УЛС ТӨРЖИЖ БОЛОХГҮЙ СЭДЭВ буюу ТӨРИЙН БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАР

Aдмин / Улстөр

“Төрийн бодлого нь нийгмийн зорилтуудыг хангах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн улс төрийн шийдвэрүүдийн бүрдэл юм. “Бүрэлдээд байгаа тодорхой нөхцөлд нийцсэн зорилго тавьж, түүнд хүрэх арга замыг сонгохтой холбоотойгоор улс төрийн “тоглогч” юмуу бүлэг ”тоглогчдын” гаргасан хоорондоо уялдаа холбоо бүхий шийдвэрүүд“...бодит юмуу төсөөлж буй нийгмийн проблемыг шийдвэрлэх зорилготой Засгийн газрын үйл ажиллагаа юмуу шийдвэрүүдийн багц, цуврал юм. ...Эдгээрийг улс төрийн тогтолцоон дахь эрх мэдэлтнүүд, тухайлбал, хууль тогтоогч, шүүх, Засгийн газрынхан, захиргааны албан тушаалтнууд боловсруулж, хэрэгжүүлэн, үнэлгээ дүгнэлт өгдөг.

Төрийн бодлогын залгамжлагдаж авч явах ёстой чухал баримт бичиг, гэрээ, хэлцэл, төлөвлөгөө, төлөвлөлтөд хэт явцуу улс төрийн хортой үр дагавар улсын эдийн засгийг хэдэн ч жилээр хойш татаж, хөгжлийн чөдөр тушаа болно. Иймд онц чухал салбарын бодлого зорилтыг төр хар хайрцагны бодлогоороо хамгаалан авч үлдэж шийдвэрлэж байвал зохилтойг судлаачид тэмдэглэдэг. Гэвч Монгол Улсын аюулгүй байдлын онц чухал эрчим хүчний салбар зарим үед хувь, бүлэг янз бүрийн улс төрчид болон олон шалтгаанаас үүдэн эмзэг байсаар байв. Иймээс өмнөх Засгийн газрууд, салбарын сайдуудын гоц анхаарах сэдэв байсаар ирсэн энэ чиглэлд Ерөнхийлөгч асан Х. Баттулга анхаарлаа хандуулж, дорвитой алхам хийж чадсан юм. Тухайлбал.

...2018 оны есдүгээр сард Оросын Холбооны Улсад болсон “Дорнын эдийн засгийн чуулга” уулзалтын үеэр Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эрчимжүүлэх зорилго, зохицуулалтын үүрэг бүхий байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналыг тавьсан

... 2021 оны 9-р сарын эхээр Х.Баттулга “Дорнын эдийн засгийн чуулган”-ы өргөтгөсөн хуралдаанд Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцах, нөөц ашиглалтын оновчтой шийдэл “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалав. БНСУ-ын Ерөнхий сайд Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах саналыг хүлээн авах боломжтойгоо мөн мэдэгджээ.

Х.Баттулга “Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл, Монгол-Хятадын хамтарсан эрчим хүчний цогцолбор, үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгаа. Монгол Улсаас Хятад руу 1,500 км үлэмж өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан” хэмээв...

Стратегийн алсын хараа хэр өргөн цар хүрээг хамарч чадаж байгаагаар төрийн бодлого ч улс орныхоо нийтлэг зорилтоос ухрахгүйгээр залгамжлагдаж, цаашид гадаад бодлого, эдийн засгийн үр ашгаараа хөгжил дэвшилд ташуур нэмдэг аж. Төр түвшин бол түмэн амгалан гэдэгчлэн аливаа бүх асуудлыг хувь улс төрчийн тоглолт, популизмд хутгахаас урьтан өнө холын үр дагавар, ирээдүйн төсөөллийг нь бодолцож, бодит тооцоолол, шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлан ажил хэрэгч бүтээлч шийдвэр гаргадаг, авилгалыг үгүйсгэдэг төрийн түшээд юу юунаас илүү хэрэгтэй.


Сэтгэгдэл

Zocnin [108.63.252.50] 2022-09-09 12:10:08

Alsiig harsan bodlogoton uls orniig hogjuulne Nuuts towcnoond gardag Doby mergen gants nudtei nud ni alsiig hardag gesen bdag Alsiig hardag uhaan gesen utgaar uls tord olon setguulcn bhaar strategicn , bodlogo bolowsruulagcn , ediin zasagcn nar bj uls orni onoo hetiin tolowiig harj bodlogo bolowsruulj bmaar bna


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.