АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Алтанхуяг: АН-ын фракцууд уулзах, зөвшилцөх, нэгдэх процессууд явагдаж эхэлсэн ч саад учруулах нэг л хүн байгаа. Тэр нь С.Эрдэнэ!!!
Цаг үеийн асуудлаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Д.Алтанхуягтай ярилцлаа
-АН-ын ҮБХ-ын гишүүн Дашзэвэгийн Алтанхуяг С.Эрдэнийг намын даргаар бүртгэж авахгүй байхыг хүссэн өргөдлийг өнөөдөр УДШ-д өглөө. Энэ үеэр тэрээр хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, “Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд хандаж Ардчилсан намыг Итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүсэлт өгсөн С.Эрдэнийн хүсэлтийг эсэргүүцэж, энэ хүсэлтийг хүлээж авахгүй байх бүх шалтгаануудыг баримттайгаар хавсарган өгч байна. С.Эрдэнийн зохион байгуулсан ҮБХ-ны хуралд Ардчилсан намын гишүүний хувьд би оролцсон. Мөн 2022 оны 07 дугаар сарын 02-нд дүрмийн бус зохион байгуулагдсан XIV дүгээр Их Хурлын албан ёсны төлөөлөгчөөр оролцсоны хувьд С.Эрдэнэ гэдэг хүнийг Ардчилсан намыг Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэж авахгүй байх баримтуудыг өглөө гэсэн юм.
-Та С.Эрдэнийг тайзан дээр зодож, биед нь халдсан бичлэг цахим орчинд их тархсан...Яагаад С.Эрдэнийн биед халдах болсон юм бэ?
- 2022 оны 07 дугаар сарын 02-ны хурал дээр би С.Эрдэнэ гэдэг хүнийг тэр Их хурлын тайзан дээр суугаад байхыг хараад бухимдал төрсөн. Учир нь С.Эрдэнэ намын дарга биш, хурлын дарга биш мөртлөө тэр хурлыг будлиантуулаад үймүүлээд даргалаад байсан. Тухайн үед би “Чи хурлын дарга биш, намын дарга биш учраас наад тайзнаасаа буу” гэдэг зүй ёсны шаардлага тавьсан. Дээрээс нь жирийн гишүүд бид үзэл бодлоо илэрхийлье, саналаа хэлье, хэлэлцүүлэгт оролцоё гэхэд биднийг нэг ч үг хэлүүлээгүй. Үүнд би бухимдаад С.Эрдэнийг тайзан дээрээс түлхсэн ийм үйлдэл болсон нь үнэн. Үүний дараа тайзан дээрх бичлэг сошиал сайтуудад их тавигдсан байсан. Миний хувьд, өөрөө тухайн үйл явдалд оролцсон хүний хувьд, бичлэгэн доорх иргэдийн сэтгэгдлийг сонирхож уншихад 99.9% нь Ардчилсан намын гишүүдийн хувьд ч тэр, ард түмний хувьд ч тэр С.Эрдэнэ гэдэг хүнийг үнэхээр жигшиж байгаагаа илэрхийлсэн байсан. Би өөрийгөө С.Эрдэнийн биед халдсанаа зөвтгөх гээгүй, миний үйлдэл буруу. Үүндээ би Ардчилсан намын гишүүд, Ардчиллыг дэмжигчдээс уучлалт хүсч байна. Гэхдээ С.Эрдэнэ гэдэг хүнийг асар олон мянган хүн, сая саяараа үзэн ядаж байгаа учраас миний тэр үйлдлийг хөхүүлэн дэмжсэн сэтгэгдэлүүд сошиал ертөнцөд түгээмэл харагдсан. Зөвхөн Ардчилсан намын гишүүд төдийгүй монголын ард түмэн С.Эрдэнэ гэдэг хүнийг үзэн ядаж байна лээ. Иймээс хэн ч хүлээн зөвшөөрөхгүй, Ардчилсан намын нэр хүндийг шороотой хутгаж байгаа С.Эрдэнийг Улсын Дээд Шүүх бүртгэвэл ямар асуудал болохыг шүүгчид өөрсдөө ухамсарлах ёстой. Ийм шийд гаргавал ард түмэн Улсын Дээд Шүүх рүү нулимах байтугай л юм болно.
- С.Эрдэнийн хууль бус үйлдлийг илчлэнэ гэсэн. Яг ямар зүйл юм бэ?
- С.Эрдэнэ гэдэг хүн бол 2020 оны УИХ-ын сонгуулийг дуусан дуустал Ардчилсан намын дарга байсан уу, байсан. Сонгууль дуусаад сонгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээгээд Ардчилсан намын даргаас албан ёсоор огцорсон уу, огцорсон. Огцорсон мөртлөө одоо улс төрийн махинац, заль гаргаж Ардчилсан намын үйл ажиллагааг будилаантуулж, төөрөгдүүлж, өөртөө ашигтайгаар эргүүлж, Ардчилсан намын олон мянган гишүүд, цаашлах юм бол Монголын ард түмэнд үнэхээр хортой үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр Ардчилсан намын даргаар хэн бүртгүүлэх ёстой вэ гэвэл С.Эрдэнийн дараа албан ёсоор хийгдсэн сонгуулиар сонгогдсон дарга нь М.Тулгат гэж залуу байгаа. М.Тулгат гэж энэ залууг бүртгүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр зөвхөн өөрийгөө улирааж намын дарга болгох гэсэн энэ башир аргыг УДШ хүлээн зөвшөөрч огт болохгүй. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Соёлын төв өргөөнд болсон Ардчилсан намын XIV дүгээр Их хурал бол зохион байгуулалтын хувьд 100% ДҮРМИЙН БУС ХУРАЛ болсон. НЭГ Ч АСУУДАЛ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛЭЭГҮЙ, САНАЛ ХУРААЛГААГҮЙ, САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЯВАГДААГҮЙ. С.Эрдэнэ гэдэг хүн Намын дарга биш, хурлын дарга биш мөртлөө хурлын индэр дээр гарч суугаад хурлыг үймүүлсэн. Энэнд намын олон гишүүд, хурлын төлөөлөгчид маш их бухимдсан. Тэрхүү хуралд сууж АН-ын гишүүний хувьд би, “С.Эрдэнэ та үнэхээр намын дарга биш, хурлын дарга биш байж хурлыг яагаад ингэж үймүүлж байгаа юм бэ? Тийм учраас наанаасаа буу гэдэг шаардлага тавьсан. Ингээд би тайзан дээр гарсан, С.Эрдэнийн биед халдсан үндэслэлээр намайг ямар ч үндэслэлгүйгээр 48 цаг урьдчилан хорьсон. Цаашлах юм бол С.Эрдэнийн амь насанд заналхийлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд одоо шалгаж байна гэх мэтчилэн хуулийн байгууллага хүртэл төөрөгдсөн, ард иргэд хүртэл төөрөгдсөн, Ардчилсан намын гишүүд хүртэл төөрөгдсөн ийм үйл явдал болсон. Тийм учраас юун түрүүнд, Ардчилсан намыг Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэдэг бол Ардчилсан намын дарга гэсэн үг. Тийм учраас С.Эрдэнэ бол Ардчилсан намын дарга биш. С.Эрдэнийг Ардчилсан намыг Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгож болохгүй. Үүнийг Улсын Дээд Шүүх хэлэлцэх гэж байгаа нөхцөлд Ардчилсан намын гишүүн бүр эсэргүүцнэ гэдгийг хэлчихье.
-Өнгөрсөн удаад Ардчилсан намын Ээлжит бус Их хурал болж Ө.Шижирийг Ардчилсан намыг Итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүсэлтийг Улсын Дээд Шүүхэд гардуулсан байгаа...
-За тэр хурлыг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Ардчилсан нам дотроо хоёр сонгууль явуулаад, хоёр даргатай болоод байгаа энэ будлианыг С.Эрдэнэ гэдэг хүн хийж байгааг л мэдэж байна. Ардчилсан намын албан ёсны тал нь бол Ө.Шижирийн талд байгаа гэж харж байгаа. Д.Алтанхуяг: С.Эрдэнийг тайзан дээрээс түлхсэн нь миний буруу ч гэлээ, сэтгэгдэл бичсэн иргэдийн 99.9% нь С.Эрдэнэ гэдэг хүнийг үнэхээр жигшиж, сая саяараа үзэн ядаж байгаагаа хэлсэн байна лээ!
-Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгээс “Цугтаа хэлэлцье” гэдэг нэртэй уулзалтыг зохион байгуулсан. Тухайн уулзалтанд Ардчилсан намын идэвхитэй гишүүд, дэмжигчид оролцоход нээлттэй гэдэг ийм зүйлийг хэлж байсан. Та тухайн уулзалтад оролцсон уу?
-Өнгөрсөн долоо дугаар сард Ардчилсан намын залуучууд үүсгэн байгуулсан “ОPEN DEMOCRACY БУЮУ ОД” гээд клуб байгаа. “Од” клубын залуучууд санаачлага гаргаад, Ардчилсан нам бол ер нь олон намын нэгдэл, олон өнгийн дуу хоолой, хэлэлцлээр шийдвэрт хүрдэг байх ёстой. Ийм учраас Ардчилсан нам фракцуудаа хүлээн зөвшөөрье, МАН шиг зүгээр нэг дарга нь үг хэлэнгүүт нийтээрээ алга ташаад гараа өргөдөг нам байж болохгүй. Иймээс фракцуудаа хүлээн зөвшөөрье гэж тохиролцсон. Бүх фракцууд нь нэгдэж уулзаж зөвшилцөөд заавал тэрийг дарга биш, энийг дарга гэж хоорондоо өрсөлдөхийн оронд бүх фракцууд нь хоорондоо зөвшилцөөд бүгдэнгийнх нь хүлээн зөвшөөрсөн тийм хүнийг дарга болгоё. Түүнээс биш яг энийг дарга болгоно, тэрийг дарга болгоно гэдэг ийм мэтгэлцээнээсээ түр хөндийрөөд намаа нэгтгээд, нэгдсэн нэг ашиг сонирхлоо нэгтгээд эх орныхоо төлөө, улс орныхоо төлөө нэгдсэн нэг хүчээр ажиллацгаая гэсэн уриалга гаргасан. Үүний дараа бусад өөр олон намын идэвхитэй гишүүд, УИХ-ын гишүүдээс мөн олон янзын уриалгууд гарч эхэллээ. Энэ олон уриалгуудын цаад зорилго нь Ардчилсан нам нэгдмэл байж МАН-ын энэ явуулж байгаа зүй бус бодлогын эсрэг тэмцэж чадна. Засгийн эрхийг зөв жолоодлогод оруулна. Улс орныг хөгжүүлнэ гэсэн ийм л одоо үзэл санаагаар ажиллаж байгаа. Тэгээд эхнээсээ АН-ын фракцууд уулзах, зөвшилцөх, нэгдэх энэ процессууд явагдаж байгаа. Энэ үйл явцад саад учруулах магадлалтай ганц л хүн байгаа. Тэр хүн бол С.Эрдэнэ. С.Эрдэнээс бусад хүмүүс бүгдээрээ Ардчилсан нам нэгдээсэй, Ардчилсан нам хүчирхэг байгаасай, Ардчилсан нам сонгуульд амжилттай оролцоосой, Ардчилсан нам засгийн эрх аваасай гэж хүсч байгаа. С.Эрдэнэ гэдэг хүн бол зүгээр миний бодлоор бол түрүүчийн сонгуульд ч тэр нэр дэвшигчдийн квотыг мөнгөөр дамлан зарсан. Хүлээн зөвшөөрөгдөөгүй нэр дэвшилтийг зүй бусаар, дүрмийн бусаар явуулсан. Одоо ингээд Намын даргын асуудлыг мөн будилуулж өөртөө ашигтайгаар эргүүлж байгаад 2024 оны сонгуульд сонгуулийн хууль өөрчлөгдөх юм бол одоо намын жагсаалтыг зарж мөнгө олох эсвэл өөрөө ямар нэгэн тойрогт очиж дэвшихгүйгээр, жагсаалтын нэгд бичигдэж УИХ-ын гишүүн болох ийм арчаагүй башир арга хэрэглээд байна гэж хардахаас өөр арга байхгүй. Түүнээс С.Эрдэнэ гэдэг хүнд Ардчилсан намыг ялуулах тийм чадвар байхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй хүн. Тэр хүнд Ардчилсан намыг ялуулах тийм сонирхол ч байхгүй. Ардчилсан үзэл ч байхгүй. Сүүлийн үед гаргаж байгаа тэр араншингаас түүнийг хэн бэ гэдгийг харж болно. Миний хувьд С.Эрдэнэ гэдэг хүнийг Ардчилсан намаас зайлуулахын төлөө, хамгийн эхлээд Ардчилсан намын дарга гэдэг энэ хуурамч сэтрээс нь салгаж, Ардчилсан намыг зөв голдиролд нь оруулахын тулд тэмцэл явуулна. С.Эрдэнэ гэдэг хүнтэй улс төрийн аргаар хуулийн дагуу тэмцэл явуулна. Үнэхээр Ардчилсан намын төлөө, эх орныхоо төлөө, ардчиллын төлөө зүрх сэтгэлтэй Ардчилсан намын залуу гишүүд, жирийн иргэдийг ч гэсэн би энэ улс төрийн тэмцэлд нэгдээсэй гэж хүсч байна. Эх орноо аврахын тулд эх орныхоо хөгжлийн төлөө ийм хорт хавдар болсон, ийм балиар жигшмээр хүмүүсээс салахын тулд бид зоригтой арга хэмжээ авах ёстой. Тэрний хамгийн эхнийх нь Улсын Дээд Шүүхэд өгч байгаа өнөөдрийн миний энэ өргөдөл юм.
- Та өргөдлийн хариуг яаж гарна гэж бодож байна вэ? Мөн дээрээс нь одоо С.Эрдэнийн зүгээс УИХ дахь Ардчилсан намын гишүүд, бүлгийн гишүүдийг намаас хөөх ч гэдэг юм уу иймэрхүү арга хэмжээнүүд аваад байгаа. Тань дээр ямар нэгэн хариуцлага үүсгэх асуудал гарвал яах вэ?
- Ардчилсан намд өөрийгөө Ардчилсан нам дарга гээд худал гуншин зүүчихээд дургүй хүнээ дуртай цагтаа хөөдөг тийм дүрэм байхгүй. Ардчилсан намын дотоод бүтэц зохион байгуулалт, Үндсэн дүрмийн хороо болон бусад бүтэц зохион байгуулалтын олон байгууллагууд байгаа. Тэр байгууллагууд шийдвэрээ гаргадаг. Гаргахдаа тодорхой үндэслэлтэйгээр гаргадаг болохоос С.Эрдэнэ гэдэг хүн энийг дураараа шийдэхгүй Нэгдүгээрт, хоёрдугаарт ер нь 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш Ардчилсан намын хэн нэгэн гишүүнийг хөөсөн барьсан энэ асуудал бол хүчинтэй биш. Бид нар өнөөдөр энэ дотоод бүтэц зохион байгуулалтынхаа асуудлыг шийдэж чадаагүй байхад тэрний хажуугаар зүгээр бужигнуулж, үймүүлж хоосон улс төр хийж, бие биенийгээ хөөлөө барьлаа гэдэг асуудал бол хүчин төгөлдөр бус жүжиг. Тийм учраас миний хувьд намын гишүүнийхээ эрхийг эдлээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсний төлөө намайг хөөнө гэдэг бол ямар нэгэн үндэслэл болж чадахгүй гэсэн үг. С.Эрдэнэ намаас хөөнө гэхээс айж суудаг Ардчилсан намын гишүүн нэг ч байхгүй. Угаасаа Ардчилсан намын дарга биш хүн хэнийг ч хөөх эрх байх ч үгүй.
Ярилцсан: Б.Алтанцэцэг
Сэтгэгдэл
Adelaida [166.88.248.124] 2022-09-13 17:43:29
SLOT PG เว็บหลัก slot online เว็บตรง ไม่มีขั้นต่ำ อันดับ 1 ที่ได้รับความนิยมกันอย่างมากในกลุ่มนักเล่นการพนันจากทั่วโลก สล็อต pg แตกง่าย ของเราเป็น เว็บพนันslot ที่เปิดให้บริการ CASINO ONLINE ผ่านระบบอินเตอร์เน็ตซึ่งจะประกอบไปด้วยเกมต่างๆหลากหลายที่จะทำให้ทุกๆท่านได้เจอกับประสบการณ์ใหม่ที่ไม่เคยเจอ ไม่ว่าจะเป็นเกม สล็อตออนไลน์,ฟุตบอล , BACCARAT , รูเล็ตออนไลน์ , lottery , BLACKJACK , POKER , เกมยิงปลาออนไลน์ และอีกหลายอย่างที่จะทำให้ สล็อต pg เว็บตรง ของพวกเราสามารถดูแลสมาชิกของพวกเราทั้งโลก เพราะว่าทางเข้าของเราอยู่ต่างประเทศ จะทำให้สามารถรองรับนักพนันได้ทั่วโลกไม่ว่าจะเป็นทุกๆท่านที่อยู่มูมไหนของโลก pg slot เว็บใหญ่ ของพวกเราก็พร้อมเปิดให้บริการผู้เล่น อยู่ประจำกับคณะทำงานมากประสิทธิภาพมีประสบการณ์การทำงานมากกว่า 2 ปีมีคณะทำงานมากกว่า 200 คนที่พร้อมบริการนักเดิมพันตลอด 24 ชม. หรือนักเดิมพันเกิดข้อสงสัย ต้องการปรึกษาเกี่ยวกับ เว็บเดิมพันสล็อต ของเรา ก็สามารถทักหาคณะทำงานเราได้ตลอดเวลา SLOT PG เว็บตรง คือ ค่ายสล็ออตที่เล่นง่ายที่สุด โบนัสแตกบ่อย แตกบ่อยที่สุด เรามีเกมให้ผู้เล่นเล่นกันไม่อั้นเกม pg slot เว็บใหม่ ที่เราได้รวบรวมมากยิ่งกว่า 500 เกม ที่มีโบนัสแตกหนัก แจ็คพอตแตกบ่อยทุกคนสามารถเล่นเกม สล็อตออนไลน์ได้อย่างเพลิดเพลิน มาพร้อมเปิดบริการดีๆหลากหลายได้แก่ slotpg เว็บตรง เครดิตฟรีสล็อต ที่ผู้เล่นทุกๆท่านสามารถเล่นslot onlineฟรีได้ทุกเกมของเราซึ่งทุกๆคน โหมด slot damoได้ง่ายๆ PG SLOT แตกบ่อย มีรูปแบบ เกมที่เข้าใจง่าย เล่นง่ายไม่ซับซ้อน มาด้วยกราฟฟิกที่งดงามสมจริง เสียงที่คมชัด เอฟเฟคเสียงที่น่าตื่นตาตื่นใจ มาพร้อมระบบและบริการและเปิดบริการดีๆต่างๆหลายอย่างเพราะเปิดให้บริการจากผู้ผลิตโดยตรงจากต่างประเทศ pgslot แตกบ่อย มีใบรับรอง พร้อมกับสิทธิประโยชน์มากมายเช่น โปรโมชั่นต่างที่ พวกเราได้เตรียมมาให้ทุกๆคน เพียงแค่ทุกคน สมัครสมาชิก สล็อตเว็บตรง กับ เราเท่านั้นสมัครเพียงไม่กี่ขั้นตอนทุกๆท่านก็จะได้ โปรโมชั่นหลากหลาย กับทาง pg slot เว็บตรง ค่ายเกมที่ให้ ค่ายเกมสล็อต ค่ายเกมสล็อต ที่ให้หลายอย่างกว่า ค่ายสล็อต อื่นๆกันเลย slot online เว็บตรง ฝากถอนไม่มีขั้นต่ำ ของพวกเราเปิดบริการแล้วผ่าน บริการและระบบฝากถอน AUTOฝากถอน ไม่มีขั้นต่ำ เพื่ออำนวยความสะดวกนักเล่นการพนันให้หลากหลายที่สุด พร้อมระบบต่างๆต่างหลายอย่าง เช่น ฝากถอนไม่มีขั้นต่ำ หรือ ฝากเงินไม่มีขั้นต่ำ ถอนเงินไม่มีขั้นต่ำ 1 บาทก็สามารถเล่น , ฝากถอนไม่มีขั้นต่ำ ภายใน 10 วินาที , ไม่จำกัดจำนวนครั้งในการฝากถอน ระบบและบริการฝากถอนAUTOฝากถอน ไม่มีขั้นต่ำนักพนันที่เข้ามาเป็นสมาชิกของพวกเรา ถึงทุนน้อยก็สามารถร่วมสนุกกับพวกเราได้ได้ เดิมพัน 1บาทก็สามารถเล่น สล็อตเว็บตรง ไม่มีขั้นต่ำ ได้ทุกเกมเพื่อให้ทุกคนที่มีทุนน้อยได้สนุกกับ slot pg เว็บใหม่ ค่ายสล็อตออนไลน์ เกมที่ให้ ค่ายสล็อต ต่างๆที่พวกเราได้รวบรวมมาให้ทุกๆท่านกันเลย ยังไม่หมดเท่านั้น slot pg เว็บตรง ที่เรารวมรวมมาไม่เพียงแต่ ค่ายสล็อต pgslot แตกง่าย เท่านั้นยังมี pgslot แตกง่าย , xo slot แตกง่าย , ทางเข้า joker123 , ซุปเปอร์สล็อต เว็บหลัก , SLOT AMB เว็บหลัก , สล็อต PP แตกบ่อย รวมทั้งค่ายสล็อตอื่นๆอีกหลายค่าย ที่จะทำให้ทุกๆคนสามารถเล่น เว็บตรง , XO SLOT แตกง่ายได้ไม่เบื่ออีกต่อไปเล่นได้ไม่อั้นเพิ่มความสนุกถึงขั้นสุด เล่นผ่านเว็บ PG SLOT
зочин [202.21.119.242] 2022-09-13 07:38:21
Тээгэлсэн тэнэг шаар шоронд орох болоогүй юм бол уу.
гэөэр [202.21.102.10] 2022-09-12 07:19:24
эрдэнэ далд ороосой
zocjin [192.82.77.88] 2022-09-12 02:30:16
ARCHILCAN NAM NAMAA NEREE UURCHILOH N ZOB
АН НАМ МАФИ БАЙГУУЛАХ НЬ Л ДЭЭ [202.179.27.62] 2022-09-11 04:39:37
ГАЗАР ГАЗАРЫН ОВГОРУУД , БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧ, ДОН - УУД УУЛЗАХ ЮМ БИЗ ДЭЭ.. ДҮРМЭЭ ОЛТГТОЙЙХОН БОЛОВСРУУЛААД, ХУРЛАА ХУУЛИЙН ХИЙГЭЭД , ГИШҮҮНЧЛЭЛЭЭ ДҮРМЭЭРЭЭ СЭРГЭЭГЭЭД ЯВДАГГҮЙ ЮМ УУ. БААХАН АЗАРГАН НОХОЙ ШИГ ЮМНУУД ЦУГЛААД ЮҮ ЯРИХ УУ... ШУУД МАФИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ РУУ ОРОХНЭЭ ДЭЭ. АЛТАНХУЯЛ ГУАЙ. ТА ЗОХИОН БАЙГУУЛААД
Зочин [202.21.109.2] 2022-09-09 12:15:08
Эрдэнэ ч АН-ын дарга мөн нь ч баттай мөн шүү, тэгээд Сонгуульд оролцоо биз дээ, Та нар бол юу ч үгүй хоосон цаас тамга ч үгүй, эрх ч үгүй
Зочин [59.153.114.66] 2022-09-09 11:14:46
KKKK CHI ERDENEEGIIN HAJUUD YU CH BISH YU HIISIIN CHI. ERDENEE CHINE MUU SAIN HELUULEED HIISEN YM IHTEI HUN DEEE.TORIIN ALBANII L HUNDEE ERDENEE MEDEH HUMUUS NI SAIN MEDNEE.
Зочин [202.55.188.107] 2022-09-09 10:33:03
С ЭРДЭНЭ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА МӨН ЭЛДЭВ ХУЛГАЙЧУУДААС НАМАА АВАРЧ ХАМГААЛЖ ӨДИЙ ХҮРГЭЛЭЭ. МЭДЭЭЖ НАМЫН ДАРГА ШИНЭЭР СОНГОГДОЖ БОЛНО. 2020 ОНЫ СОНГУУЛЬД АН ЯЛАГДСАНЫ УГ ШАЛТГААН НЬ ЕР,Ч БАТТУЛГАТАЙ ХОЛБООТОЙ. 2019 ОНЫ 12 -Р САРД БАТТУЛГА НЬ ЗҮРЭЛЦҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ХАМГААЛЖ ҮЛДЭЭХЭД АН-ЫН 3 ГИШҮҮНИЙГ УРВУУЛАН АШИГЛУУЛСАН. ЗАСГИЙН ЭРХЭНД ҮЛДСЭН ХҮРЭЛСҮХ АН -Д ҮХЛИЙН ЦОХИЛТ ӨГСӨН,АН-ЫН ЯЛАГДАЛД ЭРДЭНЭИЙГ БУРУУТГАХААС ӨМНӨ БАТТУЛГЫГ БИД ЬУРУУТГАХ ЁСТОЙ.
барбаа [66.181.191.139] 2022-09-09 09:59:04
Энэ чинь хэдэн жилийн өмнө эрдэнэтэд зэсийн үйлдвэр барьж монголыг аврах тухай шүлсээ үсэргээд явж байсан нөхөр мөн байхаа
Зочин [202.9.46.159] 2022-09-09 05:55:00
Altanhuyagaa MONGO HUVITSAAGAA avii ERDENETiin irgediig Luivardaad Ulaanbaatar zugtaasan Hud gar POProod yavaad baihaar ERDENET irj UULZ
Иргэн [66.181.187.237] 2022-09-09 04:46:42
АН энэ мэтийн гаруудаасаа салж байж өөрчлөгдөнө харах царайны женкотойгоо адилхан хулгайч царайтай юм
Зочин [202.21.120.102] 2022-09-09 03:52:05
nohoin guligdas
Зочин [66.181.184.168] 2022-09-09 02:26:59
Тэнэгийг магтах тусам хөлөөрөө толгой хийнэ гэж л энэ байхдаа АН -ын дарга С.Эрдэнэ байх зөв
Зочин [202.55.191.194] 2022-09-09 02:11:11
Энэ залуу хоншоортой залуу бахыг шааж унагадаг
Зочин [118.101.236.98] 2022-09-09 01:29:21
Алтанхуягийг дэмжиж байна.Бахыг зайлуулах хэрэгтэй.