ДЭЛХИЙН ШИЛДЭГ УЛС ТӨРЧИД ЦУВРАЛ: МАХАТМА ГАНДИ

Aдмин / Улстөр

Мохандас Карамчанд Ганди (1869-1948) нь Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, улс төрч байв. Түүний нөлөөгөөр Энэтхэг Британийн эзэнт гүрнээс 1947 онд тусгаар тогтносон гэж үздэг. Гандийн "Хүчирхийлэлээс ангид Иргэний тэмцэл" үзэл нь дэлхийн дахинд иргэний эрхийн төлөө тэмцлийн жишиг жим гаргаж, дэлхийн колоничлолын задралд ихээхэн нэмэр тус болжээ. Энэтхэгт түүнийг «Махатма» хүндэт, «Бапу» эцэг гэж хүндэтгэдэг байжээ. Их Британийн удирдлага дор байсан Энэтхэгийн удирдагч Махатма Ганди нь 1921 онд Энэтхэгийн үндэсний Конгрессыг тэргүүлж байсан бөгөөд тэрбээр ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, шашин шүтлэг болоод угсаатны холбоог бий болгох кампанит ажлуудыг явуулж байснаас гадна Энэтхэгийг Их Британиас хараат бус, бие даахад гол бодлогоо чиглүүлж байсан.

Ганди энхийн замаар өөрийн улсаа колоничлолоос гаргасан гэж үздэг. Тэрээр хүчирхийллийн бус замаар энх тайвныг тогтоохыг зоригч байсан. Тухайн үед Энэтхэгийн мусульманчуудын дунд ихээхэн нэр хүндтэй болсон байсан нь 1948 оны 1-р сарын 30-нд бусдын гарт амиа алдах шалтгаан нь болжээ. Ганди амиа алдсан өдрийг Энэтхэгт "амиа золиослогчийн өдөр" гэж нэрлэдэг байна. Харин түүний төрсөн өдрийг Махатма Гандигийн баярын өдөр хэмээн нэрлэжээ.

Эргэн сануулахад, Мохандас Карамчанд Ганди 1948 оны 1 сарын 30 буюу өлсгөлөн зогсоосноос 12 хоногийн дараа Шинэ Дели дэх Бирла харшид буюу гэртээ алагдсан. 78 насандаа хорвоог орхисон Гандийн үхэл улс орныг харуусалд автуулж 2 сая хүн жагсан эцсийн замд нь үджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.