Б.ДҮГЭРЖАВЫН АРААС М.БАДАМСҮРЭН ЯВАХ УУ

Aдмин / Улстөр

Хоёр долоо хоногийн өмнөх Засгийн газрын хуралдаанаас Ховдын Засаг дарга Б.Дүгэржавыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Түүнийг “...Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан” гэх шалтгаанаар ийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр Дорнодын Засаг дарга М.Бадамсүрэнд сануулах арга хэмжээ авч, хуралдааны тэмдэглэлээр албажуулсан байна. М.Бадамсүрэнг “...Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг удаашруулсан” гэж үзжээ. Энэхүү Хавиргын боомтын замыг улсын төсвийн 115 орчим тэрбум төгрөгөөр барихаар болсон. Гэвч сонгон шалгаруулалтаасаа эхлээд асуудал гарч, бүтээн байгуулалтын ажил нь саатжээ.

Хавиргын боомтын зам нь Хятадтай холбогдсоноор тус улсын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоинингийн болон хил залгаж буй бүс нутагт аялж буй жуулчдыг татах боломжтой. Мөн Хятадаас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн тоо 30-50 хувиар нэмэгдэх тооцооллыг холбогдох албаныхан хийсэн байна.

Боомтуудыг автозамаар холбосноор эдийн засгийн ямар ашигтайг Увсын Боршоо боомтоос харж болно. Тус боомтыг Улаангом хоттой 116 км хатуу хучилттай замаар холбосноос хойш жилд дунджаар 40 мянган жуулчин нэвтэрч, улсын төсөвт 40 гаруй сая ам.долларын орлого оруулдаг болжээ.

Ер нь бол ажилдаа хариуцлагагүй хандсан аймгийн Засаг дарга нарт арга хэмжээ авна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жилээс эхлээд хэлээд байсан. Тухайлбал, 2022 оны хоёрдугаар сарын 17-нд “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөний үеэр “...2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно” гэж байв. Тиймээс томоохон төсөл хөтөлбөрүүд саатаж, гацсаны хариуцлагыг тооцоод явахаар болсон аж. Цаашдаа орон нутагт нь хэрэгжиж буй стратегийн төслүүдэд онцгой анхаарахыг Засаг дарга нарт анхааруулжээ.

Түүнээс гадна өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас 2023 онд “...Төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэж ажиллах” болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. Энэ хүрээнд төрийн дунд, доод шатны алба хаагчдын хүнд суртал, авлигыг таслан зогсооход голлож анхаарах юм байна. Түүнчлэн Засгийн газрын дэргэдэх “11-11” төвд ирсэн албан тушаалтнуудтай холбоотой ажлын хариуцлага, хүнд суртал, авлигын шинжтэй гомдлуудад дор бүр нь арга хэмжээ авч, хариуцлага тооцохоор болжээ.

Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 168 (6900)


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:43

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:43

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

kkk [68.100.120.177] 2022-09-05 12:59:45

enen sdaag zailuulsan ni deer shuu. Tamsagiin hytaduudiin taviul novsh

Иргэн [64.119.26.42] 2022-09-05 02:27:11

Бадам сүрэн улсын мөнгөөр гүүдэгнэсэн гар Юу ажил вэ !!!!шиитгэх хүн !!!!Энэ сайд болсонмхүмүүс чбас шийтгэл хариуцалга хүлээх хүмүүс!!!!!!!Оюун Эрдэнэ солиорсоныайхдаа зайлуул !!!!!!яанадаа Зайлуулаачээээ!!!!!!????????

Зочин [203.91.115.49] 2022-09-05 01:19:12

Яюуулах хэрэгтэй ажлын садаа шүү дээ

Мёёмм [66.181.160.50] 2022-09-04 10:45:36

Долигонож гялтганаж гарсан шуналтнуудыг явуул аа. томилгоо хий явуулах нь зөт!

Зочин [150.129.142.237] 2022-09-04 03:37:34

МАН ын засаг үний хөөрөгдөлийг барьж чадах уу? ТЭР тэрбумтангуудаа тушаал дэвшүүлэх бол арга ядсан л хэрэг. Адагшлаад МАН ын тэрбумтангууд хөрөнгөө нийлүүлээд нэг, хоёр цахилгаан станц улсдаа бариулж өгвөл сайдаараа байСАН Ч болно доо

Зочин [192.82.77.59] 2022-09-04 01:08:46

Би сүүлийн хэдэн жил зун Дорнод аймгийн төв, Буйр нууур. найз нөхөдтэйгээ нэлээн очсон. Дорнод аймаг үнэхээр ёайхөн хөгжиж байгаа аймаг юм билээ. Ард түмэн нь ч гэсэн засаг даргадаа мх л ам сайтай, аймгийнхаа төлөө их юм хийсэн гэдэг юм биоээ.

Зочин [103.87.255.77] 2022-09-05 04:47:51

Тэгж худлаа яриад яахав ээ,Дорнод аймагт Бадамсүрэн хийж гийгүүлээд байгаа зүйл байхгүй, улсын төсвөөр 115 тэрбум төгрөг батлаад өгсөн байхад яагаад өдий болтол тендерээ шалгаруулж чаддаггүй юм бэ,120 км газрыг 115 тэрбумаар бариулна гэж юу гэсэн үг вэ, яаж төсөвлөхөөрөө ийм их мөнгө зардаг байна аа, Бадамсүрэн одоо болсон, солих хэрэгтэй

зоч [192.82.76.143] 2022-09-03 04:53:34

түүний араас өмнөговийн сэддорж гэгчийн бодь мөрийг нь хөтөлбөр зохистой.учир нь муу оюун эрдэнийн шийдвэрийг шивэртэй оймсноосоо дор үздэг хүндээ

Зочин [66.181.191.202] 2022-09-03 03:17:53

Манай аймгийн засаг дарга бүтэн 6 сарын турш ажилдаа ирэхгүй байгаа. Дорнодод уух ус,унданы ус нь бохирдсон Чойбалсан хот байна да

Зочин [103.87.255.77] 2022-09-05 04:49:19

6 сар ажилдаа ирэхгүй байж болдог юмуу, дэндэнэ ээ, энэ нөхрийг солих шаардлагатай, орон сууцны ус нь бөөн шар хар цай шиг байгааг иргэд маш олон удаа ярьж хэлж байгаа, огт засрахгүй

Зочин [66.181.161.97] 2022-09-03 03:28:43

Би танихгүй ч Бадамсүрэн бол намаа биш улсаа боддог хүн шүү. Ийм хүмүүсийг буланд шахаад Монгол уруудахын цондон

Бат [192.82.65.182] 2022-09-03 02:41:37

Говь-алтайн засаг дарга гэж нэг дурак Нар ванчин гээд өөрийгөө нэрлэчихсэн нэг муу хулгайч ламанцар дагуулж очоод сум болгоноос арван сая төгрөг,аймгаас нийт хоёр зуу гаруй сая төгрөг ,,бороо оруулж өгнө,, гэж луйвардсан бна.аймаг нийтдээ маш гантай,орон нутгийнхан цөхөрч ядарч байгааг далимдуулж ийм новшнууд дээрэм хийж байгааг төр,хууль хяналтынхан анхааралдаа авмаар бна.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.