Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөний дагуух Зэлтэр, Хэнтий нуруунаас эхтэй Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна.
Харин Хэрлэн голын эхээр мөн Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 16 см даван үерлэж байна.
Маргааш буюу 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл