34 мянга гаруй хүүхэд цэцэрлэггүй үлдсэн байна

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотод 2022-2023 онд 679 цэцэрлэг ажиллаж байна. Эдгээр цэцэрлэгт 16376 хүн ажиллаж байгаагийн 6200 нь багш, сурган хүмүүжүүлэгч нар юм. Нийслэлд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцах насны 141023 хүүхэд амьдарч буй. Тодруулбал, нийслэлд таван настан 35125 дөрвөн настан 36208 гурван настан 35718 хоёр настан 33972 байна.

Гэвч 2-5 настай хүүхдүүдийн 106538 буюу 76 хувь нь цэцэрлэгтээ явж, 34485 нь гэртээ үлдэхээр болсон юм. Иймд хүртээмжийг нэмэгдүүлэхээр түрээсийн байр, хүүхэд харах үйлчилгээ, бүтээн байгуулалт зэрэг ажил хийсээр байна. Тухайлбал, 2022 онд цэцэрлэг, бага сургуулийн нэг цогцолбор, цэцэрлэгийн гурван барилга ашиглалтад ороод байна. Үүн дээр нэмж, он дуусах хүртэл хугацаанд цэцэрлэг, бага сургуулийн гурван цогцолбор, цэцэрлэгийн 13 барилга ашиглалтад оруулахаар тооцож байгаа аж.


Сэтгэгдэл

иргэн [192.82.78.248] 2022-09-08 08:56:00

Цэцэрлэг Сургуулийн байшин нь сундаг юм шиг баахан хүүхэд олоноор нь чихчихээд ажил хийсэн зохицуулна гээд л хуцаад л Өөрсдийнхөө сууалаа зузаатагсан маягтай сэм идсэн аргаар л ажилаа хийж байнашдээ !!!!!!!!!!

Зочин [203.17.23.197] 2022-09-08 01:54:11

ЭнхАмгалан огцор. Дандаа худлаа яриад ард нь багш хүүхдүүд хохироод байна

Зочин [122.201.21.88] 2022-09-08 00:43:44

ҮНЭН ҮҮ.Л.ЭНХ АМГАЛАН ХУДЛАА ПОПУЛИЗМ ХИЙЖЭЭ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.