Дарханы замыг зургаа дахь сайд нь амлаж авсан түүхэн өдөртэй долоо хоног

Aдмин / Улстөр

2016 оны долдугаар сард Д.Ганбат сайдын үед, Дарханы замын шавыг тавив. 2017 онд тухайн үеийн мэргэжлийн Засгийн газар Дарханы замыг шинэчилнэ, 2018 онд бүрэн ашиглалтад оруулна хэмээн амлаж байв. 2017-18 онд Шинэчлэлийн Засгийн газар концессоор зам барихгүй, гэрээг хүчингүй болгоё хэмээн, замыг шинэчлэхгүйгээр хааш хааш нь 1 метр сунгахаар болов. Тухайн үед хариуцсан сайдаар сахал хэмээх Ж.Бат-Эрдэнэ байв. Ийнхүү Дарханы замыг 4 эгнээтэй болгохоор Азийн Хөгжлийн банкнаас 60 сая ам.доллар зээлжээ. 2018-19 он. Я.Содбаатар сайдын үед Дарханы замын 1 см ч ажил хийгдсэнгүй гацав. 2019-2020 он. Л.Энх-Амгалан сайдаар ажиллах болов. Азийн хөгжлийн банкны зээлээр 2 эгнээтэй замыг бүрэн шинэчилнэ хэмээн 2020 онд Дарханы замын ажлыг бүрэн дуусгана гэж амлаж байв. Гэвч ажил огт урагшилсангүй. 2020-22 он. Л.Халтар сайдын үе эхэллээ. Дарханы замын 2 багцын ажлын асуудал шийдэгдээгүй бөгөөд ийм замтай учирсан нь үйлийн лай байгаа даа хэмээн сайд мэдэгдэж байв. 2022 оны 08 сар. Дарханы замын асуудлыг хариуцсан зургаа дахь сайдаар С.Бямбацогт УИХ-ын гишүүн ажиллахаар болов. Тэрээр Дарханы замын нэг урсгалыг энэ жилдээ багтааж ашиглалтад оруулахыг зорихоо мэдэгдэв. Анх шавь тавьснаас хойш 6 дахь сайдынхаа нүүрийг үзэж буй үйлийн үртэй энэ зам хурдан ашиглалтад орвол хэдэн арав биш хэдэн сая хүн баярлах нь тодорхой.


Сэтгэгдэл

Зочин [172.58.160.41] 2022-09-04 14:10:31

Buh shatandaa hulgaichid tegehleer yaaj zam tavih ve

Зочин [64.119.18.9] 2022-09-04 11:24:57

Энэ замын ажлыг ийм байдалд оруулсан улсад ямар ч хариуцлага тооцоогүй, тооцож ч чадахгүй юм шиг байна, төр засаг иймэрхүү үхээнц байвал дараа дараагийн дэд бүтцийн том төслүүд бүгд энэ замын араас орно, ингэх сонирхолтой улс ч хангалттай олон, тэдний нэг энэ шинэ сайд маань байдаг

ТОЛГОЙГООРОО ХАРИУЦСАН САЙДУУД [192.82.78.211] 2022-09-04 10:31:24

ӨМНӨХ 5 САЙДЫН ТОЛГОЙ ХААНА ЯВАА ВЭ. .. ТОЛГОЙГООРОО ХАРИУЦСАН БИЗ... ЭСВЭЛ ЧӨМӨГНИЙ ДУНДРАЛААР ХӨЛГҮЙ БОЛЦГООСОН УУ ...

Зочин [188.162.254.23] 2022-09-04 02:44:35

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

зочин [192.82.81.148] 2022-09-03 15:44:13

200 км авто замыг шинэчлэх ажлыг 6 жил гаруй хийж гүйцэтгэсэн гэдгээрээ бараг Гиннесийн номонд орох уу? Яана аа, ичиж үхмээр юм аа. Ядахдаа төр засаг нь иргэдээсээ уучлалт хүсээд, бүтэлгүй чадваргүй ажилтнууддаа ажлын хариуцлага тооцож болдоггүй юм байх даа? Арай хэтэрхий байна уу? 200 км/6 жил=33.3 км, бүтэн жилд 33,3 км авто замыг шинэчилсэн хэрэг үү? Хадны мангаа гэдэг шиг бүх зүйлийг цар тахал руу дандаа чихэж болохгүй байх даа? Монголд ажлыг ингэж гүйцэтгэхээр хөгжих үү? дэвших үү?

Л.ЭНХ-АМГАЛАН [66.181.184.243] 2022-09-03 03:57:58

ХОХЬ НЬ ЭЭ

Зочин [122.201.22.39] 2022-09-03 03:50:18

МАНгасууд чадахгүй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.