Нийслэлд 95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна
Нийслэлд одоогоор сайжруулсан шахмал түлш 95 мянга, мидлинг 193 мянган тонн, барьцалдуулагч 3000 тонн, 788 мянган ширхэг шуудайн нөөцтэй байна. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд ярихдаа, “2022-2023 оны өвлийн бэлтгэлийн хүрээнд “Таван толгой түлш” ХХК-тай хамтын ажиллагаагаа нягтруулж байна. Тээвэрлэлтийн хувьд 31 компанитай гэрээ байгуулсан. Есдүгээр сарын 15-наас борлуулалт эхлүүлж, нөөцөлсөн түлшээ тээвэрлэнэ. Энэ онд 650 борлуулалтын цэг ажиллуулна. Өмнөх жилд гэрээний гүйцэтгэл нь 100 хувьтай, үүргээ амжилттай гүйцэтгэсэн 423 борлуулалтын цэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Харин 227 цэгийн борлуулагчийг шинээр сонгон шалгаруулсан” гэв.
Сэтгэгдэл
Иргэн [139.5.219.17] 2022-09-05 12:59:28
Хэзээнээс худалдаанд гаргах юм болдоо хөлдөх гээд л байна шүү