Монгол Улс урьдчилж харах боломжгүй гэнэтийн цочрол, хосолмол эрсдэлтэй нүүр тулна
Глобал эдийн засгийн төсөөлөл
Ковид 19 цар тахлын дараах хүндрэлийг даван туулахад дэлхий даяар нийлүүлэлтийн доголдолтой нүүр тулах нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, инфляцийг хөөрөгдүүлнэ. Украйны дайн, ОХУ-д олон улсаас тавьсан хоригууд дэлхий нийтийг эрчим хүчний нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй учруулж болзошгүй. Дэлхийн эрчим хүчний хэрэглээний 10%-ийг ОХУ дангаараа хангадаг бөгөөд 17% байгалийн хий, 12% газрын тосноос бүрдүүлдэг. Газрын тос, байгалийн хийн үнэ огцом нэмэгдэх нь эцсийн хэрэглэгчийн орлогыг бууруулж, эрчим хүч үйлдвэрлэлийн зардлыг дэвэргэнэ. Хэрэв Оросоос нийлүүлэлт зогсвол Европ эрчим хүчний хязгаарлалтад орох эрсдэлтэй.
Fitch Rating-ээс хийсэн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, нөхцөл шинэчлэгдэж 2022 оны дэлхийн эдийн засаг 0.7 нэгжээр 3.5% -д, Евро бүсийнхийг 1.5 нэгжээр бууруулан 3.0% , АНУ ын эдийн засгийн төсөөллийг 0.2 нэгж 3.5%, 2023 оны дэлхийн эдийн засгийн төсөөллийг 0.2 нэгжээр бууруулж 2.8% байхаар төсөөлөгджээ.
Дэлхийн инфляци 2 зууны дараа ийнхүү дахин эргэн ирлээ хэмээн Fitch Rating Ахлах эдийн засагч Brian Colton онцлов.
2019 онд Евро бүсийн эрчим хүчний хэрэглээний анхдагч хэрэгцээний 4-ний 1-ийг Орос дангаараа хангасан нь 1973 онд дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлд ОПЕК газрын тосны бүтээгдэхүүн эзэлсэн үетэй тэнцжээ. Евро бүс дэх шатахууны үнээс үүдэн 2022 онд инфляци дунджаар 5% иар өсөх ба цочролыг намжаахын тулд төсвийн зарим дэмжлэгийг үзүүлэх магадлалтай. Оросоос хараат эрчим хүчний хэрэглээний шахалтат АНУ харьцангуй бага өртөх ч нефтийн үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. АНУ эдийн засаг түрээсийн төлбөр, цалингийн зарлага 6%-д хүрч бараа бүтээгдэхүүний үнэ хурдацтай өсөн, үйлчилгээний инфляци сүүлийн 30 жилийн хамгийн өндөр төвшинд хүрчээ. Холбооны Нөөцийн Банк ( FRB) Орос Украйн руу довтлохоос өмнө харгис бодлого баримтлан 2022 онд нийтдээ 7 төрлийн хүүг өсгөж, 2023 оны төгсгөлд бодлогын хүүгээ 3% болгох төсөөлөл ажиглагдаж байна. Хятад улсад инфляци харьцангуй тогтвортой, зээлийн хүү, нөөцийн харьцаа буурч төсвийн зардлыг мэдэгдэхүйц зөөлрүүлэх төлөв ажиглагджээ. Нүүрлээд байгаа инфляцийн сорилт, нийлүүлэлтийн доголдол АНУ-ын Төв банкны бодлогыг чангаруулах, нефтийн үнэ 1 барелл тутамд 150 ам.долларт хүрэх, Евро бүсэд эрчим хүчний хязгаарлалтад тулан дэлхийн ДНБ-ний өсөлтөд илүү их хохирол учруулах эрсдэлтэй юм.
Инфляци
Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөнөөс шалтгаалсан нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдол, геополитикийн эрсдэл, орцын үнийн огцом өсөлтөөс шалтгаалж дэлхийн улс орнуудад инфляцын түвшин сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй өндөр түвшинд хүрчээ. Тухайлбал, АНУ-д 2022 оны 3-р сард инфляцын түвшин 8.5 хувьд хүрсэн нь 1981 оны 12- р сараас хойш хамгийн өндөр, Евро бүсэд инфляцын түвшин 2022 оны 4-р сард 7.5 хувь хүрсэн нь Европын холбоо 1999 онд байгуулагдсанаас хойш хамгийн өндөр тоо ажээ. ОХУ-ын хувьд 2022 оны 3-р сарын байдлаар инфляцын түвшин 16.7 хувьд хүрсэн нь 2014-2015 онд ОХУ Крымийг авсан үеийн өсөлттэй ойролцоо түвшинд хүрлээ.
ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТИЙН ТОЙМ
Төмрийн хүдрээс бусад түүхий эдийн үнэ өмнөх төсөөллөөс нэмэгдлээ. Эрэлт өндөр, нийлүүлэлт хязгаарлагдмалаас зэс, газрын тос, нүүрсний үнэ нэмэгдсэн, БНХАУ-ын үл хөдлөх салбарын хямралаас шалтгаалж төмрийн хүдрийн үнийн төлөв өмнөх улирлын хүлээлтээс муудлаа. БНХАУ 2022 оны эхний улиралд “Бээжингийн олимп 2022” зохион байгуулснаас шалтгаалж дотоодын нүүрсний нийлүүлэлтээ танаж, 2022 оны эхний хагаст нүүрсний үнэ өндөр түвшинд хадгалагдана. Харин 2022 оны сүүлээс тус улс дотоодын нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж коксжих нүүрсний эрэлт нийлүүлэлтийн зөрүү арилан, үнэ эргэн буурах хүлээлттэй байна. Улс орнуудын инфляц өндөр түвшинд байгаа нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, зах зээлд оролцогчид хэджинг (hedging) хийх зорилгоор алтны эрэлт нэмэгдүүлсэн тул алтны үнэ 2022 оны турш өндөр түвшинд хадгалагдах нь. Түүнчлэн 2022 онд ХНБ, төв банкууд бодлогын төлөвөө хатууруулж, 2023 оноос инфляцын түвшин буурснаар алтны эрэлт буурч, үнэ хямдрах бололтой.
ОХУ-Украины мөргөлдөөний улмаас ОХУ-ын түүхий эдийн нийлүүлэлт доголдож, түүхий эд, эрчим хүчний бүтээгдэхүүний зах зээлд тодорхой бус байдал нүүрлэж, үнийн өсөлт эрчимжих магадлалтай. Барууны орнуудын зүгээс ОХУ-ын газрын тос, байгалийн хийгээс бусад түүхий эдэд хориг арга хэмжээ аваагүй ч зэс, алт, нүүрсний тээвэрлэлт, арилжаа хийхэд ихээхэн хүндрэл үүсгэн, нийлүүлэлт доголдсон ч газрын тосны импортыг АНУ, Их Британи 2022 ондоо багтааж зогсоох, Европын холбоо 2027 он гэхэд ОХУ-ын газрын тос, байгалийн хийн хамаарлаа бууруулахаар мэдэгдэв. Ийнхүү газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү улам холдож, үнийн төсөөлөл нэмэгдлээ. Газрын тосны үнэ 2022 онд 118$/баррель, 2023 онд 96$/баррель болж өсөхөөр байна . Түүнчлэн тээвэрлэх, худалдах, арилжаалах хүндрэлээс шалтгаалж зэсийн үнэ 2022 онд 9,897$/тоннд, алтны үнэ 2,231$/унцад хүртэл өсөх тооцоололтой байна.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 2022 ОНД 2.3% НАМ ТҮВШИНД, 2023 ОНД НЭМЭГДЭХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА
АХБ-наас жил бүр эрхлэн гаргадаг Азийн Хөгжлийн Төлөв 2022 (АХТ) эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн тайланд: Монгол Улсын эдийн засаг 2021 оны 1.4%-ийн нам түвшний өсөлтөөс 2022 онд 2.3%-иар, харин 2023 онд дотоодын эрэлт, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбар дахь сэргэлтийн эерэг нөлөөгөөр 5.6%-иар өсөх төлөвтэй байна. “Эдийн засгийн сэргэлт удаашрах инфляци хэт өндөр сөрөг орчинд Монгол Улс урьдчилж харах боломжгүй гэнэтийн цочрол, хосолмол эрсдэлд орно. Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хийх худалдааны гол боомтууд хаалттай хэвээр, Украин дахь Оросын Холбооны Улс (ОХУ)-ын халдлага, түүний эдийн засаг дахь сөрөг үр дагавартай хүнд нөхцөлд зохицон Монгол Улс стагфляцийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого, хариу арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит тэмдэглэлээ. Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас Монгол Улсын эдийн засгийн төлөв, төлбөрийн тэнцэл, улсын төсөв, инфляци, бизнесийн үйл ажиллагаанд учрах эрсдэл огцом нэмэгдэж дарамт үүсч байна. Павит Рамачандран: “Монгол Улс макро эдийн засаг санхүүгийн тогтвортой байдлаа хангах зорилгоор мөчлөг сөрсөн багц бодлого боловсруулж, гадаад, дотоод санхүүжилтийн хэрэгцээнд шаардагдах валютын эх үүсвэр баталгаажуулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, эрсдэл даах дархлаагаа сайжруулах бүтцийн шинэчлэл хийх хэрэгтэй ” хэмээн нэмж тодотгов.
Монгол Улсын 2022-2023 оны эдийн засгийн төлөвт БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтууд нээгдэх, КОВИД-19 цар тахлын халдвар нэмэгдэх эсэх, Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх зэрэг чиглэлд бодлогын хариу арга хэмжээ авах, үр дүнд хүргэхээс шууд хамаарна. Инфляци өндөр түвшинд хадгалагдахын сацуу гадаад худалдаанд үүссэн тасалдал үргэлжилж төсөв, мөнгөний бодлогын орон зай боомилогдох тул эдийн засгийг эрсдэлээс хамгаалах, макро эдийн засгийн бодлогын тохиргооны нэгдсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх шаардлага тулгарчээ. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, гадаад худалдааны тасалдал, түлш шатахууны үнийн огцом өсөлтийн бизнесийн зардал дахь сөрөг нөлөөгөөр инфляци 12.4% болж огцом нэмэгдэх бололтой. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах нь импортын барааны үнийн өсөлтөөр дамжиж инфляцид сөргөөр нөлөөлнө. Харин 2023 онд эдгээр хүчин зүйлсийн сөрөг нөлөө харьцангуй зөөлөрнө гэвэл дундаж инфляци 9.3% болж тогтворжих төлөвтэй юм.
Эдийн засгийн төлвийг суурь төсөөллөөс бууруулж болзошгүй эрсдэлүүд, БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудын үйл ажиллагаа гацах, Монгол Улсаас ОХУ, Европын орнуудтай хийх гадаад худалдаа тасалдаж огцом буурах, Украины нөхцөл байдлын улмаас төлбөрийн тэнцэл, улсын төсөвт бий болох сөрөг нөлөө улам гүнзгийрэх зэрэг эрсдэл дотоодын санхүүгийн байгууллагуудын активын чанар үргэлжлэн муудаж, чанаргүй зээл өсөх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улам хүндрэн дунд хугацааны эдийн засгийн төлөв, санхүүгийн тогтворжилтод үлэмж муугаар нөлөөлж болзошгүй юм.
Сэтгэгдэл
mvwnknixfx [112.36.21.203] 2024-04-27 00:08:29
Мэдээ.МН mvwnknixfx http://www.gc92g5hogld26w8758n9521yrm45t0rus.org/ [url=http://www.gc92g5hogld26w8758n9521yrm45t0rus.org/]umvwnknixfx[/url] <a href="http://www.gc92g5hogld26w8758n9521yrm45t0rus.org/">amvwnknixfx</a>
qleqyfoth [125.211.94.186] 2023-08-14 10:10:43
Мэдээ.МН qleqyfoth http://www.g48358yugnpja5n6o2g9m40u901q9fq6s.org/ [url=http://www.g48358yugnpja5n6o2g9m40u901q9fq6s.org/]uqleqyfoth[/url] <a href="http://www.g48358yugnpja5n6o2g9m40u901q9fq6s.org/">aqleqyfoth</a>
Edward Creel [38.15.137.21] 2023-01-20 03:11:33
Hello medee.mn Owner, exact right here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>
Anderson Fletcher [192.3.108.137] 2023-01-19 15:04:02
To the medee.mn Webmaster, similar right here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>
барбаа [66.181.191.139] 2022-09-08 10:32:15
энэ хаанахын вангаа вэ?
2023 [192.82.81.237] 2022-09-06 04:20:49
2023 оны 1 сарын 1-нээс ипотекийн зээл төлж эхлэхээр бүгд амьтан болно одоо нээх тэгж мэдэгдэхгүй байгаа
Зочин [202.70.44.46] 2022-09-06 02:41:22
манай монголд эдийн засаг гэж сүржигнэх юм бн уу
Зочин [202.55.188.99] 2022-09-05 18:59:23
Төсөв мөнгийг шамшигдуулдаг,төрд шураглан орсон УИХ гишүүд,сайд дарга,олигархуудыг хязгаарлах эсэхээс хүндэрлийг давах асуудал шийдлээ олно.Төрийн бүх шатны байгууллагад үргүй зардал,шаардлага багатай төсвийн санхүүжилттэй ХО их байна. Хятадын зээлээр хийх ХО-ын санхүүжилтээч зогсоох ёстой,тухайлбал Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилт аюулыг улам бүр ойртуулах болно.