Нийслэлээс сайжруулсан шахмал түлшний агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийг хариуцаж байна

Aдмин / Нүүр

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Сайжруулсан шахмал түлшний нөөц, агуулах борлуулалтын цэг, тээвэрлэлтийн асуудлыг нийслэл хариуцаж ажилладаг юм байна. Бид 2021 оны утааны асуудлыг мартаж болохгүй. Өнгөрсөн жил утаа өмнөх жилүүдээс их байсан. Түүнээс болж хариуцлагын асуудал яригдсан. Гэтэл утаа их байгаа нь нийслэлийн хариуцаж буй тээвэрлэлт, борлуулалт, агуулахын асуудалтай хэрхэн уялдаж байгаа юм бэ. “Таван толгой түлш” ХХК-иас сайжруулсан шахмал түлшний найрлага, боловсруулах технологийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байх хэрэгтэй” хэмээсэн юм.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдолд эерэг үр дүн үзүүлж байгаа. Гэхдээ автомашинаас ялгарч буй хорт хий их байгаа тохиолдолд түлшний үр дүн харагдахгүй гэдгийг төлөөлөгчид дурдаж байв. Агаарын бохирдолд эзлэх тээврийн хэрэгслийн хорт утааны хэмжээ өнгөрсөн онд 20 хувьтай байсан бол энэ жил 26 хувьд хүрээд байгаа юм. Үүнээс гадна агаарын бохирдолд нөлөөлөх хүчин зүйл олон бий. Тухайлбал, түүхий нүүрсээр ажилладаг зуух Улаанбаатар хотод цөөнгүй бий.

Өнөөдрийн байдлаар нийслэлд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгжийн 182 зуух, технологийн уур үйлдвэрлэх 68 аж ахуйн нэгжийн 88 уурын зуух галлаж байна. Эдгээр зуухыг үе шаттайгаар буулгах, агаарын бохирдолд нөлөөлөх бусад асуудлуудад онцгойлон анхаарах шаардлагатайг НИТХ-ын төлөөлөгчид санууллаа.


Сэтгэгдэл

Зочин [122.201.22.40] 2022-09-08 06:04:22

hotiin tuv 4 zamiig bohirduulj b.gaa gandangaa utaa gargahgui gal tulehgui bolgoj uurchluh heregtei sh de.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.