Ч.Отгочулуу: Сайд нар эдийн засгийн суурь мэдлэггүй байна
Эдийн засагч Ч.Отгочулуу үнийн өсөлттэй холбоотой эрх баригчдын бодлогын алдаанаас шалтгаалж байна хэмээн шүүмжлэв. Тэрбээр "Хууль зүйн сайд эдийн засгийн 90 хувийг уул уурхай бүрдүүлдэг гэж хэлсэн. Уг нь бол 20 хувь юм. Сайд нар эдийн засгийн суурь мэдлэггүй, энгийн ойлголтгүй учир бодлогын алдаа гаргаж байна. Гадаад валютын албан нөөц сүүлийн зургаан сарын дотор хоёр дахин суларч байгаа. Төсөв мөнгөний бодлого дээр Засгийн газар, УИХ туйлын хариуцлагагүй ажиллаж, өөрсдийн алдааг гадагшаа чихэж байна. Энэ алдааных нь үр төлөөсийг хувийн хэвшил, иргэд төлж байгаа гэдгийг хэлье. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 онд МАН-ыг ялуулахын тулд төрд орж ирлээ, төрийн төсөв нөөцийг үүнд чиглүүлнэ гэсэн утгатай үг хэлсэн. Энэ бол маш том алдаа. Эдийн засгийг хямралаас гаргахын тулд хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчээ дэмжих ёстой. Ингэж хэлж байгаагаас үзэхэд 2024 оны сонгуулийг угтсан популист бодлого явуулах юм байна.Өнөө л нэг нийгмийн халамжийн бодлого үргэлжлэх нь. Хэрэглэгч нар илүү зардлаар амьдарч, ажлын байр ховордоно. Төсвийг ил тод хэлэлцэх хэрэгтэй" гэлээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл
Зочин [103.10.21.250] 2022-09-09 08:26:59
Эдийн засгийн дээр нь сайд улс төрчид сандайлаад суучихсан манай улсад эдийн засгийн тухай яриад нэмэргүйшдээ ярьсан хүнээ сонсдоггүй төртэй
irgen [202.9.40.0] 2022-09-09 02:21:12
Ulsiig ediin zasagch.injneruud avch yvdagiim.NAM chid ediin zasag medehgui..Ymar shan ediin zasgiin bolovsroltoi.chadamjtai humuus UIH d bn.Daanch ted nariig tavihgui.ravisaniig n zuragchin avgaigaar soliod bhaar...
иргэн [192.82.77.14] 2022-09-09 01:09:34
Яг үнэн мэдэг юу ч үгүйгээс болж олигтой шийдвэр гаргаж чадахгүй байна.!!!!!!! зөвхөн хулгайгаа бодоод л!!!!!!!! ямар их Тэр бумтан вэ дээдүүл чинь тасарсан хүмүүсийг бүгдиг нь Татан буулга !!!!!!!!! ингэж тасархай хүмүүс яаж талх ,махны үнэ мэдэхгүй шдээ амьдралийг ойлгохгүйшдээ .Одоо Төрийг Ерөнхийлэгч Оюун эрдэнэ мэдлэгүйтэйн Огцоуулаач!!!!!!!!юу хараад суугаад л ядууруу түлхээд суугаад байгаа юм вэ !!!!!!!!