ХҮЙТЭН ЦУСТ...

Aдмин / Улстөр

Бууны замаг тачигнах тоолонгоор гэмгүй лам нарын дух газар мөргөж байсан бурангуй тогтолцооны, цуст түүхээс хойш айдсын сүүдэр нь арилаагүй ард түмэн 70 жил нухлагдсан сүүдэр дороосоо сая цагаан морин жилд өндийсөн ч судсаар нь хүйтэн цус гүйсэн хядлага үйлдэгчид эрх чөлөөний гэрэл гэгээг урваж хөрвөсөн этгээдүүдийн улаан гараар дахин худалдаж, хутган үймүүлж байна.

Төрийг жаварт зэвэрсэн хүйтэн төмөр мэт сэтгэлээр удирдах нь эргээд ард түмнээ дуусашгүй хилэн, өшөө авалтад турхирсаар байгаа хэрэг мөн. Ямар ч гажуудлыг яллаж, шийтгэж, хөөн зайлуулж, шоронд хорьж, алж хядаж засдаггүй. Харин зонхилдог чиг баримжаагаа алдахгүй, хүнлэг энэрэнгүй, ухаалаг шийдэл, удирдан дагуулах манлайллын арга барилаар төрийг засч авч явах учиртайг аль ч гүн ухаан номлодог. Хүчирхийлэл даамжрах юм бол гарах үр дагавар нь туйлын хэцүү.

Айлган сүрдүүлж удирддаг араатанлаг шинжтэй удирдагчид засгийн чухал албыг чанга гараар барьсаар байвал зовлон шаналалдаа дассан ард түмэн нэг л өдөр шилгээчих вий.

Шударга нийгмийг шударч биш шинжлэн тогтоож, шийдвэрээ оновчтой гаргаж цогцлоодог. Төр авилгалч улс төрчдөөсөө зоригтой салж чадахгүй бол хүнд хэлбэрийн хатангаршил, хүйтэн хөндий дүр байдал, хөшүүн хойрго бүтэц, хагаралдаан, цумралдаант нийгмээсээ ангжирч хэзээ ч чадахгүй. Үндэсний хөгжлийн хамгийн эхний алхам бол эрх зүйн тогтолцоог шинэчлэн, ирээдүйн өнө холын чиг баримжаа, улс орны стратегийн зорилтод нийцүүлэх учиртай. Босоо ороолон мэт сүг сүүдэр болсон хуучин улс төрчдөд нэгэнт шинийг сэтгэх, шилдгийг үйлдэх чадал ухаан үлдэхгүй. Тэдэнд хувийн эрх ямбаа авч үлдэх бяцхан эрх ашиг л гэж бий. Улс төрийн намууд хэчнээн жилийн настай байсан ч хамаагүй хүмүүнлэг төлөвшил, хүртээмжтэй, ил тод бодлого, төлөвлөгөөг цоо шинээр боловсруулж үзэл баримтлалдаа шигтгэхгүй бол шинэ эриний шинэ хувьсгалд юу ч үгүй арчуулах цаг үе ойрхон байж мэдэх юм.

Хамгийн товчхондоо улс орныг намын засаглал биш, улс үндэстнээ гэх чин сэтгэлтэй улс төрчид л авардаг. Түүхэнд хар мөр үлдээж үр үндсээ хараалгах хүсэл хэнд ч байхгүй нь мэдээж. Нийгмийн өнгө төрхийг илэрхийлж байгаа залуу улс төрчдөө хүйтэн цус судсаар чинь гүйж, харийн шахалт, тулгалт тархийг чинь атгасан ч хажууд чинь бүлтгэнэх үрсээ бодож эх орноо бодоцгоо.


Сэтгэгдэл

Зрчин [66.181.184.168] 2022-09-06 23:02:23

202.9.46.43 чи чинь харин жинхэнэ алуурчин удмын шээс вэ? Ийм удмын шээс ийм сэтгэл санаа нь одоо ч судсаар нь цус биш шээс урсаж байгаан чиний удам үеийн үед бүү үзэгд

зочин [66.181.160.11] 2022-09-06 04:58:31

Зөв шүү хүйтэн цуст араатнуудаас АН,МАН гэлгүй зййлуулж улс орноо гэсэн үнэнч эх оронч ЛИДЕР болохуйц Монгол сэхээтнээ гаргацгаая л даа тэгж гэмээн улс төр нам гэдгээс салах биз.Хоосон Ардчлалыг таягдан хаяж үнэхээр цоо шинэ олон түмний Ардчлалыг бий болгоё залуусаа....

Зочин [66.181.161.102] 2022-09-06 13:45:06

Ардчилал гэдэг үг нэг талаасаа гоё үг болоьч улс үндэстэнийг сүйрүүлдэг дээрэмддэг хэрэгсэл болж дээ

Зочин [66.181.161.102] 2022-09-06 13:40:33

Америкийн ардчилал гэдэг хуурамч үгнээс залхав. Энэ дэлхийд ардчилал бус улс үндэстний тэгш эрх эдийн засгийн эрх чөлөө иргэдэд хэрэгтэй болж дээ. Америк төвтэй эдийн засаг бусад улс үндэстниг сүйрүлж эдийн засгийг нь сүйрүүлж байгааг ухаараасай билээ. Бид дэлхий нийт Америк доллараас хамааралтай болж ханш унах тусам Америкт дээрэмдүүлж байгаагаа ухаарайсай билээ

Зочин [122.201.22.86] 2022-09-06 08:11:24

БИ КОММУНИЗМ ГЭХ БАЛАЙ ЮМНААС ҮХТЛЭЭ АЙЖ БАЙНА.МИНИЙ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧИЛСЭН , НАМАЙГ ЯДУУ БАЙЛГАСАН ТЭР НИЙГЭМЭЭС АЙЖ БАЙНА

Иргэн [66.181.161.116] 2022-09-06 04:35:48

Тэд чинь их өндөр боловсролтой хүмүүс байсан юм даа. Олон хэлтэй, анагаах, одон орон зэрэг олон шинжлэх ухаанд суралцсан монголын одоогоор бол сор болсон сэхээтнүүд байсан юм.

Зочин [202.9.46.43] 2022-09-06 00:39:47

1937 онд лам нарыг цаазаар авсан маш зөв байсан.

Хариулт [122.201.22.86] 2022-09-06 08:13:29

Өнөөдөр чамайг цаазаар авна.КОММУНИСТ ШЭЭС

Зочин [202.9.46.43] 2022-09-06 05:51:44

Чи АН-ын гар уу? МАН АН хоёр надад хамаагүй.

Зочин [202.126.90.152] 2022-09-06 02:56:57

Тэнэг, мал МАН гар биз, чи.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.