Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав

Aдмин / Улстөр

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдохоор нэр дэвшээд байгаа хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа тул Засгийн газар ажилдаа шуурхай орж, бүхий л нөөц, хүч, боломжоо дайчлан ажиллахыг санууллаа.

Ялангуяа өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, түлш, шатахууны нөөц, цэцэрлэг, сургуулийн хүртээмж зэрэгт онцгойлон анхаарахыг цаг үе шаардаж байгааг хэлэв. Мөн усан цахилгаан станц, төмөр зам, авто зам, цахим шилжилт зэрэг хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэхийн чухлыг онцлон тэмдэглэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.120] 2022-08-29 15:44:04

Хүүк,Оюунэрдэнэ,занданшатар гурав байгаа цагт Монгол өөдлөхгүй шүү.Хятадын заавараар явчихлаа.

Зочин [103.26.193.72] 2022-08-29 14:50:38

Чи наад хулгайчуудаа аваад засгаас зайлаа.

Иргэн [64.119.19.220] 2022-08-29 11:58:28

Нөгөө жонхуу шинээр нэр дэвшиж буй сайд нарыг загнасан санаанд орлоо өөрөө хүзүүгүй ахдаа загнуулсан хонзонгоо авч байгаа царай нь тэр


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.