Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Aдмин / Нүүр

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 09 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 06-наас 09 дүгээр сарын 10-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 6-нд зүүн аймгуудын нутгаар, 9-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.