Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх долоо хоногт нээнэ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа ирэх долоо хоногийн сүүлээр зохион байгуулахаар болсныг эх сурвалж мэдээллээ. Бүтээн байгуулалтыг 2019 оны арванхоёрдугаар сард эхлүүлж, төслийн гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, захиалагчаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллаж байгаа юм.
Урдчилсан төлөвлөгөөгөөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 оны долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах байсан ч бага зэрэг хойшилж, ийнхүү ирэх долоо хоногт нээхээр болжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь стратегийн өндөр ач холбогдолтой, уул уурхайн түүхий эдийн экспортын гол гарц бүхий зам юм.
Төмөр зам ашиглалтад орсноор жилд 20-50 сая тонн нүүрс тээвэрлэж, одоогийн авто замаар тээвэрлэж буй нүүрс тээврийн зардал 40 ам.доллараас найман ам.доллар болж, тонн тутамд дөрөв дахин буурах боломж бүрдэх тооцоог албаныхан хийсэн.
Төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэж, нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригджээ.
Энэхүү төслийн бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албан тушаалтнууд оролцох аж.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.25] 2022-09-05 06:57:08
хятадтай хэзээ холбогдох вэ.
Зочин [192.82.64.106] 2022-09-05 05:44:22
Цаад талтайгаа төмөр замаа нийлүүлж байж л ашиглалтад авах нь зүйтэй баймаар юм. Уулзах цэгийг хятадын ГХЯ-ны сайдын айлчлалаар сая тохирсрн. Өндөржилт гээд баахан шинээр ажил гарч ирсэн дээ. Дахиад дутуу ажилыг ашиглалтад авсан болоов эзэнгүй хаягдах хөрөнгө битгий болгочихооройдоо Засгийн газар, Зам , тээврийн яамныхаан.!!!!
Зочин [118.101.236.98] 2022-09-05 01:36:39
Үнэндээ энэ замыг гацаасан хүмүүс нь автамашинаар нүүрс зөөж мөнгө хийдэг бүлэглэл шүү дээ.Хэн хэн нь урд хэдэн зуун машинаар нүүрс зөөдөг билээ.Мэнгэтээс авахуулаад олон хүн байгаа шүү.Тэрнээс биш Баттулгатай ямар ч хамаагүй
Зочин [202.126.88.88] 2022-09-05 02:43:28
Тийм шүү
Зочин [64.119.16.42] 2022-09-05 01:28:42
ХБАТТУЛГА НОВШ ГАЦААЖ ГАЦААЖ ХАМАГ БУЛХАЙ НЬ ИЛРЭЭД ИРЭХЭЭР ХИЙСЭН БОЛЖ ХАРАГДАХГЭЖ УЛС ХОХИРООСОН ЛАЛАР ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ. ПСДАКЫГ СОНГОСОНДОО ХАРАМСААД БАРАХГҮЙ ЮМДАА
Цонжид [192.82.74.127] 2022-09-05 00:58:21
Өгөр Нямдоржоос ам асуух цаг болж Женкогийн үед барьчих байсан юмыг хөрөнгө оруулалтыг нь хааж, элдвээр хавчиж шахсаар байгаад өдий хүргэсэн Хүрэлсүх Оюун эрдэнэ 2-той жинхэнэ хэл амаа ололцсоноор энэ төсөл хэрэгжих шатандаа орсон нь гарцаагүй үнэн Өгөр 4-д саад хийж чадсангүй ард нъ бас улс бий
Зочин [202.126.89.21] 2022-09-05 04:40:44
АН төр барьж байхад 12-16 онд эхлээгүй юм болоо гайхаад байх юм
Зочин [150.129.141.22] 2022-09-05 00:55:21
Одоо Зүүнбаянгаас Сүхбаатар Дорнод аймгийн чиглэлийн төмөр замаа хурдан барь
Amara [103.212.118.218] 2022-09-05 00:24:47
Nogoo zuunbayan chigleliin zam ajillaj bga yu yu zooj bga yum bol
Ариунаа [124.158.65.28] 2022-09-04 23:51:25
Сайхан мэдээ байнаа. Миний монгол хөгжлийн зам дээр гарлаа. Баяр хүргэе.