Дарханы замаа нээж чадаагүй 6 жилийн гачланг хэн үүрэх вэ?

Aдмин / Нүүр

Хөөрхий Дарханы зам эрх баригчдыг хүчгүйдлийн зам, сэтгэлгүйн үр юм. Монгол улсын Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан нэг нөхөр авилгын хэрэгт хүртэл нэр заагдаад авсан Дарханы замын гачлаант өдрүүд үргэлжилсээр...

Дарханы замыг бариулахаар, 2019 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Улаанбаатар Дархан чиглэлийн замыг шинэчлэх 83.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт Европын Сэргээн Босголтын банк 120 сая долларын асар их мөнгөний цаана ямар явцуу эрх ашиг нуугдаж, хэдэн хэрчилт, хэчнээн цавчилт явагдсан бол? Таашгүй.

Хамгийн гол шүүмжлэлтэй асуудал 2018 онд эхлэж 2020 онд дуусах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл 2022 онтой ажлын ахицгүйгээр золголоо. 204-хөн км авто замын засвар, сайжруулттай харьцуулах аргагүй төмөр замын бүтээн байгуулалт хоёрхон жилийн дотор хуйхлагдаад дуусч монголчууд сэтгэлдээ гийлгэх нэг ч атугай нарны туяа шиг найдварын очтой болоод байхад Дарханы зам 2024 ондоо амжиж дуусахгүй бол эрх баригч нам ч дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болох нь.

Энэ замтай холбоотой маш олон хүний ажил амьдрал, амь нас, эрүүл мэнд хохирсон асуудлыг нэн тэргүүнд ярих ёстой. 2020 оны 9-р сарын 1-ний байдлаар нийт бүртгэгдсэн осол 117, гэмт хэрэг 32, нас барсан 11, гэмтсэн хүн 33 гэсэн мэдээлэл байна. Эдгээр иргэдийн хохирлыг барагдуулдаг газрууд нь барагдуулах ёстой. Гүйцэтгэгч нарын гэрээнд энэ талаар тусгах хэрэгтэй.

Энэ зам салбарт нь ажиллаж үйлийн үрээ эдэлсэн Халтар сайдын ч биш эрх баригчдын хур будилааны үр төлөөсний нэг хэсэг ч юм билүү. Ганцхан зам хэл амгүй барьчих л даа МАН-ынхан. Хүний хийсэн ажил дээр найрлаж цэнгэх биш өөрсдөө хийх нь чухал гэдгийг хэлэхэд бас илүүдэхгүй биз.


Сэтгэгдэл

зочин [122.201.22.146] 2022-09-13 07:17:52

МАН

Зочин [202.21.126.30] 2022-09-13 06:48:17

Техник, хүн хүч, туршлага муу компаниудыг хэн шалгаруулсан бэ? Тухайн үеийн ЗТХЯам биз дээ? Тэгээд л хэн буруутай нь ойлгомжтой шд.

njuty [202.70.34.114] 2022-09-13 02:37:44

huuk munu

Жолооч нарын үйлийн үр юмдаа. [64.119.23.186] 2022-09-12 08:32:49

Мэдээж тэр замаар явах дуртай ЖОЛООЧ НАР л үүрнэ ш дээ. Цаашид ч 1-2 жил нэмж үүрнэ. Үе үеийн дарга нар сонгуулийн дараа өөрчлөгдөөд, халагдаад явчихна, барьж байсан компаниуд нь солигдочихно, хөрөнгө оруулагчид нь "мөдгүй юм байна" гээд хөрөнгөө татчихна. Тэгээд л энэ бүхний үйлийн өрийг муусайн ЖОЛООЧ нар л "П....а" гээд л үүрэхээс өөр яах уу?

МАН [202.126.90.117] 2022-09-11 16:24:15

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дарханы замыг үргэлжлүүлэн барина, дуусах хугацааг товлох боломжгүй, гэхдээ аль болох хурдан дуусгахыг хичээнэ ээ

Зочин [192.82.77.92] 2022-09-11 10:50:37

Өнөөгийн засаг төрийн эрх мэдэлтэнгүүдийн үнэн нүүр төрх ажлыг ингэж л хийдэг

монгол [103.57.93.167] 2022-09-11 05:27:25

ёстой үнэн.у.и.хуралыг тараая?! тэнд чадваргүй хулгайч худалч тэнэг есөн шид нь бүрдчихсэн хүмүүсээр дүүрсэн.

ДАРХАНЫ ЗАМ [202.179.27.62] 2022-09-11 04:31:07

ӨМНӨХ 5 САЙД НАР ЛАВ Л ТОЛГОЙГООРОО ХАРИУЦСАН . ДУУСГАЖ ЧАДААГҮЙ. ТОЛГОЙГ НЬ ЯАСЫМ БӨӨ МЭД. ХЭД ХЭДЭН ГИШҮҮН ЧӨМГӨӨ / АЛЬ ХӨЛИЙНХИЙГ БӨӨ МЭД / ЗОРИУЛСАН БОЛТОЙ МЭДЭГДЭЖ БАЙСАН. ЧӨМГИЙГ НЬ ЯАСЫН БАЙГААМ БАС БӨӨ МЭД

Зочин [188.162.254.7] 2022-09-11 02:08:50

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Zochin [202.126.88.182] 2022-09-10 11:18:16

Hen uurdeg uym ,oorsdoo l uuren bzde,bidnii l songoson tor zasag...


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.