Хотынхоо гэрлийг асаая

Aдмин / Нүүр

Хүйтний улирал хэдий нь хаяанд ирж эрт харанхуй болдог болжээ. Тиймээс аюулгүй байдал талаасаа хотын гэрэлтүүлгийн асуудал зайлшгүй анхаарах ёстой зүйлийн нэг юм. Тэгвэл гэрэлтүүлгийн асуудал ямар байгаа талаар сурвалжиллаа. Өнгөрсөн онуудад Нийслэлээс “Стандарттай хот” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, шинээр байршуулж, дэлхийн стандартад нийцсэн гудамжны гэрэлтүүлэгтэй хот болсон. Гэвч дээрх гэрлүүд асахгүй байгаа нь харамсалтай. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 хороо буюу Цагаанхуаран, Нарт хотхоны хавиар шөнийн 22:00 цагийн орчимд явахад асахгүй байгаа гэрлүүд маш олон байлаа. Энэ нь явган зорчиж байгаа иргэдийг хулгай дээрэмд өртөх, унаж бэртэх зэрэг эрсдэлд оруулж байгаа юм.

Нарт хотхонд амьдардаг иргэн Г.Халиун “Манай нарт хотхоны энэ хавь бол зам болон гэрлийн асуудал үнэхээр хүндрэлтэй. Мөн архи уудаг, гудамжны хүмүүс ихтэй. Бас манай байрнуудын энд автобусны буудал байдаггүйгээс халдвартын эцэст буугаад гэрлүүгээ заавал алхах болдог. Гэвч зарим гэрэл асахгүйгээс болж заавал хэн нэгнээр тосуулах эсвэл эрт харих шаардлага үүсдэг. Энэ зун гэхэд Цагаанхуаран хотхоны хогийн саванд хүний цогцос хийчихсэн байсан. Ийм л эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Эмэгтэй хүний хувьд явган орой гадуур явахаас айдаг” гэв.

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээнээс тодруулахад тэрбээр “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэрэлтүүлгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. Харин асаах, унтраах тал дээр дүүрэгүүд өөрсдөө хариуцаж ажилладаг байгаа” гэв.

Заримдаа манай хотын гэрэл асаалттай чигтээ бүтэн 24 цаг болох тохиолдолууд ч байдаг. Тэгвэл гэрлээ цагтаа бүгдийг нь асааж, цагт нь бүгдийг нь унтраадаг байя. Хамгийн гол хотынхоо бүх гэрлийг асаамаар байна.

Эх сурвалж: Polit.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.