С.Ганбаатар: МАН-ынхан өөрсдийгөө булшилчихлаа, та нар дууссан!
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн Хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлэв.
Тодруулбал тэрээр: "МАН-ынхан өөрсдийгөө булшилчихлаа, та нар дууссан, одоо. Энэ бол улс төржсөн мэдэгдэл биш ээ. Та нар Үндсэн хуулинд халдчихлаа. Төрийн эрхийг хууль бусаар авах энэ бүх булай ажлыг хийчихлээ. Би гурван зүйл хэлье. Нэгдүгээрт, Энэ бүхний үр дүнд сайдын суудалд тачаадсан хэдэн нөхдүүдийн л хүсэл хангагдах байх. Бид УИХ-д сонгогдохдоо хууль, төсөв батлана гэсэн. Одоо төсвийг захиран зарцуулдаг эрхийг цэцийн долдой нарын тусламжтайгаар өөртөө авах гэж байна.
Д.Бямбасүрэн гуай хэлсэн байдаг. "Монгол оронд урвагчид хэзээд байсан. Гэхдээ эх орончид нь ганцаардахгүй" гэж.
Хоёрдугаарт, Жонн Локкийн хэлсэнчилэн Үндсэн хууль бол нийт ард түмний гэрээ. Энэ гэрээнд Үндсэн хуулийн цэцийн 9 хүн халдах ёсгүй. УИХ тарах цаг нь болсон.
Гуравдугаарт, Ард иргэд одоо Үндсэн хуулиа хамгаалах цаг болсон. "Тунгалаг тамир" дээр: "Хэдэн адсагнаас болж хүн алах нь нээ гэдэг. Түүн шиг хэдэн сайдын суудлаас болж хүн алах нь ээ" гэв.
Сэтгэгдэл
ЗОЧИН [103.10.22.64] 2022-08-25 00:38:58
АРД ТҮМНИЙ МАНДАТГҮЙ 9 ТЭНЭГ ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧИЛДӨГ ЭРХ ЭДЛЭХГҮЙ, ЭНЭ ТЭНЭГҮҮДЭД ҮХ-д ТИЙМ ЭРХ ОЛГООГҮЙ, УИХ БАТЛААД, ЁСЧЛООД, ЕР-д ЭХ ХУВИЙГ НЬ ҮХ-ийн ЭХ ХУВИЙН НЭГЭН АДИЛ ХҮЧИНТЭЙГЭЭР ХАДГАЛУУЛАХААР ӨГСӨН, 2019 ОНООС ХОЙШ УЛС ДАЯАРАА ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨЖ БУЙ ҮХ-ийн ТЭР НЭМЭЛТ ЗААЛТЫГ ГАДНЫ НӨЛӨӨНД АВТАЖ, УЛС ТӨРЖИЖ ҮХ-иа ХУДАЛДАЖ УЛАНДАА ГИШГЭЛСЭН ЭНЭ 9 ХҮН СҮГ ӨӨРЧЛӨЖ ГЭНЭ. ЭДНУУСТ ТИЙМ ЭРХ БАЙХГҮЙ,ЭРХЭЭ ХЭТРҮҮЛЭН ҮХ-ийн ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ҮХ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ЭНЭ 9 АДГУУСНЫ ДООД ТӨРӨЛТ ХҮН СҮГНҮҮДИЙГ НЭН ДАРУЙ ЭГҮҮЛЭН ТАТАЖ ОГЦРУУЛЖ, НУУВЧААС НЬ ХӨӨЖ ЯВУУЛ, ӨӨР ЭНЭ СҮГНҮҮДТЭЙ ЯРИХ ЮМ ОГТ ҮГҮЙ.
Зочин [202.126.90.99] 2022-08-24 13:18:33
Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй,энэ нийгэмд нийцэх заалт цөөхөн үлдсэн ,30 жилийн өмнөх үзэл бодол дэлхийн хөгжлөөс адагт нь үлдлээ
Зочин [66.181.178.88] 2022-08-24 12:14:06
ҮХЦ ийг огцоруулах цаг болжээ . Бас өргөн барьсан дордохын долоон дуракийг бас огцоруулах хэрэгтэй
Зочин [103.161.242.161] 2022-08-24 10:35:20
Үндсэн хуулийн заалт уруу халдана гэдэг ардчилалтай парламентын засаглалтай гэж явж байгаа улсад байж болохгүй явдал. Тэр дундаа ганц нам олонх болсон тохиолд...
Шилээ [192.82.74.141] 2022-08-24 11:36:16
Яг үнэн