Өнөөдөр болох явдлын хураангуйг хүргэж байна
Өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
08:50 цагт: Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
10:10 цагт: Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлнэ.
ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно.
15:00, 17:00, 19:00 цагт: УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан “Их Хуралдай” танхимд
МУБИС-ИЙН ТӨВ БАЙР
10:00 цагт: Багшийн сургуулийн 100 дахь хичээлийн жилийн нээлт гадна талбайд болно. Утас: 88102915
"ХОЛИДЭЙ ИНН” ЗОЧИД БУУДАЛ
11:00 цагт: Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзана.
МОНГОЛ НЬЮС МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Монгол судлаач Э.Жамуха хэвлэлийн хурал хийнэ.
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
12:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах, хөгжих эрх зөрчигдөж байгаа талаар “Ээлтэй ертөнц” ТББ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл хамтран хэвлэлийн хурал хийнэ. Утас: 89017101
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
13:00 цагт: Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал болно. /Соёмбо танхимд/
“НОВОТЕЛ” ЗОЧИД БУУДАЛ
14:00 цагт: Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 98118040
Сэтгэгдэл