ЧИНГҮНЖАВЫН ГУДАМЖНААС АРД АЮУШИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ЭНЭ САРЫН 30-НЫГ ХҮРТЭЛ ХААНА
Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх зам нэг километр 500 метр авто замыг 14 хоног хаах тухай Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, тус замыг өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж, авто замын өргөтгөл, шинэчлэл хийх болсон байна. Иймд тул иргэд жолооч нар хөдөлгөөний эрчим багатай замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Сэтгэгдэл
Зочин [202.21.101.214] 2022-09-07 01:49:20
Яагаад заавал хичээл сургууль орохтой зэрэгцэж энд тэнд газар шороо ухаж, зам хааж завааруулдаг юм бэ? Энэ заваан байдлаа хэзээ өөрчилж засах төр вэ? Яагаад хавар эртхэн засаж болдоггүй юм бэ? Ард түмэн тайван амгалан амьдрах орчин хэзээ бүрдэх юм бэ энэ улс оронд чинь? Ийм энгийн зүйлийг шийдэж чадахгүй хүмүүс улс орныг удирдаж хөгжүүлнэ гэдэг үлгэр биз дээ. Шуналын донд хөтлөгдсөн, боловсролгүй, ёс зүйгүй ийм л хүмүүс сонгогдож байхад яаж ч улс орон хөгжих вэ дээ. Мөнгө авч сонгууль өгч байгаа ядуу ард түмний сэтгэхүй өөрчлөгдсөн цагт л энэ бүхэн арилах байх.
Зочин [122.201.22.39] 2022-09-07 00:33:40
Эрчим багатай зам зааж өгөөч Сумтай даргаа
Зочин [66.181.168.131] 2022-09-06 23:24:17
Hicheel surguuli ehleheer l tenegteed unah yum, ene dandaa surguuliud baidag zam sh dee, archaagui amisgaanuud zun yu hiij baisan yum be
Зочин [202.179.27.90] 2022-09-06 10:09:59
Данхтай зам засвар үргэлжилсээр л үү? Сайдад харагдтал шайр хийцгээгээрэй.