Нийслэл рүү сэтгэцэд нөлөөлөх ургамал нэвтрүүлэхийг завджээ
Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Гүнт дэх шалган нэвтрүүлэх постоор "Toyota SAI" маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б. Б. Т. нар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн /Канабис/ битүү скочдсон 3 кг орчим 4 ширхэг гялгар хар тортой ургамал, цаасанд боодолтой нунтаглаж хатаасан ургамлыг тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Лхагва-Очир Гүнт чиглэлээс тээвэрлэн явсныг хяналт шалгалт хийн илрүүлж, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг, эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл
Зочин [192.82.69.249] 2022-09-05 02:23:59
chutgur GOIMOND DURLAJEE
Зочин [188.162.254.21] 2022-09-05 01:03:08
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!