УТСАН ЧИНЭЭ АМЬТАЙ ЭДИЙН ЗАСАГ
Хямралаас үүдсэн өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрээс хальж үүлэн дунд хөвж явна. Төгрөгийн ханш огцом муудсанаас гар дээр авч байгаа цалин тал хэрэглээнд арай чүү хүрэхтэй үгүйтэй гол зогооцгооно. Тэр ч бүү хэл сар бүр хүүхдийн мөнгө, нөат-ын буцаан олголтоороо арай гэж хүнс залгуулж сэнсэрсэн өнчин төл шиг өлөн зэлмэн амьдардаг өрхүүдийн тоо ч хэдэн мянга давлаа. Үнэ өссөөр байвал жижиг дунд аж ахуй нэгжүүдийн хөдлөх хөшүүрэг болдог зээлээ төлж чадахгүй. Банкууд зээлийн эргэн төлөлт нь хасах үзүүлэлт рүү орох юм бол дампуурч хаалгаа барих нь ч тодорхой. Монгол Улсын нийт экспортын 92 хувийг БНХАУ дангаараа хангадаг нь ч эрсдлийн хамгийн том хүчин зүйл. Авдран дахь хэзээ ч дуусч мэдэх алт, зэс, нүүрсээ арилжиж чадахгүй болчихвол манай улсын эдийн засаг муужирч унаад сэрэхэд нэн бэрх.
Эндээс хүүхдийн мөнгөөрөө л хүнсээ залгуулдаг гэр бүлийн судалгаа анхаарал татаж байгаа юм. НҮБ-аас явуулсан судалгаанд оролцсон 1400 өрхийн 76 хувь нь буюу 1064 өрх нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд зарцуулсан гэж хариулсан байдаг. Товчхондоо хүнсэндээ зориулсан гэсэн үг. Хэрэв хүүхдийн мөнгө байхгүй бол амьжиргаагаа залгуулж чадахгүй өрх эдэн дунд олон байгааг ч судалгаанаас харж болохоор юм. Ердөө 0.3 хувь нь л хүүхдийн мөнгөнийхөө тодорхой хэсгийг архи, тамхи, согтууруулах ундаанд зарцуулсан гэж хариулжээ. Бас нэг анхаарал татсан дүн бол цар тахлын нөхцөл байдал бага насны хүүхэдтэй гэр бүлд илүүтэй хүнд туссан байгаа юм.
-
0-5 настай хүүхэдтэй өрхийн 71%
-
6-10 настай хүүхэдтэй өрхийн 68%
-
11-18 настай хүүхэдтэй өрхийн 65% орлого цар тахлын нөлөөгөөр буурсан.
Энэ мэтчлэн улсын эдийн засаг дефолт зарлах л юм бол тэр өдрөөс хойш хүн амын тодорхой хэсэг шууд өлсгөлөнд нэрвэгдэх аюул ойрхон байна.
Сэтгэгдэл
Зочин [59.153.115.79] 2022-09-05 13:16:06
Хэмнэлтийн хуулиа Оюунэрдэнэ өөрөө зөрчлөө. Зөвхөн хар амиа бодож давхар дээлтэй тоолж барамгүй олон сайд дарга нартай боллоо.
Иргэн [192.82.74.173] 2022-09-05 05:00:30
Яриад ч байгаа юм шиг ,хийгээд ч байгаа юм шиг , хийх гээд ч байгаа юм шиг , яах гээд ч байгаа юм шиг , яршигтай дамшиг юм уу даа.
Зочин [66.181.160.11] 2022-09-05 04:33:56
Утсан чинээ улаан голтой байгаа эдийн засгаа улам л дордуулах гэж байгаа юм шиг Оюун-эрдэнэ ямарч хэрэгцээгүй яам нэмж байгуулаад баахан сайдууд гаргаад дэд сайд гэгчийг бий болгоод нөгөө өчигдөрхөн баталсан Хэмнэлтийн хуулийнхаа эсрэг зүйл хийгээд хээв нэг сууж байгаа нь үнэхээр бидний монголын ирээдүй хойч үе маань юу болох бол гэхээс яс хавталзах юм.Гэтэл Хүрэлсүхэнч дуугүйл суугаад байдаг хий хоосон стресдех түгших юм Монголыгоо аврах ухаантан,эр зоригтон,лидер удирдагч хэзээ төрөх бол доо???? Энэ хэдийг хараад нэмэргүй гэдэг нь ойлгомжтой болчих шиг болов.
иргэн [64.119.26.42] 2022-09-05 02:28:57
Ёстой хэлжх үг алга даа Хүрэлсүх .Оюун Эрдэнэ 2 дамбуурал хийж бна даа залуул ара л бна даа.!!!!!!!!