МХЕГ: Стандартын шаардлага хангаагүй дээж илэрсэнгүй

Aдмин / Нүүр

МХЕГ-ын даргын “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар, аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн хүрээнд аймаг, нийслэлд улсын 30 байцаагч ажиллаж, лабораторийн шинжилгээ хийжээ.

Улсын байцаагчид нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд зохиогдож буй үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос дөрвөн аж ахуйн нэгж, 49 иргэний нийт 44 нэрийн 366 төмс, хүнсний ногооноос дээж аван ургамлын өвчин, хогийн ургамал, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлуулахаар итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлжээ.

Шинжилгээнд хамруулсан дээжийн 36.3 хувь буюу 16 нэрийн 32 дээж импортлогдсон, 63.7 хувь буюу 28 нэрийн 334 дээж эх орны хөрсөнд тариалсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ байна. Эдгээрээс стандартын шаардлага хангаагүй дээж илрээгүй аж. Энэ жил 19.9 мянган га талбайд төмс, 11.1 мянган га талбайд хүнсний ногоо, 4.6 мянган га талбайд жимсний тариалалт хийжээ. Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг тодорхойлох хяналт, шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна.

Эх сурвалж: polit.mn


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.129] 2022-09-06 00:25:50

Ene standart yag yunii standart ve? Zuvhun helber hemjee, jn, ungu shaachihsan ch baij medeh garuud shuu manai orkuud. Ug i nairlaga, hunii biye hortoi bodisiin shinjilgee baih yostoi l doo


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.