ОНГОРХОЙ ТРАНШЕЙНЫ НҮХ ОТОЖ БАЙНА ШҮҮ ХҮҮХДҮҮД ЭЭ!
Монгол Улсын Үндсэн хуулинд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл бид насанд хүрэгчдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн тухай биш. Бяцхан үрсийнхээ тухай л ярья. Хүүхэд багачууд сургууль цэцэрлэгтээ маргааш орно. Тэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, тэднийг бид хамгаалах үүрэгтэй. Гэтэл Улаанбаатар хотод таггүй траншейны нүхнүүд байсаар байна. Саяхан бяцхан хүү унаж гар хөлөө гэмтээсэн.
Хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол ч байдаг. Хүүхдүүдээ хамгаалж, дүүрэг бүр онгорхой цоорхой траншейны нүхээ бөглөх хөдөлгөөн өрнүүлье, хотын даргаа.
Сэтгэгдэл
Иргэн [192.82.82.31] 2022-08-31 19:06:52
Таглуулаачээ!!!