Ерөнхий сайдаа ажлуудыг хүчиндэж болно, Аймгийн засаг даргыг хүчээр тавьж “хүчиндэж” л болохгүй

Aдмин / Улстөр

Ховдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нутгийн өөрийн удирдлагыг Төрийн ордноос булшилж байна. Хатуухан хэлэхэд, 21 аймгийн бүх засаг дарга нарыг хотоос хүчиндэж томилоод байвал орон нутгийн өөрөө удирдах ёс яах вэ. МАН-ын Удирдах зөвлөлд хэн таалагдсан нь засаг дарга болсоор байх уу. Энэ жишиг орон нутгийг засаглалын хямрал руу түлхэнэ. Ховд аймгийнхан хотоос ирсэн командаар Засаг даргаа тавьбал сумдын дарга нарын хувь заяа хэрхэн шийдэгдэх үү, хотоос бас сумын засаг дарга ирэх үү. Хуулиараа бол аймгийн засаг дарга ХЭН байхыг тухайн аймгийн ИТХ -ын олонхийн саналаар шийднэ. Тодруулбал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.1-д Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгодог чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн гэж заасан байдаг бол 35.1.4-д тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ёстой гэж заасан байдаг. МАН-ын удирдах зөвлөл Ерөнхий сайдын зөвлөх эмэгтэйг Ховдын засаг даргад дэвшүүлсэн нь хэрүүлийн алим болсон. Болохгүй жишиг, болчимгүй үйлдэл 21 аймаг 330 суманд хамааралтай. Хэн ч мэдэх МАН-ын сошиаль технологи ажиллаж Ерөнхий сайдын зөвлөхийг Засаг даргаар шахах бүх аргаа хэрэглэж байгаа нь инээдтэй. Бүр Ерөнхий сайдын явуулсан хүнийг Засаг дарга болгохгүй бол Ховд аймагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг зогсооно гэж хүртэл сүрдүүлж байгаа тухай Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батхуяг хурал дээр хэлсэн. Гэнэт нэг дүр гаргаж сэвээ, шаваа хийж, өнөөх дүр нь супер зургаа тавьж ухаантай үгс хэлж эхэлнэ. Сошиаль баг тэр сэвээг нь зогсоо зайгүй хийнэ. МАН-ынханд хандаж хэлэхэд, попорлоо попорлоо гэхэд аймгаа мэдэхгүй хүнээр аймаг хошуу ахлуултлаа улс төрийн хачир, шоу, пропаганда хийхээ болих хэрэгтэй. Ховдынхон ч гэхдээ тийм ч амархан буугаад өгчих ард түмэн биш байлгүй. Онол онол гэсээр Л.Оюун-Эрдэнэ сайдаа амьдралаас хол тасарлаа. Прагматик бай. Практикт итгэ. Энд тэндгүй гүйлдэх зөвлөх, пр энэ тэрийнхээ үгэнд вакумжалгүй бодит хөрсөндөө буух цаг нь болсон. Амьдралаас тасрах аюултай. Ард түмнээсээ тасрах бүр ч аюултай. Өөрийнхөө бодолд үнэнч байх нь зөв ч өрөөлийн шүүмжийг сонсох хэрэгтэй.. Өөрийгөө бас засах л хэрэгтэй. Хэлсэн үг хийсэн үйлдэл бүр нь иргэдээс шүүмж сонсоод байгааг эргэцүүлж бодох цаг болсон биш үү. Залуу лидер хүн жолоогоо жаахан татаж, явсан замаа явах гэж буй замаа дахиад нэг хараад үзмээр. Эрх мэдэлд аархаж болно гэхдээ даргыг туслах зөвлөхүүд нь хэн ч биш болгодог гэдгийг санахад илүүдэхгүй биз. Инээсэн бүхэн найз биш уурласан бүхэн дайсан биш гэдэг монгол хэлцээ санаарай. Ховдын Засаг даргын асуудал ховдоор зогсохгүй хотод халуун сэдэв болоод байхад тус аймгаас сонгогдсон С.Бямбацогт таг байснаа өнөөдөр Ховдод очсон сурагтай. С.Бямбацогт гишүүн та ховд аймгийг төлөөлөн их хуралд сонгогдсон юм бол нутагтаа очиж асуудлаа шийд. Ховдын нутгийн өөрөө удирдах ёсыг харин намын даалгавраар бүү булшлаарай. Сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, учрыг олж хужрыг тунгаа гэж Ховдчууд таныг сонгосон байлгүй! 2022.08.26-нд хуралдсан Ховд аймгийн ИТХ-ын үеэр олон ч төлөөлөгч Э.Болормааг мэндлэх, хүндлэх ёсоо ч мэддэггүй хэмээн шүүмжилж байсан нь өчүүхэн хэрэг. Үүний цаана 21 аймгийн Засаг даргын дархлаа, нутгийн өөрөө удирдах ёс алдагдаж, МАН-ын Цагаан байранд хэн нэртэй, нүүртэй нь хаа дуртай газраа засагладаг болох гаж тогтолцоо ирж байна. Эдийн засгийн хямралд орсон Монгол Улс одоо Засаглалын хямрал руу бүрэн орж байна, бүүр 21 аймаг, 330 сумтайгаа хамт. Олонхын бүлэг завсарлага авна гэдэг түүхэнд байхгүй үзэгдэл. Дээрээ сандал суудал, эрх мэдлээ хувиарлаж чадахгүйн зовлонд автсаны дохио. Өнгөрсөн баасан гарагт МАН-ын хурал даргалагч, нэр дэвшигч Э.Болормаатайгаа хамт, бүлгээрээ завсарлага нэрээр хурлыг зогсоож тэр чигтээ зугтаж харин сөрөг хүчин АН-ынхан нь бүрэлдэхүүнээрээ шөнийн 12 хүртэл хүлээгээд явсныг Ховд даяар ярьж байна. Ховдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нутгийн өөрийн удирдлагыг булшилж дуусгах уу, эсвэл будлианаа зөвөөр шийдэх үү гэх асуудал одоо 10.00 цагт шийдэгдэнэ.Ховдын засаглалын хямралаас 21 аймгийн засаглалын хямрал руу бид явж байна, ай даа хөөрхий жаргал даахгүйн зовлон МАН-д бүрэн нүүрлэжээ.

нийтлэлч: Б.Алтанцэцэг


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.39] 2022-08-30 08:05:39

Дараа нь Баян өлгий аймгийн ЗД ыг хотоос томилоё.

зочин [202.9.46.146] 2022-08-29 13:03:58

Ерөнхий сайдын томилгоо зөв жалга довны үзэл нэвт шингэсэн булхай луйвар хамаатан төрөл танил талаар төрийн удирдлага дүүрч ард иргэдийг боомилж байгаа шдэ

Зочин [66.181.160.42] 2022-08-29 10:29:33

Зөв шүү муусайн оркууд битгий эсэхгүүцээд бай жалга довоороо нийлчээд хөгжлийн садаа болсон гарууд эсэргүүцэж бгаа бүх аймаг сумын дарга нарыг хотоос томилж цус сэлбэх нь зөв

Иргэн [64.119.17.239] 2022-08-29 05:41:18

Зөв шүү хотоос томилоход юу нь болохгүй бнаа.маш хурдан хөгжмөөр л бна.хөгжлийн тушаа гацаа болсон бөх барилддаг батэрдэнэ аварга мэтийн мулгуу толгой дээрээ залмааргүй бна. Ажил хийж зөв хөгжихгүй бол 2 хөршийн хоол бно шүү хөгжилгүй удвал

Зочин [46.114.105.179] 2022-08-29 04:20:02

Myndag hvn bolj bvv jvjigle,lyiwar hiih n hymigdaad ireheer iim balai yum hiiheer bolchihmo gj bodoj bga bol mai shv ,nowshnyyd odoo shine hvn garaad ireheer shalgahdaad bvgd shoron yawna harj bai nowshnyyd min

Зочин [43.242.242.59] 2022-08-29 04:02:22

Ховдод гаднаас дарга тавих нь угширсан муу муухай болгоныг цэцлэх боломж олдоно. хэт хамаатан садан, бүлэглэлд идэгдсэн газар юм

Оссс [66.181.160.44] 2022-08-29 03:47:59

Гаднаас судлагдсан хүнээ томилох нь маш зөв шүү. Бусад аймгуудад сумдуудад хүртэл ингэх л хэрэгтэй!

М [66.181.160.44] 2022-08-29 03:46:56

Бүх аймаг, сумын Засаг дарга нарыг солих хэрэгтэй. Дотроос нь нутгаас нь тавьж болохгүй.! Орон нутгаас нь тавьбал нутгийнхаа төлөө ажиллана гэж түүхэнд байхгүй. Хийсэн ажил нь өнгөцхөн юмнууд!

Зочин [202.126.90.141] 2022-08-29 03:42:20

Ховд аймгийн ИТХ гэж байгаа бол орон нутгаа сайн мэддэг,ядахнаа зуд болход дахаа нөмрөөд малчын гэрт хонж чаддаг хал үзэж халуун чулуу долоосон хүнээр засаг даргаа томилоорой.Эс болбоос олон ястны өлгий нутгийнхан 90ээд онд анх түрүүн ардчиллыг дэмжиж бососноо мартаагүйл байгаа шүү.

Зочин [139.5.217.31] 2022-08-29 03:21:31

hognoos uu uym medehgui haana ch l hog baina

жумдаан [66.181.182.148] 2022-08-29 02:39:46

зөв шийдвэр гаргасан.бусад аймгийг адилхан томилоочээ. ялангуяа өмнөговийн тэнэг сэддоржийг зайлуулж өгөөч

Зочин [119.40.98.177] 2022-08-29 02:34:37

Ихэнх нь нутгаасаа цагаан байранд ирэх гэж хамгаа бардаг байхад. Энэ хүүхэд бүр саарал ордноос нутаг руугаа явж байгаа нь бахархууштай. Ийм хүмүүсээ дэмжээд явчуул олон асуудал шийдэгдэнэ дээ.

Зочин [192.82.74.141] 2022-08-31 09:23:09

Зөв орон нутагт шинэлэг хүмүүс очиход буруутахгүй

Нутаг нэг [202.179.4.250] 2022-08-29 02:16:41

Нутгийн хүн нутгаа гэсэн сэтгэлтэй байдаг юм.

Зочин [66.181.160.44] 2022-08-29 03:48:38

Нутаг хутга гэсэн үг байдаг юм.

irgen [202.9.40.174] 2022-08-29 02:12:17

ES iin zuvleh bsan gehed ajil bdld n ergelzej bn.ES n uls orni ediin zasag.niigem soel.ard tumnii amijirgaa ed bugdiig zasaj saijruulah atal 50 on.400 say juulchin.50 sayaar togono ch ntr.Iim t1 hund ingej zuvlej bsan baihuu.ESiin oyun uhaan bol chadvargui tolgoi.Deerees n GANZUL gd hevleliin darga nertei aluurchin shulmas bas uog n nedeelj.uog n medeelelehgui bhiig harj uzmeer uom.Iim zuvleh.hevleliin dargatai ES yaj ajillaj chadahav.Delhiin shivshiguud.

Зочин [192.82.69.249] 2022-08-29 02:09:01

altantsetseg durakaa chi khenii mungunii ork we , oron nutgiin khuuligui met awilgachid uls ornoo bish khuwiin erkh ashgaa khuutsulddugiig medekhgui dur esgej baina uu , zakhialgyn bicheechee

Зочин [103.57.95.167] 2022-08-29 02:03:16

Таньдаг хүн ,тэр тусмаа тэр нутгийн хүн томилогдож очоод аймаг ,орон нутгаа хөгжүүлсэн түүх байхгүй ээ. Хамаг бузар булай,булхай нь илрэх гээд үхтлээ айцгааж бгаан бна даа. Ховдын одоо бга удирдлагууд,тэднээр дамжиж жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлагсад. Оюунэрдэнийг хамгийн зөв томилгоо.

Зочин [66.181.161.65] 2022-08-29 03:53:57

хүүхэд 9989999999999999


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.