Ховдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нутгийн өөрийн удирдлагыг булшилж байна уу?
Хуулиараа бол аймгийн засаг дарга ХЭН байхыг тухайн аймгийн ИТХ -ын олонхийн саналаар шийднэ. Тодруулбал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.1-д Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгодог чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн гэж заасан байдаг бол
35.1.4-д тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ёстой гэж заасан байдаг.
МАН-ын удирдах зөвлөл Ерөнхий сайдын зөвлөх эмэгтэйг Ховдын засаг даргад дэвшүүлсэн нь хэрүүлийн алим болов.
Хэн ч мэдэх МАН сошиаль технологи ажиллаж Ерөнхий сайдын зөвлөхийг Засаг даргаар шахах бүх аргаа хэрэглэж байна. Бүр Ерөнхий сайдын явуулсан хүнийг Засаг дарга болгохгүй бол Ховд аймагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг зогсооно гэж хүртэл сүрдүүлж байгаа тухай Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батхуяг хурал дээр хэлсэн. Гэнэт нэг дүр гаргаж сэвээ, шаваа хийж, өнөөх дүр нь супер зургаа тавьж ухаантай үгс хэлж эхэлнэ. МАН-ынханд хандаж хэлэхэд, попорлоо попорлоо гэхэд аймгаа мэдэхгүй хүнээр аймаг хошуу ахлуултлаа улс төрийн хачир, шоу, пропаганда хийхээ болих хэрэгтэй. Ховдынхон ч гэхдээ тийм ч амархан буугаад өгчих ард түмэн биш байлгүй. Гал дүрэлзэхвий. Онол онол гэсээр Л.Оюун-Эрдэнэ сайдаа амьдралаас хол тасарлаа. Прагматик бай. Практикт итгэ. Энд тэндгүй гүйлдэх зөвлөх, пр энэ тэрийнхээ үгэнд вакумжалгүй бодит хөрсөндөө буух цаг нь болсон. Амьдралаас тасрах аюултай. Ард түмнээсээ тасрах бүр ч аюултай. Өөрийнхөө бодолд үнэнч байх нь зөв ч өрөөлийн шүүмжийг сонсох хэрэгтэй.. өөрийгөө бас засах л хэрэгтэй. Хэлсэн үг хийсэн үйлдэл бүр нь иргэдээс шүүмж сонсоод байгааг эргэцүүлж бодох цаг болсон. Залуу лидер хүн жолоогоо жаахан татаж, явсан замаа явах гэж буй замаа дахиад нэг хараад үзмээр. Ховдын Засаг даргын асуудал ховдоор зогсохгүй хотод халуун сэдэв болоод байхад тус аймгаас сонгогдсон С.Бямбацогт яагаад таг байна вэ? С.Бямбацогт гишүүн та ховд аймгийг төлөөлөн их хуралд сонгогдсон юм бол нутагтаа очиж асуудлаа шийд. Сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, учрыг олж хужрыг тунгаа гэж Ховдчууд таныг сонгосон байлгүй! Сонгогдсон тойрогт чинь асуудал үүсээд Ховддоо багтаж шингэхгүй засаглалын хямрал үүссэн байхад чимээгүй суух эрхгүй шүү! Ховд аймгийг төлөөлөн УИХ-д бүр дөрвөн ч удаа гишүүн хийж буй гишүүн С.Бямбацогт аймагтаа оч гэж л зөвлөе. 2022.08.26-нд хуралдсан Ховд аймгийн ИТХ-ын үеэр олон ч төлөөлөгч Э.Болормааг мэндлэх, хүндлэх ёсоо ч мэддэггүй хэмээн шүүмжилж байсан бол Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормаа ховд.мн сайтын сэтгүүлчийн асуусан та өөрийн хүсэлтээр дэвшиж байна уу? гэхэд "Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаварыг би боломж гэж харсан учир өөрийн хүсэлтээр ирлээ гэжээ. Олон асуултад бүдэрч тэвдсэн
нэр дэвшигч нь хэтэрхий энгийн зүйл дээр л шүүмжлүүлээд ирэхээр ичсэндээ МАН-ын хурал даргалагч нэр дэвшигч Э.Болормаатайгаа хамт завсарлага нэрээр хурлыг зогсоож тэр чигтээ зугтаж шөнийн 12 хүртэл хүлээгээд хурлаа хойшлуулсан гэж Ховдчууд ярьж байна. Ховдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нутгийн өөрийн удирдлагыг булшилж дуусгах уу, эсвэл будлианаа зөвөөр шийдэх үү гэх асуудал маргааш 10.00 цагт шийдэгдэнэ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.188.180] 2022-08-29 22:51:45
Ховд тусгаар улс болоогүй л юм бол монгол улсын ерөнхий сайдад захирагд
товч [66.181.182.148] 2022-08-29 02:45:33
үүнийг бичсэн алны үс хэнээс хэдэн төгрөг авсан юм болдоо.ер.сайд зөв шийдвэр гаргасан. бүгдийг ингэж цэвэрлэх хэрэгтэй.олон жил бугшисан идээ бээр ийг шахах цаг иржээ
ЗОЧИН [103.10.22.64] 2022-08-29 02:06:47
ИТХ-ын ГИШҮҮНИЙ АСУУЛТАНД БОЛОРМАА НӨХӨРГҮЙ, ГАНЦ БИЕ ГЭЖ ХАРИУЛЖЭЭ, ХЭДЭН НАСТАЙ, СЕКСЭЭ ЯАЖ ЗОХЬЦУУЛДГИЙГ АСУУ, ХОТОД БОЛ ХЭН ХҮНТЭЙ ЯВАЛДАХ, НУУЦ АМРАГ БАЙХ, МАСТУРБАЦИ ГЭЭД БОЛЖ БАЙСАН БАЙХ, ХОТООС ХОВДОД ИРЭЭД БҮР ЯАЖ ЗОХЬЦУУЛАХЫГ АСУУ.
Зочин [202.21.109.68] 2022-08-28 23:56:52
shine hun deere bugshsan luivarchid
Зочин [202.55.188.44] 2022-08-28 14:12:17
Нутгийн удирдлагын хуулийг ноцтой зөрчиж,сүрдүүлэн тулгаж байна,цаана нь ноцтой асуудал байна.Хятадад тал засаж,нилээн юм хийх,УЦС аар халхлан нилээн санхүүжилт авах,гм ам тавин зүтгэж буй нь сэжиг төрүүлнэ.
Зочин [103.229.122.119] 2022-08-28 13:25:59
Ховдчууд өөрсдөө Ховдын хүн сонгох хэрэгтэй
Зочинмаа [103.10.21.250] 2022-08-28 11:19:16
Дарга болох гэж улайрдагаа болих хэрэгтэй суганы цавины бөөс болох дуртай ноходоо мөрөөрөө мөөмөө унжуулаад яв
барбаа [103.57.92.237] 2022-08-28 10:01:20
Ховдчууд цус сэлбэсэн нь дээр дээ ажлаа өгч буй Дүгэржавын гар хөл болсон улс ИТХ дтор нилээн их байсан болоод урд засаг дарга болж одоо хутганүймүүлээд л явж байгаа нь хэнд ч ойлгомжтой карманд нь ордог юмны нүх сүв нь хаагдах багасах бий гэхээс амь тэмцэж байгаа дээрээсбүр том шалгалт оруулмаар юм санагчихлаа
Ховдын уугуул [202.126.89.44] 2022-08-28 08:50:56
Ховдынхон өөрсдөө шийдэх нь зөв штээ. Монголын амьдрал мэдэхгүй, гадаадад төгссөн иймэрхүү түүхий хүмүүсээр орон нутгийг удирдуулаад дэмий шүү дээ.
Салхи [202.126.89.21] 2022-08-28 05:53:30
Ер нь салхи оруулах нь зөв
Болд [64.119.22.148] 2022-08-28 05:43:55
Ховдынхон өөрсдөө шийднэ шүү. Нүүдлийн шувуу хэрэггүй
Зочин [66.181.161.3] 2022-08-28 02:38:37
Мэдээ.мн хуцалгүй Жэнкогийн бөгсөө л долоо.Танай сайтад засаг дарга хэн болох нь ооогт хамаагүй.Хулгайч нарыг өмөөрөхөөс өөр ажилгүй сайт.Яасан очоод идээ бээрийг нь шахаад өгөхөөр танай долоодог бөгс урагдах гээд байна уу. Танайх шиг сэтгэгдэл блоклодог сайтыг үзээ ч үгүй одоо блокол долоогчидоо
Зочин [66.181.184.88] 2022-08-28 04:55:42
Чамд бол бүр хамаагүй Ховдынхон өөрсдөө шийдэж таараа