Үндсэн хуулийн хямралыг гэтлэх С.Зоригийн 8 алхам юу байв?
1994 онд Санжаасүрэнгийн Зориг агсан шинээр батлагдсан Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, үүсч болох хямралаас гэтлэх боломжуудыг судлан үзээд дараах 8 алхамыг санал болгожээ.
1. УИХ-аар сонгуулийн хуулийг шинэчлэн батлаж, бүх шатны сонгуулийг дахин явуулах
2. Засгийн газар ажлуудаа УИХ-д тайлагнах
3. Үндсэн хуулийн Цэцийн бие даасан хараат бус байдлыг баталгаажуулах
4. Хэвлэл мэдээллийн салбарын хараат бус, бие даасан байдлыг хангах
5. Хээл хахууль албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хуулийг УИХ шинэчлэн батлах
6. Үндсэн хуульд харшилсан хууль, тогтоол, шийдвэрийг хүчингүй болгох
7. Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлах 8. Хүний эрх, эрх чөлөө, иргэний эрх, чөлөөнд харшлах хууль, тогтоомж, шийдвэрүүдийг хүчингүй болгох зэрэг
8 арга замыг зөвлөж байжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.21.124.132] 2022-08-29 00:18:12
Ok