АЙЛ ӨРХ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ХАЛААЛТЫГ ЭНЭ САРЫН 15-НААС ӨГЧ ЭХЭЛНЭ

Aдмин / Нүүр

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр боллоо. шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах, есдүгээр сарын 15-аас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөх
  • Авто замын засвар, шинэчлэл, тохижилтын ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах
  • Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах
  • Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусыг тогтмол цэвэрлэж, угаах
  • Сайжруулсан түлшний нөөцөө сайтар бүрдүүлэх, түлшний чанарт онцгой анхаарч, агуулахаа нэмэгдүүлэн, борлуулалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах

Цаг үеийн асуудлын хүрээнд:

  • Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, бүх шатанд төсөв санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх
  • Орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах
  • Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа, тоо баримт, танилцуулгыг шуурхай гарган өгч, бодлого, төлөвлөлтийн хүрээнд хамтран ажиллах
  • Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд хариу өгөх
  • Цахим төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.


Сэтгэгдэл

зочин [103.229.122.178] 2022-09-05 15:56:29

Үүрэгдэх, загнах, тушаах шиг амархан ажил байхгүй байх даа? Гагцхүү бодит нөхцөл байдал, боломж бололцоо нь ямар байгаа юм бол доо? Энэ өвөл Монголчууд дулаан өвөлжиж чадах уу? Эрчим хүч, дулааны хязгаарлалт хийх үү? Эрчим хүч, дулааны үнийг нэмэх үү? Өвөл ч хатуу талдаа байх болов уу даа?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.