Сайдын суудал бөөндөнө буюу шуналд автсан УИХ

Aдмин / Нүүр

“Давхар дээл” гэгч нь УИХ-ын гишүүд дээлээ давхарлаж өмсөөд тэнхимд бүгчимдээд суугаад байгаа хэрэг бус хууль тогтоох, хяналт тавих үүрэгтэйгээ хамсран хууль хэрэгжүүлэх, боловсруулах ажил руу оролцох явдлыг хэлжээ. Аливаа улс оронд төрийн тогтолцоог Үндсэн хуульд харилцан бие биенээ хянах системтэй тусгадаг нь шударга, ил тодын зарчимд нийцүүлж буй арга хэлбэр. Хууль тогтоогчид өөрсдөө гүйцэтгэх эрх мэдэл рүү хэт их хутгалдах юм бол авилгал, албан тушаалын гэмт хэрэг цэцэглэх магадлал өндөр байгааг дэлхийн практик нотлох аж.

Яагаад давхар дээлтэй улс төрчид, гишүүд, сайд нар төрийг хямралд хөтөлдөг вэ?

  1. Засаглалын зарчим алдагдаж, хяналтгүй болох
  2. Засгийн газрын эрх мэдэл хэтийдэх. Засгийн газар бол зөвхөн хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос нийгмийн амьдралтай холбоотой бие даасан шийдвэр гаргах эрхгүй.
  3. УИХ-ын гишүүний эрх, үүргийн дараалал, зарчим алдагдах
  4. Засгийн газар тайланчлах үүргээ умартаж, УИХ хяналтын системээ дангаараа ажиллуулж чадахгүй болох. Ингэснээр аль аль нь явцуу ашиг сонирхолд хөтлөгдөх магадлалтай.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид агсан УИХ-ын гишүүн давхар дээлтэй сайдын асуудлаар ийнхүү хэлж байжээ.

...Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байна гэдэг дээр би, "ялсан дараа нь П.Жасрай Ерөнхий сайдын үед Засгийн газрын хуулинд хийчихсэн. Тэр хуулийг би устгаад дараагийн хуулийг 2-3 сар сууж байж хийсэн юм.Ийм юм байж болохгүй гэж би төв хороон дээр зургаан цаг ярьсан. Тэгээд дийлээгүй гурван хүний гуравны нэг гэсэн юм оруулчихсан одоо ингээд тэр халдвар чинь байгаад байна шүү дээ. Ер нь хүн энгийн юмыг ойлгодог юм билээ. Нэг хүн хоёр ажлыг ХАЛТУУРДСАН нь дээр үү? Нэг хүн нэг ажлыг сайн хийсэн нь дээр үү? хэмээн хэлж байжээ.

2019 онд нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйл:

  1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно. Гэж заасан.

Алдаагүй, хийдэлгүй, үндэслэл судалгаатай алсын хараатай, шинжлэх ухааны онол арга зүйд тулгуурласан, улс орны хөгжил дэвшил, иргэдийн ахуй амьдралд нийцсэн хууль тогтоомжийн бодлого барихын тулд хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуульчлан тогтоосон.

Гэтэл УИХ-аар баталсан Үндсэн хуулийн заалтыг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгох тогтоол гаргаж байгаа нь Цэцэд гомдол гаргасан УИХ-ын гишүүдийн сайд болох санаархал нь явсаар хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын эрх мэдэл, ард түмний эрхэнд шууд халдах хэмжээнд тулж ирснийг харууллаа. Дэлхийд хямралаас гэтлэх бодлогын мэтгэлцээн ид өрнөж байхад манай улс төрчид, намууд сайдын суудал, эрх мэдэл, албан тушаалын төлөө Үндсэн хуульдаа хутга дүрээд сууж байх ч гэж. Цэц нь хүртэл удаа дараа Үндсэн хуулийг сахин хамгаалах үүргээ умартаж, зөрчилтэй тогтоол, шийдвэр гаргасаар байгаа нь туйлын харамсалтай. Энэ бол бид нийтээрээ засаглалын тогтолцооны мухардалд орж, нийгмээрээ зорилгоо шинээр тодорхойлохгүй юм бол цаашдаа ямар ч асуудлыг шийдэж чадахгүй болсны нотолгоо гэлтэй.

нийтлэлч: Б.Дорж


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:20

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:20

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

0202 [59.153.86.205] 2022-08-31 03:14:56

24 оны сонгуулийн луйвардаа бэлдхээс өөр юм толгойд нь орохгүй байна тийм учраас хулгай авилгаар байжчихсан хэдэн нөхдөө сайд болгоод авлаа шүү.ЕС нь боловсролгүй байж болно ядаж ичих булчирхайгүй юм.

зочин [59.153.86.85] 2022-08-31 01:23:51

Ерөнхий сайд МАН -ын дарга Оюун эрдэнэ ЗГ аа бүрэлдүүлэхдээ дутуу хийчих юм нэг сайдын суудалд 62 гишүүнээсээ 2-3 ыг зэрэг суулгаж энэ олон хүний шунаг сэтгэлийг тайлж чадсангүй нэг орон тоог олон хүн хувааж хийвэл улс оронд саад тотгор арилж ажил сайжрах болов уу

ook [66.181.190.201] 2022-08-30 00:36:10

Oдоо яршиг 3р ээлж хүлээж байгаа шууд 76 яамтай болгочих .

иргэн [66.181.181.236] 2022-08-29 14:40:33

Сарангэрэл эрх биш өдий насны хүн өөрийн мэдлэгээ ямар билээ, энэ улсад би юу хийсэн билээ, юу хийж чадах билээ, намайг хүмүүс үнэлж байна уу гэх мэтийг бодохгүй өөрийгөө улам л доош хийлгээд байх юм.

ЗОЧИН [103.10.22.64] 2022-08-29 13:56:09

ЗГ-ын 2 ДАХЬ ЭЭЛЖ ХООЛОНДОО ОРЖ БУЙ АЖ, ДАН ТОМ ХУЛГАЙЧДЫН БҮЛГИЙГ ЯАЖ ИНГЭЖ МЭРГЭН СОНГОВ ОО, АМАРБАЯСГАЛАН ГЭХ МАН-ЫН ХАМГИЙН ТОМ ЖДҮЧИН ХУЛГАЙЧ,САРАНГЭРЭЛ ГЭХ ЭМД-ЫН САНГИЙН 145 ТЭРБУМ, КОВИДЫН САНХҮҮЖИЛТИЙН ИХ НАЯДЫН ХАМ ХУЛГАЙЧ ЭМЭЭ, ХУУЧИН САЙД НАРААС ХУЛГАЙЧААРАА Л ДАВУУ БАЙХ, МЭДЛЭГ, МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ТӨСӨӨ Ч ҮГҮЙ ХООСОН МАХАН ТОЛГОЙТ, ТОМ ХУЛГАЙЧИД, ОНИГОО,

Болиочээ..олон мэргэжилтэй..баячууд ..гэх луйварчдаа [202.126.90.131] 2022-08-29 13:48:05

Хэнээс айхаа больсон том лувар бүүр. Цагаандаа гарч..иргэдийг бүүр атгаж бн..мөнгөтэй л бол олон салбарын ажлыг .илбэ шиг хийхийн БНА л даах..

Зочин [122.201.24.207] 2022-08-29 10:04:07

Сарангэрэл сайдын суудал өгөхгүй бол ковидын хандивын мөнгөнөөс хуваалцсаныг чинь хэлнэ шүү гээд шантаачилдаг бхаа.Иргэн бидний хардалт ийм л байна.

Иргэн [122.201.24.207] 2022-08-29 09:20:33

Сарангэрэл авгай ковидын далбаан дор баян айлын булдак нохой шиг л болсон.Одоо бас идэж ууж задаагүй бгаа юм уу.Ариунзаяа сайдтай харьцуулах юм бол шуналаараа л илүү бгаа бх,мэдлэг чадвараар энэ охины хаана ч хүрэхгүй.

Иргэн [202.126.93.194] 2022-08-29 10:16:24

Үнэн. Саран авхайг сайд болгож НД-ийн ситемийг самруулмааргүй байна. МАН чадвартай сайдаа шоучин сайдаар сольж байна. Эд сайдын суудалд дэндүү шунахайрч, Үндсэн хуулийг хуйвалдаанаар зассаныхаа горыг амсанаа

Иргэн [59.153.113.60] 2022-08-29 07:51:53

Оюун Эрдэнэ бага солиор оо!!!!!Зайл бацанаа дөвараад онгироодбай Ард түмэн харж бна үү босношүү!!!!!@@@

zochin [103.229.122.60] 2022-08-29 05:01:05

хэрвээ гишүүдээ сайд болгож монголын төрөөр тоглох юм бол ард түмэн босох байх шүү !!!Оюунэрдэнээ

irgen [202.55.191.194] 2022-08-29 03:23:20

heleh ug ch oldohgui uym daa........

Зочин [122.201.24.191] 2022-08-29 02:43:19

Дэлхий даяар хямралд бэлтгэж байхад манай 76 мал сайд болохын тулд улс оронд саад болж байх юмаа . Мөнгөтэй гишүүд ямарч хямралд хямрахгүй учраас хар амиа бодон ийм юм зохион байгуулж байх шиг бна даа . Ганбаатар , Ананд базар , Учрал гэх мэт нь сайд л болж байвал улс оронд юуч болсон хамаагүй бололтой шүү

Зочин [202.21.124.132] 2022-08-29 00:17:22

Kkk

Зочин [202.21.124.132] 2022-08-29 00:12:54

Deedh ni suudlaa olohguu bol doodh ni guudlee olhgui gj

Зочин [202.21.124.132] 2022-08-29 00:12:26

Tor ni hynaltgui bol irged ni yah bilee

Зочин [202.21.124.132] 2022-08-29 00:09:34

Хар луйварчид


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.