Шинэ төмөр зам” төсөл бол ард түмний нүдэн дээр болж өнгөрсөн өчигдөр, өнөөдрийн тодоос тод түүх

Aдмин / Улстөр

Ардчилсан нам ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байсан 1990-2000-аад оны эхэн үе. Бизнесмэн Баттулга цалинг нь тавьж, улс төрийг сонирхож эхэлсэн цаг үе гэдэг. Их хэмжээний мөнгө зээлж, гуйж аваад эргүүлж өгөх нь байтугай зугтаадаг хуншгүй нөхдүүд ч улс төрийн намд шургалаастай байсан цурам үе. Улс төрд хөл тавихаар Ардчилсан намд гишүүнээр элсэх хүсэлтээ тавьсан ч Эрэл”-ийн намаас нэр дэвшиж УИХ-д ялалт байгуулж чаджээ Х.Баттулга.

Тэр үеэс л Монгол Улс өөрийн гэсэн хөгжлийн төлөвлөгөө, нэгдсэн бодлого, зорилт байхгүйг ойлгож, үүнийг улс төрийн хүрээнийхэнд ярихаар бараг л” тийм юмаар яах юм гэж ойлгох нэгнээс илүү ойлгохгүй толгойнууд улс төрд чихцэлдсэн үе санж. Ийнхүү он жилүүд өнгөрөх тусам улс орны эдийн засаг хэрхэн өндийж, үндэстний сэргэн мандал хэрхэн босохыг судлан, судалгааны үр дүнтэй, бодлого хөтөлбөртэй ч болж. Хоёр ч удаа салбарын сайдаар ажиллахдаа олон жил хөлс хүч, хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгөө зарцуулсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц төлөвлөгөө, бодлого, стратегийн зорилт”-оо УИХ, Засгийн газарт танилцуулахад өнөөдүүл нь хуучин янзаараа “ Энэ яагаад ийм их юм хийв? Ганцаараа нэр хүнд олж авах нь... рейтинг нь хүртэл ямар хурдан өсч байна” гэхчлэн ахар бодол, атаа жөтөөний манан харанхуйлж угтав.

Тэр ч бүү хэл энэ бүхэн нэгэн үеийн улс төрчдийн уур, эгдүүг хүргэж 1981-1990 оны хооронд зориудоор ужигруулж байсан Монгол Улсын нийгэм эдийн засгийн улс төрийн соёлын байдал дахь бүгширсэн харш хандлага, гажил, хямрал хэзээ ч зогсоогүй үргэлжилж, хүн бүрийн бодит орлого зөвхөн тооцооны үзүүлэлтээс хэтрэхгүй, тэгш бус байдал огт арилаагүй ба “эдийн засаг, нийгмийн бодлого” гэх ойлголт УИХ, ЗГ-ын гишүүд нь хүртэл бүрэн ойлголтгүй, ойлгуулахыг хүсэх ч үгүй явсныг нь илтгэжээ. 1990 оноос хойш улс төрчдөд хувийн эрх ашиг, нам бүлгийн эрх ашиг гэдэг зүйл л байснаас улс үндэстний нийтлэг эрх ашгийн тухай ойлголт бараг байгаагүй ажээ.

Х. Баттулгын баг

  1. “Шинэ сум төсөл”
  2. “Авто замын хөгжүүлэлт, сайжруулалтын цогц төлөвлөгөө”
  3. “Гэр хорооллыг орн сууцжуулах төсөл”
  4. “Шинэ төмөр зам төсөл”
  5. “Хөдөөг хөгжүүлэх цогц бодлого”-малын гаралтай түүхийн эд боловсруулах үйлдвэр
  6. “Эко хот Майдар”

...Гэх мэтийн Монгол Улсыг хөгжүүлэх 15-20 жилийн төлөвлөгөөг 5-6 том задраад 40-50 төсөлд багтаагаад, өөр олон бодит ажлуудыг санаачлан хийхдээ энэ бүхний араас улс төрийн амбиц хөөгөөгүй нь хачирхалтай. Сайд байхаасаа эхлэн өлгийдөн авсан Төмөр замын бодлогоо, Ерөнхийлөгч байхдаа нойр хоолоо хасч зүтгэсэн тэмцэл, төмөр замд ажилласан долоо хоног бүрийн томилолт бүртээ хэдэн зуун км бартаат замыг туулахдаа тэрээр энэ миний ажил гэж гэж энгэртээ нааж, цоллуулж, магтуулж явсангүй. Төмөр замд ажилласан хэдэн зуун томилолт бүрийнхээ бичлэгийг архивлуулж хав дарж байснаас энд тэндхийн эрээвэр хураавар попрол болгож нийгэмд нэг ч цацаагүй нь сонин.

Бусад нь хаа нэгтээ багийн төв ч юм уу, шинэ жорлонгийн төсөл улсын төсвөөр бариулчихаад тууз хайчлан, өөрийгөө тэнгэрт тултал магтуулдаг бол Х.Баттулга гэдэг хүний натур хандлага өөрөө бизнесмэн хүний баримталдаг үр дүн гарахаар харуулая гэдэг замаар их л удаан явж дээ. Өөрийн бүхий л нөөц, бололцоогоо шавхаж, хувиасаа хүртэл зардлыг нь дааж боловсруулсан, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөгөө суурь тавьж эхлүүлээд үр дүн нь ажиглагдаад эхлэхээр хэн нэг улс төрчид гавъяаг нь үүрч түүнд идсэн уусан, завшсан нэр зүүлгэж орхиж.

Х.Баттулга УИХ-аар батлуулж чадсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Шинэ төмөр зам” төсөл бол ард түмний нүдэн дээр болж өнгөрсөн өчигдөр, өнөөдрийн тодоос тод түүх. Хэн ч, аль нам ч “ миний, бидний гавъяа шүү” гэж чанга хашгирлаа ч түмний нүд саруул, түүхийн хуудас тод бодитоороо бичигдэх болно. Төмөр зам МАН-ын гавъяа байхаас өмнө хэн юуны төлөө өдий хүртэл махарч, Чойбалсан, Цэдэнбал нар ч юуны төлөө амиа алдацгааж, асар ихийг золионд гаргасныг, Х.Баттулгыг Үндсэн хуулийн цэц, УИХ-аар түрэмгийлүүлэн, шахаж Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болгосныг нь түүх л аандаа гэрчилнэ. Өчигдөр болсон олон үзэгдлээс тод туссан нэг өнцөг бол, Баттулгад нэг хүн чанарыг олж харлаа. “Намайг урина гэсэн, би нээлтэнд нь очмоор байна. Би уухайн тас баярлаад очно” гэсэн түүний ярилцлагын эмоцилог хэсэг түүнийг хүнд итгэдэг “хүн” болохыг харуулах шиг болов.

Бас Баттулгагүй төмөр замын нээлт алга ташилтгүй жүжиг шиг уйтгартай байлаа.

Тоймч: Б.Дорж


Сэтгэгдэл

Малчин [66.181.160.87] 2022-09-13 02:53:46

Захиалгатай бичвэр байна. Төмөр зам олон жил гацсан нь үнэн, Женко сайд байсан нь үнэн, одоо наад хэрүүл, улс төржилт гэх мэт элдэв балай юмаа боль, ажил цаашаа жаахан ч гэсэн явмаар байна, Элдэв хэрүүлээс залхаж байна.

з [103.140.11.14] 2022-09-12 13:55:13

Мэнгэт ТЗ-ыг гацаасан гэдэг бараг ортой байх шүү

зочин [103.140.11.14] 2022-09-12 13:54:19

Баттулга танд баярлалаа.Монголын төлөө хийсэн,санааилсан бүхэн тань мэхийн ёслоё

Зочин [202.9.40.233] 2022-09-12 12:43:38

Яг үнэндээ бодитоор ойлгоё гэвэл энэ төмөр замын өртгийн 66%-ийг "Эрдэнэс тавантолгой" ХК-д байдаг 1072 иргэдийн хувьцааны ноогдол ашгаас гаргаж барьсан. Тэгэхлээр гол захиалж бариулсан эзэд нь иргэд БИД шүү дээ. Харин энэ зардал мөнгийг тэр үеийн ерөнхий сайд ажил хариуцагчийн хувиар шийдвэр гаргасан. Ерөнхийлөгч бол дэмжихээс биш мөнгөний шийдвэр гаргадаг албан тушаалтан биш. Битгий хүмүүсийг үймүүлээд байцгаа лдаа. Зүгээр байж болдоггүй яачихсан тэрсүү хүмүүс вэ!

Zocnin [108.63.252.50] 2022-09-11 14:22:16

Battulga nohoi ni nohoi tehdee manai nohoi yumaa . Battulgadaa bayarlalaa Ard tumen magtan baharhaj bna

Зочин [192.82.72.44] 2022-09-12 09:23:24

ГАЦААГЧ НЬ Ц.НЯМДОРЖ ШҮҮ./ЗАГАСНЫ ОЙ САНАМЖТАЙ БИШ БОЛ ОЙЛГОХ БАЙХ ӨӨ/ АЖЛЫН ЭХЛЭЛИЙГ БАТТУЛГА ТУУЗЫГ НЬ ХАРИН ХҮРЭЛСҮХ ХАЙЧЛАВ

Зочин [192.82.72.44] 2022-09-12 09:20:52

Хэн их хийнэ тэр муучлуулна шоронд орно .Хэн их популизм хийнэ тэр ОД болдог монгол улстөрөө гэж.Баттулга Баяр нар их хийсэн..Бусад нь бултаж цаг нь болохоор би хийсэн гээд поп болоод гараад ирдэг гэнэ.

p [202.126.90.66] 2022-09-11 09:35:52

ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР НА ИХ БАЙНА.

ZOCHIN [64.119.16.39] 2022-09-11 03:36:38

ЖОНХУУ ЖИНХЭНЭ ХОРЛОН СҮЙТГЭДЭГ ХҮН БОЛ ЭНЭ ЖЭНКО ЖОНХУУ

жон хуй [202.179.21.211] 2022-09-11 03:21:15

Жонхуй баттулга эх орноосоо урвасан,ард түмнээ худалдсан гэх мэт аймшигтай гэмт хэрэг хийсэн нь үнэн.Ил хэрэгтээ ял авах нь ч тодорхой.Монголын ард түмэн хариуцлага үүрүүлэх болно!!!!

Зочин [202.9.40.46] 2022-09-11 00:35:45

Eko hot maidar bol yatoi goshin shog tsaasha sda

Зочин [202.9.40.46] 2022-09-11 00:34:43

Gatsaasandaa bantaj l barisan shu muu umhii orosiin tagnuul, orosuud ni nariin tsarig taviad nuursee zaraad ali hzeenii zah zeelee ezleed avsan!!! Naas pzdagaa tagnuuliihan shalgaj chadahgui bn uu, uuttai els bariad tank geed shaaj bsaniig ni sanaj bga bzde lalrrudaa uhseneeree Mongol Yalna grj shaagad bga sda nar ve, zagasnii oi sanamjtai boltsiimu ??

Зочин [59.153.114.70] 2022-09-11 07:22:57

Ард иргэд тэнэг биш шүү хийх цаг зөндөө байсан гацааж гацаачихаад одоо нээх их юм болж дээ Монголын төрөөс зайлвал таарах байх

Зочин [202.9.40.46] 2022-09-11 00:30:40

Battolgaa nugu TANK gaigvi bgaa, orood ireh vii de xaxa

Зочин [202.9.40.66] 2022-09-11 00:21:29

Энэ замыг гацаахын тулд ууттай элс бариад цоолж , танкаар айлгаж байсан бичлэг чинь юүтүб дээр байж байна лээ. Баттулга зайлснаас хойш энэ зам баригдаж, санаачилсан хүн нь шоронгоос суллагдсан.Хорлож, гацааж байсан хүн нээлтэд нь очиж тууз хайчлах талаар бодож байсан гэхээр арай л ичих булчирхайгүй.

Иргэн [192.82.70.185] 2022-09-10 11:04:35

Жонхуу мөнгийг нь гаргаж барьсан юмуу шаа засгийн газар мөнгө гаргаж барьсан жонхуу барьж байхад нь хэд очсон юм уу даа

Зочин [66.181.160.68] 2022-09-10 18:35:09

Тэнэг

Зочин [124.158.64.75] 2022-09-10 11:01:06

Жэнко гацаачихаад гацаагаагүй болж жүжиглэхээ боль.

R [31.10.166.108] 2022-09-10 09:56:20

Battulga guai ene setguulchiin am ruu hirtei mungiig hahtal n chihjee

Иргэн [202.9.47.142] 2022-09-10 08:59:36

Энэ том бүтээн байгуулалтыг эхлүүлэж өгсөн Баттулгадаа баярлалаа. Сү. БАТБОЛДЫН фракц гацаагаагү бол аль эрт дуусах байлаа

ZOCHIN [202.9.46.31] 2022-09-10 06:47:45

ZORIUD GATSAASAN SHVV JONHUU MARTAJ BIOLOIHGVI

Зочин [202.9.46.65] 2022-09-10 05:01:25

Энэ жонхуу Баттулга монголын хөгжилд их саад болсон шуналын хар тулам, тамдаа очвол таарна.

Зочин [202.126.88.234] 2022-09-10 12:03:08

Яг үнэн. Батугаас болж энэ олон жил гацсан шүү дээ. Одоо тэгээд баатар гээд б.на. уу Ичиж үхмээр, инээд бүрмээр болж үз

Z [202.126.89.196] 2022-09-10 04:36:45

Ард түмний ерөнхийлогч.....

Зочин [202.126.89.73] 2022-09-10 02:02:54

Mundag erenhiilegch shuu Battulga

Надмид [192.82.74.127] 2022-09-10 01:29:24

Баттулга шинэ төмөр зам төслийг эхлүүлсэн нь үнэн Гэвч Нямдорж тэргүүтэй Сү Батболд нарын фракц, бүлэг түүнийг зохион байгуулалттайгаар гацаасан Элбэгдорж хүртэл хүч нэмж, олны өмнө загнаж сүржигнэж байсныг түүх мартахгүй. Бид мартахгүй Дамба гэж 1 мэнгэтэй амиа бодсон нөхөр, нарийн цариг гэж хүртэл маргалдаж байсныг бид сонссон, харсан Нарийн цэрэг тавиад нүүрсээ гаргаад дууссаны дараагаар хэрхэн яаж ашиглахыг бодсон юм болов уу? Тэр үед тэр мэнгэт Дамбатай адилхан бодолтонгууд олон байлаа. Жинхэнэ Ерөнхийлөгч болонгуут. Хүрэлсүх Занданшатар 2-той эв эеэ олж, үгээ нэгтгэн Төмөр зам тавих ажлыг эхлүүлж, өөрөө 7 хоног бүр араас нь очиж төмөр замчид зэвсэгт хүчний дайчдад урам хайрлан ажиллаж байлаа Галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэдэг шиг төмөр зам тавих ажил 1 л эхлэн зогсоох ямар ч боломжгүй болсон байлаа. Үүнийг л Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа дэмжиж ажиллаад Ерөнхийлөгч болсон үед нь төмөр зам ашиглалтад орлоо монгол яллаа Экс ерөнхийлөгчийн Төмөр зам төсөл үргэлжлэнэ монгол ялна

Зочин [66.181.187.116] 2022-09-10 07:15:25

Монголын хөгжлийг гацаасан хүн женко

Зочин [202.126.88.187] 2022-09-10 02:00:18

Баттулга ерөнхийлөгч маань эгэлгүй энгийн хүн чанартай хүн шүү. Ард түмэн тэнэг бишээ. Үнэн ялна. Баяр хүргэе! Та Очир алмаз шиг гялалзах болноо. Цаг хугацаа харуулна.

Зочин [202.9.46.49] 2022-09-10 01:26:14

Хичнээн рекламдаад одоо нэмэргүй дээ.Нам доторх асуудлаа шийдэж чадахгүй байж яаж улс орны асуудал шийдэх вэ дээ.12 онд Сү гийн босгосныг Алтанхуяг нурааж женко гацааж улс орныг яасныг ард түмэн ойлгосон шүү дээ.Тухайн үедээ та нарыг яаж бид дэмжиж байлаа даа.Одоо нэмэргүй дээ.Өөр юм бодоцгоо хувийн хжлаа хийцгээ дээ.

Зочин [122.201.22.215] 2022-09-10 04:48:46

Сү.Батболдын үе 2008-2012 оны хооронд $ ын ханш огцом нэмэгджж, $ -ын зээлтэй маш олон ААН, хувь зүн элгээрээ тавиулж дампуурсан, хишиг гэж нэг ард түмнийг хуурч мөнгө тарааж улсын эдийн засгийг дампкуруулсан, харин Алтанхуяг босгож, 2000 км зам тавьж, эдийн засгийг зөв замд оруулсан.

Зочин [122.201.22.104] 2022-09-10 01:25:08

ХҮНИЙ ХИЙСЭН АЖЛААР ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДСАН ӨӨДГҮЙ БООСРОЛГҮЙ МЭДЛЭГГҮЙ БААС ХҮРЭЛСҮХ ИЧЭЭЧ

Зочин [202.126.88.234] 2022-09-10 12:05:34

Харин Баттулга ичээч. Хамаг мөнгийг нь авчаад. Хамсаатангууд нь бүгд гадаад гараад явчихсан шүү дээ.

Зочин [103.161.242.161] 2022-09-10 00:29:15

Ноён Баттулгад нэр нүүр, амбиц, хөрөнгө мөнгө бүх юм байсан. Харамсалтай нь өчүүхэн бодол хойд зүгийн сүжрэлээсээ ард түмний тэр их хүндэтгэл итгэлийг уландаа гишгэсэн хүн шүү дээ. Арван хэдэн жил тоглоом биш. Хэрэв сайдын их эрх мэдэлтэй байх үедээ нэгэн үзүүрт сэтглээр зүтгэсэн бол өдийд монгол улсын "хаан"-дч өргөмжлөгдөх байсан. Гэвч түүх хэрвээ тэгсэн бол гэдэг үгийг хүлээж авдаггүй юм аа...

Зочин [59.153.114.70] 2022-09-11 07:24:29

Муу мафийн тлогойлогч мафи аргаар асуудал шийддэг цаг ард үлдсэн юм бүхэн хугацаатай

Зочин [192.82.68.13] 2022-09-10 00:10:14

10 ЖИЛ ГАЦААСАНДАА БАНТАЖ ӨРГӨН ЦАРИГААР ХОРЛОН СҮЙТГЭХ ХИЙСЭН .ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ. ОРОС НАРИЙН ЦАРИГААР ТАВИАД ЭКСПОРТОО 10ДАХИН ИХЭСГЭСЭН. ХБАТТУЛГА ҮХЭЭСЭЙ

монгол [59.153.115.227] 2022-09-09 23:40:31

ТӨМӨР ЗАМААР БУУТАЙ ЦЭРЭГ ОРЖ ИРНЭ ГЭЖ ТЕЛЕВИЗЭЭР ХЭН ЯРЬСАН ЮМ БЭ

Зочин [59.153.114.70] 2022-09-11 07:26:26

Бичлэгийн үүсэн шүү төмөр зам баривл Хятадууд ороодирнээ гэх шиг банк төмөр зам холбоо 3ыг эхнй ээлжинд эзэлдэгч гэх шиг үлгэр яриад өайгааюмуу хайшаа юм бэ одоо олсоэ эсрэгээрээ би хиймэ чгэх шиг эрүүл бишээ

Зочин [122.201.22.218] 2022-09-10 00:03:10

Наадах чинь энэ төмөр замын оронд Гадны хөрөнгө оруулалтаар гадны хүмүүсээр бариулах бсан төмөр замын дээр үеийн Нямдорж гуайн Төмөр зам барихыг чинь харнаа гээд сууж бсан үеийн үг шүү....Харин Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Баттулга гадны хөрөнгө оруулалтаар төмөр зам барихыг эрс эсэргүүцэж дотооддоо буюу Монгол улсдаа ашигтай Гадагшаа салаалсан бус Монгол улсынхаа дотор Монголчууддаа ашигтай байлгахаар энэхүү төмөр замыг Монгол хүмүүсээрээ бариж бүтээн байгуулж чадсан юм шүү ...


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.