Өнөөдөр болох үйл явдал

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

ТӨРИЙН ОРДОН

11:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Цугтаа хэлэлцье" уулзалт А танхимд зохион байгуулна.

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохиогдох “Тал нутгийн Монгол” олон улсын 25 дахь удаагийн марафон гүйлтийн талаар Монголын хөнгөн атлетикийн холбоо, “Мобиком” корпорацаас мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн сэтгүүлч нарт марафон гүйлтийн футболк дурсгал болгон өгнө.

11:30 цагт: “Тавантолгой - Гашуунсухайт”-ын тээвэрчид ажил хаях болсон талаараа жолооч нар хэвлэлийн хурал хийнэ.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

15:00 цагт: Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурлыг цахимаар зохион байгуулна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

16:50 цагт: Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Хаант улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит нар “Монгол Тайландын Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.74.173] 2022-09-05 03:38:05

Иргэдийг талцуулах ,хагалан бутаргах , төрийн эсрэг гэмт үйл ажиллагаа явуулж байгаа тул ардчилсан намыг улсын бүртгэлээс хасаж татан буулгах нь зөв


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.