АН-ын Тэргүүн дэд дарга Ө.Шижир: Би нэр төртэйгөөр энэ ажлыг авсан шигээ хадган дээр мөнгөн аяга тавиад өгч ч чадна
АН-ын Тэргүүн дэд дарга Ө.Шижир: Би нэр төртэйгөөр энэ ажлыг авсан шигээ хадган дээр мөнгөн аяга тавиад өгч ч чадна. Би залуу хүний хувьд хэлье. Авсан бол хийсэн шиг хийе. Хийж чадахгүй бол өгсөн шиг өгье!
Өнөөдөр Улсын Дээд Шүүхэд Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Өлзийхүүгийн Шижирийг бүртгүүлэхээр материалаа өглөө. Энэ үеэр АН-ын Тэргүүн дэд дарга Ө.Шижир хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ,
Өнөөдөр АН-ыг хэн нэгэн эсвэл ямар нэгэн хүн өөрийн хувийн эрх ашгийн төлөө төлөөлдөг эсвэл ямар нэгэн намыг өөрийнхөө амьдрах хэрэгслээ болгодог эсвэл хариуцлага хүлээдэггүй, хариуцлагаас зугтдаг хадган дээр мөнгөн аягатай тавиад өгсөн тамгаа буцааж авъя гэж хэлээд хоёр жил зууралддаг ийм системээс, ийм нөхцөл байдлаас нам салах ёстой. Ингэхийн тулд АН-ын залуучууд өнөөдөр энэ намын үйл ажиллагаанд гүн идэвхийлэн оролцож, энэхүү процессыг өөрсдөө бас хэлэлцэх ёстой.
АН үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдөр 32-33 жилийн түүхийг Ардчилал үүссэнээс хойш мөн төдий хугацаа өнгөрч байна. Гэтэл энэ намыг намын зарим гишүүд өөрийн гараараа бусниулан нурааж байгааг та бүхэн харж байна. Үүнтэй бид эвлэрэхгүй! Ирээдүйд АН хүчтэй сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх ёстой. Үүний тулд бидэнд өнөөдөр зайлшгүй эв нэгдэл хамтын ажиллагаа мөн хамтран ажиллах ирээдүйн зорилго мөн өнөөдрийн ойрын зорилго маш чухал байна. Өнөөдөр АН-ыг ийм хуваагдчихсан, эсвэл ардчилсан нам үгүй болчихсон мэт байр суурийг зарим улс төрийн нам, зарим улс төрчид магадгүй санаатайгаар хийж байна.
Үнэндээ бол тийм юм байхгүй. Та нар очоод үзээрэй аль ч шатны нам дээр очиход АН бол АН-аараа л байгаа. АН өнөөдөр аль нэг дүүрэг, орон нутагт хуваагдсан зүйл огт байхгүй.
Энэ бол ганц хоёрхон хүний хувийн эрх ашгийн үүднээс олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлэх будилуулах гэсэн ийм үйл явц болж байгаа гэдгийг бас хариуцлагатайгаар хэлэх гэсэн юм. Хэрвээ Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг УДШ бүртгэхгүй, өнөөдөр энэ УДШ-ийн үйл ажиллагаа аль нэг Улс төрийн намаас хараат байвал мэдээж АН улс төрийн намын хувьд дараагийн шат руу орох болно.
Хэрвээ УДШ-ийн улс төрийн үйл ажиллагаа мөн манай намын бусад нэр нөлөө бүхий хүмүүсийн хорлон сүйтгэх энэ ажиллагаа өнөөдөр энэ чигээрээ үргэлжлээд зөвшилцөл амжилтад хүрэхгүй бол би нэр төртэйгөөр энэ ажлыг авсан шигээ хадган дээр мөнгөн аяга тавиад өгч чадна. Би залуу хүний хувьд хэлье. Авсан бол хийсэн шиг хийе. Хийж чадахгүй бол өгсөн шиг өгье. Энэ бол миний хувьд зарчим гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.123] 2022-08-25 11:03:54
Жонхуу Баттулга хулгайч нарын л нөөцтэй гэсэн нь үнэн бололтой. Шоронгийн хулгайч шөвгөр Өлзийгийн бутач хүүхэд тэгээд АН-ыг удирдах болж байна уу тэгээд???
Гочоосүрэн [202.21.121.146] 2022-08-25 07:22:18
Бэлтрэг, тайган Зи Энхболдын хүүхэн Батханд та 20 оны сонгуульд манай Говь-Алтайд нэр дэвшихдээ сумдуудад амалсан мөнгөө өгнө үү, ичэхчгүй юу ч болоогүй юм шиг л явах юм. Муулаад байгаа Эрдэнээг долоож долоож пялдагдаж мандат авч дэвшчээд унангуут нь Жэнко дээр очоод наалдчихсан заваан ёс зүйгүй шулмас авгай өрөө төлөөч ээ. Амгаланбаатар даргын багийн хүмүүс бид нар чиний төлөө өдөр шөнөгүй ажилласан, эрээ цээрээгүй, гэр бүлийн тогтворгүй, мөнгө албан тушаалын төлөө ямар ч даргын дор очоод хэвтэж чадах хүүхэн юм даа
ЗОЧИН [103.10.22.125] 2022-08-25 00:22:47
АН ЕР-ийн СОНГУУЛЬД ЯЛАГДААД ДАРГА ЭРДЭНЭ "БИ АН-ын ДАРГААС ОГЦОРЧ БУЙГАА МЭДЭГДЭЖ БНА ГЭЭД АН-ын ТАМГЫГ АН-ын ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ТУВААНД ШИЛЖҮҮЛЭН ӨГЧ БНА" ГЭЖ СҮРТЭЙ МЭДЭГДЭЭД ӨГЧ БАЙСАН, ОДОО ТЭР БИ АН-ын ДАРГА ХЭВЭЭРЭЭ БАЙГАА, АН-ын ЭХ ТАМГА НЬ ЭНЭ БНА" ГЭЭД СОЛИОРООД БНА. ҮҮНИЙГ НЬ УДШ ЗОРИУД МАН-тай ХАВСРААД БУДЛИУЛААД БНА, ЭНД МАН, УДШ-д ЗОРИУД ИНГЭХ НОЦТОЙ ЗОРИЛГО БНА ДАА. УГ НЬ САЯ УИХ ДАХЬ АН-ын БҮЛГИЙН ДАРГААР СОНГОГДСОН ЦОГТГЭРЭЛИЙН АН ЯАЖ Ч БОДСОН ЖИНХЭНЭ АН БАЙМААР ЮМ, ОДОО УДШ ЯАЖ БҮРТГЭХИЙГ АРД ТҮМЭН ХАРАХ ҮЛДЛЭЭ.