УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ЦУГТАА ХЭЛЭЛЦЬЕ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нийт гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж Ховдод, Ж.Батсуурь, Н.Ганибал нар Сүхбаатарт, А.Адъяасүрэн Баянхонгор аймагт ажиллаж орон нутгийн иргэд, сонгогчдодоо Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, Ардчилсан намд тулгамдсан асуудлын мэдээлэл өгч хэлэлцүүлэг зохион байгуулж явна. Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл санаачилж, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын бусад гишүүн хамтран “Цугтаа хэлэлцье” зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Уулзалтад Ардчилсан намын 130 орчим гишүүн, дэмжигчид оролцох бөгөөд тэдний санал бодлоо хуваалцаж бодлого үйл ажиллагаандаа тусгах зорилготой юм. Ардчилсан намын бүлэг УИХ-ын намрын чуулган эхэлтэл чөлөөт уулзалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.127] 2022-09-05 22:25:42
Та нар үнэн бүткүү гарууд юмаа..есөн шид нь бүрэлдсэн таарсан таар шуудайнууд