Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн хүмүүс нийтийн эдэлбэр газрын шарилжийг цэвэрлэж байна

Aдмин / Нүүр

Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудын ялыг зорилгод нийцүүлж, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд нийтийн ашиг сонирхолд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн ажлуудыг хийлгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тушаал гаргажээ.

Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар нийтэд тустай ял эдлэж буй хүмүүс аймаг, нийслэл дэх нийтийн хэрэгцээний газрын шарилжийг энэ сарын 24-ний өдрөөс нэг сарын хугацаатай цэвэрлэж эхэлсэн байна.

Ингэхдээ ял эдэлж буй хүмүүсийн эрүүл мэндийг эрсдүүлэхээс сэргийлж ажлын бээлий, амны хаалт зэрэг хамгаалалтын хэрэгслээр хангаж байгаа аж. Түүнчлэн арга хэмжээний хүрээнд ял эдэлж буй хүмүүст хуулийн зөвлөгөө, мэдээлэл мөн өгч байгаа ажээ. Ташрамд, хөл газрын ургамал буюу шарилжны харшлаар манай улсад насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь өвчилсөн гэсэн статистик бий. Нийтийн эдэлбэр газар дахь шарилжийг тухайн орон нутгийн тохижилт, үйлчилгээний газар хариуцан цэвэрлэх үүрэгтэй боловч боловсон хүчин, төсвийн асуудлаас үүдээд дорвитой үр дүн гаргадаггүй аж.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn


Сэтгэгдэл

Pee [202.55.191.130] 2022-08-26 07:42:44

eniig tuugeed asuudal uurchlugdduggui gej medej baimaar! ug ni havartaa haltsgai gazaruudad uvsnii ur asgaj ene sharilj urgah nuhtsuliig ni ugui hiij baij l zugeer boloh asuudal l daa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.