай Парламент 99 суудалтай байсан сүүлд 2008 оноос нэмэгдээд 164 болсон байна.
Жиших орон биш байна. [66.181.160.126] 2022-08-21 14:23:45
Лаос чинь хүн ам нь 6,4 сая гэж байна. Монгол дөнгөж 3 сая. Үхсэнэ хийж УИХ-ын гишүүдийн тоог нэмдэг юм, шаардлаггүй.
zochin [73.111.180.213] 2022-08-20 17:36:20
1 xadaas ch xiij chaddaggyi urgelj busadyn am xardag uls delxiitei xarytsuulaxaar bid exleed 2 garaa tolgoitoigoo ajilluulaxad xeregtei odoogoor bid 3 say am l ajillaj baunaa idej chadna xudlaa yaryj chadna
Зочин [192.82.74.126] 2022-08-20 13:02:05
Энэ хүн эхлээд тоогоо,нэгжээ,орноо зөв бичиж сурмаар юм. 3 сая, 10 700, 205 мянга гэж бичжээ. Үүний 10 700 гэдгийг хэдэн хүн амтай улс гэж ойлгох бэ?
Зочин [192.82.71.138] 2022-08-20 14:30:15
Өөрөө зөв ойлгож байгаа биз дээ.
Uher mongol [5.173.18.133] 2022-08-20 08:43:36
Buh yum huuliaraa gej 30 jil hulgaillaa iim huuli bataldag parlament baih hereggui gedgiig hezee ta nar oilgoh ve uhernuudee 1000 parlamentchin bgaad ch hereggui eronhiilogch ardiin ih hural 4 jilg 1 huralddag baih heregtei gedgiig oilgoh boloogui yu interneet yutubeer heruul hiigeed baihaar iim yum unshij oilgohiig bod hodooniihon bol interneetees hol bai tednees utas kompiuteriig ni av ted chini jinhen uhernuud tedend internet buu og zugeer togloomoo toglood suuj bai
Зочин [59.153.115.70] 2022-08-20 08:12:12
монголын хувьд тойргоо томсгоод, парламентийн гишүүний ажлын чиг үүргийг тойрогт төсөв хуваарилуулж попорхоос илүүтэй хууль санаачлах, хууль тогтоолцох, хууль хэрэгжүүлэх чиг үүрэгтэйг нь бодож мэдлэг боловсрол туршлагатай, авилгалын шуналгүй, мэдлэг оюунаа сорьж ажиллах сайн хүн байх ёстойг сонгогчдод ойлгуулах талд нь анхаармаар юмдаа. өнөөгийн 76 хулгайч шиг биш гэсэн үг шүү