УБЕГ-ын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, Д.Чинтулга нарыг түр хугацаанд саатуулсан нь буюу АН-ын тамгыг хууль бусаар хувилагч
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга нарыг түр хугацаанд саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн талаар өчигдөр /2022.09.06/ www.ergelt.mn сайтад анх нийтлэгдлээ. Ямар учраас тэднийг түр саатуулсныг тодруулахад, АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн ням гарагийн орой УБЕГ-т шалгалт оруулж, нэгжлэг хийсэн нь үнэн. УБЕГ-ын улсын байцаагчийн өрөөнд болон гэрт нь үзлэг нэгжлэг хийсэн. УБЕГ-ынхан сандралдаж, бужигнаан үүсээд байна. Маш ноцтой баримтууд илэрсэн юм шиг байна лээ. Шалгалттай холбоотойгоор бусад албан хаагчдыг ч дотоод шалгалтаар шалгах юм шиг байна.
Ер нь УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын олон жил бугшсан идээ бээр задарч, том хэргийн сэжүүр илрэх шиг боллоо. Албан хаагчид энэ хэргийн талаар мэдээлэл өгч, хууль хяналтын байгууллагынхан шалгах эхэлсэн байж болзошгүй. Яг одоо Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, Хяналт шалгалтын газрынхан хуралдаж байна” гэж ergelt.mn сайтад мэдээллэжээ. Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга гэж хэн бэ гэдгийг эргэн сануулая. Өнөө алдарт Ардчилсан намын тамгыг үдэш оройн цагаар буюу шөнийн 23 цагт олшруулж өгдөг нөхөр юм.
Энэ талаар Ардчилсан намын зарим гишүүд цахим хуудаснаа бичихдээ, АН-ын гацаа болсон иргэн Э-д хуурамч тамга олгосон УБЕГ-ын зарим удирдлага, ажилтнуудыг АТГ-аас шалгаад эхэлжээ. Хэрвээ иргэн Э-ийн хууль бус үйлдлүүд улам ил болсоор байвал явагдсан зарим сонгуулиуд хүчинтэй эсэх нь эргэлзээ төрүүлэх юм. Учир нь Ардчилсан намын дарга гэж өөрийгөө нэрлээд яваа иргэн Э-д тамга тэмдэг хуурамчаар олгосон хэргийг нийслэлийн шүүхээс аль хэдийн тогтоосон бөгөөд хуурамч тамгатай намын нэр дэвшигчийг бүртгэсэн СЕХ асуудалд орж цаашлаад түүнтэй өрсөлдөж ялалт байгуулсан өнөөгийн Ерөнхийлөгч хууль ёсных мөн эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
Үүнээс үзвэл төрийн байгууллагуудыг ашиглан хууль бус шийдвэр гаргуулж, улс төрийн намын тухай болон цаашлаад Монгол Улсын Үндсэн хуульд харшлах хэмжээний нөхцөл байдал бүрдэх билээ. Хуульчид яаж тайлбарлах, шүүх хэрхэн үзэхээс л бүх зүйл шалтгаалах ч энэ бол сөрөг хүчнээсээ айн мэгдэж байгаа эрх баригчдын улс төрийн арга барил нь болоо гэж зарим судлаачид дүгнэсэн юм. Ийнхүү сөрөг хүчнээ хүчээр сарниулдаг арга технологи дэлхийн практик, улс төрд хэдий хоцрогдсон ч Монголд хэрэглэж болоод байгаа нь хачирхалтай.
Сэтгэгдэл
сайн байна [192.82.92.151] 2022-09-09 01:28:17
Даанч их зантай гэнэт баяжсан байсан юмаа нэг л их том том юм яриаад байсан учиртай л байж
Оёёс [66.181.160.124] 2022-09-07 11:04:43
Хүрэлсүх холбоотой юм биш биз. Сайн шалгаж илрүүлээсэй Мөрдөгчид маань амжилт хүсье.!
Зочин [202.131.240.54] 2022-09-07 09:58:29
ТАМГИЙГ БОЛ ЭНЭ МЭД ЖОЛ ГАРУУД ХИЙЖ ЧАДАХГҮЙ ДЭЭРЭЭС ИХ ТОМ ХҮН Л ИЙМ ЮМ ХИЙЛГЭЖ ЧАДНА
Баярт [202.9.41.107] 2022-09-07 08:32:10
Даруйхан дарж цэцлэхгүй бол Даварсаар яваад хэн нэгэн этгээдэд төрийн тамгыг нэг өдрийн дотор хийж өгөөд нөгөө этгээд нь би е/сайд еоөнхийлөгч байна гээд суучихвал яаана.
эЭНЭЭ [192.82.92.151] 2022-09-07 08:22:43
НМХГ-ын нэг хулгайч хүүхэн даргтайгаа хамтраад өдөрт нь гаргаж өгнө гэж мөнгө авдаг байсан шүү
Зочин [66.181.184.168] 2022-09-07 08:21:42
АН-ынхан ХЭЗЭЭНИЙ дандаа бохир зүйл сэддэг муухай хүмүүсийн БӨӨГНӨРӨЛ
Зочин [66.181.160.28] 2022-09-07 05:43:25
МАН баньдийн тавьсан урхинд орчихсон бахтай тарвага амиа аврах гэж арга бүхнийг хэрэглэж байна даа. Эзэн баньд хүсэл бүхнийг нь биелүүлж өгөөд л.
Зочин [192.82.77.212] 2022-09-07 02:07:02
Ялтан Эрдэнээ
Иргэн [184.191.68.198] 2022-09-07 01:24:10
ИРГЭН Э ГЭДЭГ НЬ ЭРДЭНЭ БОЛОЙ