Пакистанд үерийн улмаас 1033 хүн амиа алдлаа
Их хэмжээний аадар бороо болон үерийн улмаас 1033 хүн амиа алдсаны 348 нь хүүхэд байсныг CNN агентлаг мэдээллээ. Одоогоор 1527 хүн бэртэж гэмтсэн байна. Тус улсын Байгалийн гамшгаас хамгаалах үндэсний хорооны мэдээлснээр, 33 сая хүн үерийн улмаас хохирсон гэжээ. Пакистаны өмнөд хэсэгт болсон үерийн дараах гамшиг арилаагүй байгаа бөгөөд цэрэг болон сайн дурынхныг хүүхэд эмэгтэйчүүдэд туслуулахаар дайчилсан байна.
Сэтгэгдэл