Ховдод хотоос Засаг дарга томилох нь агаарын биш үү Ерөнхий сайд аа!
Ховдод хотоос Засаг очих нь арай л агаарын юм биш үү сайд аа? Улаанбаатар хотоос 1,580км-ийн зайд орших 76,060.38км² газар нутагтай олон ястны өлгий Ховд аймагт 88.000 орчим иргэд амьдардаг. Энэ нутагт халуунд халж хүйтэнд хөрж эх нутгийнхаа элсэн ширхэг бүрийн онцлогийг мэддэг нутгийн зон олон бий. Тэдэнд төрийн ордноос шууд бурхан томилсон ч утгагүй санагдаж байна хэмээн бухимдаж байна. Арга ч үгүй биз. Аль ч цаг үед орон нутгийн сонгууль болон их хурлын сонгууль, иргэдийн хурлын сонгууль гээд л бүх сонгуулийн жаргал зовлон дунд тэд л байж ялалт ялагдал бүрийг амсдаг. Гадны нэг нь ялагдвал унасан газраасаа хормойгоо гөвөөд л буцдаг. Тэгээд ч холын хүн хотлын хэргийг шийдэх нь бүү хэл мэдэх ч үгүй. Нутгийн өөрөө удирдах байгууллага засаг захиргаа гэдэг нутгийн иргэдийн мөн тэнд амьдардаг хүмүүсийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Ингэхийн тулд жаргал зовлон шийдлээ мэддэг байх хэрэгтэй. Тэдний итгэл зүтгэл бас эрхийг Ерөнхий сайд эрх мэдлээрээ далайлгаж хүчирхийлэл үзүүлэн халдаж хазаарлаж хязгаарлаж болохгүй! Ховд аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан үргэлжилж байна. Хэлцэл шийдэлд хүрч чадахгүй өчигдөр шөнөжин мунгинаж Даваа гарагийн 10.00 цаг хүртэл хойшилсон. Хуралдаанаар засаг даргын томилгооны асуудлыг хэлэлцэж байгаа.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх АНУ-ын Колумбийн их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн Э.Болормаа гэх эмэгтэй
Ховд аймгийн засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхантай өрсөлдөн аймгийн засаг даргад нэр дэвшиж байгааг юу гэж ч ойлгомоор юм. Түүний аав А.Энхбат 1981 онд Ховд аймгийн 10 жилийн хоёр дугаар дунд сургуулийг төгссөн юм билээ. Одоо БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажилладаг. Гэвч энэ нь охиныг нь ХОВД аймгийн засаг даргаар томилоход хангалттай шалтгаан огт биш. МАН-ынхан хэнийг ч хаа нэг газрын дарга болгох гэж 9 үеийг нь онгичиж хамаатуулах гэдэг нь жам болох нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үе үе орж гараад байдгийг гайхах хэрэггүй юм байна, ийм зөвлөхтэй хүн хөрсөнд биш тэнгэрт сэтгэх нь зүйн хэрэг. Энэ эмэгтэй ховд аймагт битгий хэл Улаанбаатартаа амьдарч байсан юм уу даа. Түүний ажлын туршлагыг харахад лав л 10 гаран жил гадна байсан болов уу. Ховдын Засаг дарга, орон нутаг дахь бүлэглэлийг огцруулсан нь БРАВО. Одоо харин шинэ Засаг даргын томилгоог орон нутагт нь үлдээ! Хэн нэгэн оролцох хэрэгтэй бол С.Бямбацогт оролцог. Ядаж л аймгаасаа сонгогдсон үүрэг хариуцлага хүлээх ёстой хүн. Адаглаад Ховдчуудыг төлөөлж УИХ-д сууж байгаа биз. С.Бямбацогт гишүүн энэ асуудалдаа дуугарч, Ховдчуудынхоо төлөө дуугарах ёстой гэдгийг онцлоод хэлье. Энэ нь түүний үүрэг гэж харж байна.
Баруун бүст цементийн үйлдвэр босгосноор хотоос 2 дахин илүү үнээр авдаг байсан цементээ баруун бүсийн 5-н ч аймаг үйлдвэрийн үнээр авах боломжийг олж авсан энэ аймгийг Төрийн ордны томилгоогоор самарч үл болно.
Тиймээс төв болоод зүүн, өмнөд бүсүүдээс илүүтэй үлгэрлэн хөгжиж чадаж байгаа Ховдын асуудалд хуруу хошуу дүрэхгүй байх нь Засгийн газрын тэргүүний бодох л асуудал. Шүдгүй арслан шүдтэй боллоо гээд аймгуудаа самарч агаарын томилгол хийж үл болно.
Хүний нутгийн бурханаас өөрийн нутгийн чөтгөр гэж ховдчуудыг тайван орхи.! Хотын хөрш дүүргүүд ч нэгнийхээ сонгуульт ажилд нөлөөлдөггүй байхад Хотоос Ховдод очиж цэцэглүүлнэ гэдэг бол үлгэр гэдгийг шуудхан хэльчихэе!
Б.Алтанцэцэг
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.44] 2022-08-28 14:33:26
Ерөнхий сайд-Төр Засаг Хуулиа уландаа гишгэж,орон нутгаа доромжилж байгаа нь ноцтой байна!
ховд [66.181.182.148] 2022-08-28 10:42:47
мөнгө иддэг суваг нь харагдана гэхээс үхэхнээ!!!??? бусад аймагт ч гэсэн хэрэгжүүлэх ёстой. ялангуяа өмнөговьд .юуч хийдэггүй тэнэг сэддорж гэгчийг зайлуулж өгөөч.
Судлаач [103.229.122.165] 2022-08-28 08:07:51
Төр, Засгийн эрх барьж буй нам аймгийн Засаг даргад тодорхой хүний нэрийг санал болгосон байна. Урд өмнө нь ч ийм байсан. АН Засгийн эрх барьж байхад Завхан аймагт хотоос Санжмятав, Батсайхан гээд хүмүүсийн нэрийг дэвшүүлж, хурал нь хэлэлцэж олонхийн саналаар нэрийг нь Ерөнхий сайдад уламжилж байлаа. Хуулийн хүрээнд, хэвийн асуудал. Ерөнхий сайд чадна гэж итгэж байгаа хүнийхээ нэрийг л дэвшүүлсэн байна. Харин энэ ТЭНЭГ САЙТ орон гаран юм бичиж битгий тэнэглээд бай даа. Лай болохоор ЗАЙ бол.
Зочин [202.9.46.10] 2022-08-28 07:37:41
Болормааг Ховдруу явуулаа. Ингэж зориглох цаг хэдийнэ болсон ЗГ
Зочин [202.21.98.238] 2022-08-27 23:14:22
ЦАДАХАА МЭДДЭГГҮЙ ЖАЛГАНЫ ОРКУУД ХӨГЖҮҮЛЭЭД ЖАРГААГААД БАЙГААГ МЭДЭХГҮЙ ЮМ БАЙНА!
ховдчууд даргаа сонгог [192.82.84.27] 2022-08-27 22:59:25
Нутгаа мэддэг хүнээр дарга тавих нь зөв. ТҮҮНЭЭС Оюуэрдэнийг таньдаг хүн аймаг удирдаж чадна гэсэн юм байхгүй
зочин [192.82.85.174] 2022-08-27 14:32:47
Монгол улс МАН-ын удирдлагын дор социализм руугаа эргэлт буцалтгүй орчихсон юм уу? Яана аа, одоо ямар хэцүү юм бэ? Иргэд шийдэх асуудал гэж энэ улсад байна уу? МАН ба төрийн ордноос бүх асуудлыг шийдвэрлэсээр 100 жил боллоо, юу өөрчлөгдөв? иргэдийн ахуй амьдрал сайжрав уу? дээшлэв үү? 40 нас хүрээгүй, ажил амьдралын туршлагагүй, ийм нэг охин алс хязгаарын аймгийг удирдаж чиглүүлж чадах уу? арай хэтрэх байх аа? Эрхбиш энэ охин өөрөө татгалзах байлгүй дээ.
Зочин [202.21.108.42] 2022-08-28 00:05:47
Unen2, ene ohin ter tusluu bicheed l suuj baig, usan tsahilgaan stanzaa UB-s ch demjeed gadaad huringu oruulalt tataj bno shd!
зочин [64.119.17.227] 2022-08-27 13:59:06
Ховдын оркуудын дундаас дахиж засгийг нь томилоод байдал дээрдэхгүй л болов уу, нэг мөсөн шинэчлэл хэрэгтэй, Болормаа нь харин зөв хүн үү гэдэг нь өөр асуудал байх аа, холоос шинэч хүн аваачиж бага гарын мафиийг задлах нь зөв
Ичс [64.119.27.118] 2022-08-27 12:14:56
Зүгээр ЗГ-аас хүн очоод ажлыг нь хүлээлт үүлээ. Муу муухай нь илрэх гээд боож үхэх нь ээ. Ховдын эрх баригч хулгайчууд !!
iki [202.55.188.117] 2022-08-27 10:56:25
Үнэн шүү ховдод хотоос дарга очино томилсон дарга нь түүнийгээ сайн ажиллана гэж бодно гэвч амьдрал үнэхээр тэнд нь ажиллах боломж олгохгүй ихэвчлэн хотоос аймгаа удирдах гэж оролдоно
Иргэн [66.181.189.58] 2022-08-27 10:40:52
Нутаг нь зөндөө Сайхан хүмүүс байж л байгаа шдээ!!!!!!!!????? Оюун Эрдэнэ жанхуу хийгээд бай драк минь бас 59 сая торгуулийн мөнгөө настангуудад өгчих !!!!!!!!!!
Иргэн [150.129.141.162] 2022-08-27 09:38:16
Жонхуугийн суганы үс бичээчээ өөрсдийгөө хичээ шоронд орох цаг чинь ойртсон шүү хулгайчидаа
Зочин [192.82.69.249] 2022-08-27 08:40:15
nutgiin chutguruud chini oron nutgiinkhaa khugjil ard olnykhoo amidralyg bodokhoos gants bieiin jargalaa bodood baina daa ,
ЗОЧИН [103.10.22.64] 2022-08-27 08:33:55
ҮНЭНИЙГ БИЧСЭН БНА, ЗӨВ, ДЭМЖИНЭ, "ХҮНИЙ НУТГИЙН БУРХНААС ӨӨРИЙН НУТГИЙН ЧӨТГӨР ДЭЭР" ШҮҮ, ХӨДӨӨ НУТГИЙН АЖИЛ АМЬДРАЛ ХОТ, ГАДААДАД АМЬДАРСАН БАЛЧИР ЦАГААН ЦАМЦТАНААС ӨӨР ШҮҮ,
Зочин [202.126.90.112] 2022-08-27 07:54:52
Нутаг орныхоо амьрал аж байдлыг гарын 5 хуруу шигээ мэддэг тийм л хүнийг Ховдчууд өөрсдөө ИТХ араа хэлэлцээд томилох нь ШУДРАГА ёсонд нийцнэ.Олон ясны амьдарлыг бүрэн ойлгож тэднийг удирдах нь санааны зоргын асуудал биш шүү.
Зочин [202.21.109.61] 2022-08-27 07:31:30
zass boon bugshsan avilgachid shine nohor ochvol hetsuudehgeed uhehnee naad nohroo zugeer ajilluulchih harya
Зочин [77.236.223.164] 2022-08-27 15:54:57
Zub.tend bugshsan avilgachid buhimdaj bn.
Зочин [66.181.184.53] 2022-08-27 13:27:32
Ynen
Зочин [192.82.69.249] 2022-08-27 07:25:53
altantsetseg orkoo khenii zaraal bolj archaaguitej yawna , uls orny erkh ashig gej baidag yum , khotoos ochood amidarch ajillaj bolokhgui yu , mal