Н.Учрал: Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаар мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн, "Цахим хөгжил, харилцаа холбооны яам бол иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, нээлттэй хүргэх зорилгоор бүх шатны цахим шилжилтийг хурдасгаж, авлига, хүнд суртлыг бууруулж, бүтээмжийг дээшлүүлэх үүрэгтэй яам. Миний бие Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт сайдаар томилогдохдоо ажлын хэсгийг ахалж батлуулсан 5 хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахаа мэдэгдсэн.

Тиймээс салбарын сайдын хувьд "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус хуулийн 8-р зүйлд заасан 68 төрлийн мэдээллийг нээлттэй болгоно. Үүний эхлэл болгож төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохоо үүгээр мэдэгдье.

Ингэснээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж өндөр цалин, хангамж авдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдээлэл ил болно. Хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд цаг тухай бүрд танилцуулна." гэжээ.


Сэтгэгдэл

тийм ээ [202.70.34.114] 2022-09-09 08:36:23

энэ чинь харин болж байна шүүүүүүүүүү, нэг хэсгийг нь нийлүүлж цомхон болгох хэрэгтэй дээ........................ялангуяа Эрдэнэт, Эрдэнэс Монгол, Тавантолгой, гээд л бий шүү дээ...

Зочин [203.17.23.197] 2022-09-09 01:56:36

Бүгдийг нь гэр бүлийн гишүүдтэй хамт ил болго. Эхнэр хүүхдээ янз бүрийн албан тушаалд томилсон шимэгчид төрөөр дүүрэн байгаа

Зочин [122.201.22.231] 2022-09-09 01:24:39

Төрийн өмч ард түмний өмч учраас ард түмнээс сугалаагаар сонгох хэрэгтэй

Зочин [43.228.131.25] 2022-09-09 01:17:25

ТУЗ ууд үхэх нь ээ

Jack [92.244.10.152] 2022-09-08 19:37:46

Үнэхээр эргүү ац шүү энэ. Үхэж Монгол улсад буян болохгүй эргүү физда

Зочин [203.17.23.197] 2022-09-09 01:55:26

Айгаа юу

zochin [203.91.117.8] 2022-09-08 13:52:33

Зөв.

Зочин [103.10.21.250] 2022-09-08 10:43:59

Ингэхээр нэр хүндээ өснө гэж боджээ чи юу чхийгээгүй өвдсөн тул схдчууд чамайг дэмжихгүйшд сүүлчийн албан тушаалын шагналаа олигтойхон хий буцаж очих нүүртэй гэдэгдээ

Асуулт. [64.119.23.186] 2022-09-08 09:35:41

Нууц байсан юм уу?


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.