Ипотекийн зээлийн өр зургаан их наядад хүрчээ
Ипотекийн зээлд 2022 он гарснаас хойш 4577 иргэнд 410 гаруй тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс
-
224 тэрбум төгрөг нь Монголбанкны эх үүсвэр бол
-
184.6 тэрбум төгрөг нь арилжааны банкуудын эх үүсвэр
байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин танилцууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад санхүүжилт 52, зээлд хамрагдсан иргэдийн тоо 49 хувиар буурсан үзүүлэлт боловч 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн өмнөх үетэй харьцуулахад буураагүй гэдгийг тэрбээр онцлов.
2013-2020 он хүртэл ипотекийн зээлийн жилийн хүү найман хувь байсан. Үүний нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкууд гаргаж ирсэн бол 2020 оны аравдугаар сараас хүүг жилийн зургаан хувь болгосноос хойш Монголбанк 60, арилжааны банкууд эх үүсвэрийн 40 хувийг санхүүжүүлж байна. Ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл одоогийн байдлаар зургаан их наяд төгрөгт хүрсэн. "Цар тахлын тухай хууль"-ийн хүрээнд хүсэлт гаргасан зээлдэгчдийн эргэн төлөлт 2022 он дуустал хийгдэхгүй байгаа. Харин ирэх нэгдүгээр сараас орон сууцны зээлтэй иргэд зээлээ хуваарийн дагуу төлж эхлэх юм.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл
Иргэн [202.21.108.33] 2022-09-07 03:03:07
6 хувь болгож бууруулсан ээ.
Зочин [202.55.188.104] 2022-09-06 09:07:01
8 хувиа 6 болгоочээ
Зочин [202.9.46.36] 2022-09-05 15:43:45
8% ia 5% ru buulga dendlee
Зочин [122.201.23.201] 2022-09-05 04:59:44
8 %-г 6% болгоочэээ
onoch [150.129.143.218] 2022-09-05 09:25:13
наад дуракууд чинь иргэдээ мөлжиж болж байхад юу гэж буулгах вэ. 8 хувийнх дандаа МБ-ны эх үүсвэрээс гарсан. түүний 4 хувийг арилжааны банк буюу Ипотекийн корпораци авдаг. түүнийг буулгахгүйн тулд бүхнийг хийж байгаа. Яг үнэндээ гол ашиг болж байгаа хэсэг нь ч байх. Ер нь энэ ард түмэн гөлөг шиг гийнаж байхаар босоод цэх зогсох хэрэгтэй бна.
Zochin [103.229.123.173] 2022-09-05 04:33:19
8 huviinzeeltei irgediin zeeliig 6 bolgoochee.
Зочин [64.119.16.9] 2022-09-05 04:16:00
Цар тахлын тухай хуулийн хэрэгжилт хэзээ дуусах вэ. Энэ хууль хэрэгжиж байгаа тохиолдолд ипотекийн зээл төлөлт мөн хугацаанд хийгдэхгүй гэж уншсан.