Ардчилал идээшлээ олохгүй бол ард түмэн эзэн болох эрхээсээ татгалзах аюултай
АРДЧИЛЛЫН МУТАЦИ ЭЕРЭГ СӨРӨГ ҮҮ? Ард түмэн мөхөх үү? Сэрэх үү?
1991 он Санжаасүрэнгийн Зориг
Өөр өөр онцлогтой үндэстэн, ястнуудын бүрдэл хүн төрөлхтний нийгэм даяаршил гэх нийтлэг хандлага руу хүчтэй давших болсон. Харин эл үзэгдлийг зөв үү? Буруу юу? Гэдгийг эцэслэн тогтоосон нэгдсэн байр суурь одоогоор алга. Дэлхийн хүн ам нэг нийгмийн зохион байгуулалтад орж чадах нь соёлын онцлог, түүх, уламжлал, шашин шүтлэг зэрэгээс нь хамаараад бараг л боломжгүй. Даяаршил бол заль мэх, хий хоосон үлгэр гэх байр суурь, шинэ дэлхийн дэг журам, өөр гарц үгүй, хүчтэй нь хүчгүйгээ уусгаж аваад цааш явах ёстой гэх байр суурь хоёрын аль нь ч зөв ба буруу гэж хэлэхэд бэрх. Харин Монгол шиг дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр их, үндэсний онцлог, соёлын баялаг уламжлал нь дэлхийн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах шинэ зорилтод нөөц тулгуур болох хэмжээний том үндэстний хувьд аливаа эрхшээлийг хүлцэн дагахаас өөр замгүй биш юм.
1990 оноос тогтсон Монгол Улсын эрх чөлөөт Ардчилсан нийгмийн үр дүнг ард түмэн болон төрийн эрх баригчид тэнцвэргүй хүртсэн ч олсон амжилтаасаа ухарч, эрх чөлөөнөөс сугарч үлдээд дарангуйлалдаа эргэж орох хэмжээний доройтолд живж огтхон ч болохгүй. Сүүлийн үед эрх баригчдын явуулж байгаа улс төр, төрийн үндсэн чиг үүрэг хоёрыг хольж хутгасан хэт замбараагүй, бүдүүлэг үйлдлүүдийн үр дагавар удаан үргэлжилбэл явцуу улс төрийн золионд орж, амь тавих шахаад байгаа ардчиллын амь бүр мөсөн тасарч, ард түмэн шинэ зууны гэрэлт ирээдүйг гэхээсээ илүү дарангуйллын дор гэдэс цатгалан үлдэх сул дорой сэтгэхүйд автаж мэдэх юм.
Бүх ард түмнээс сонгогдсон 430 гаруй төлөөлөгчиж 76 хоног хэлэлцэн баталж, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн тунхагалсан 1992 оны Ардчилсан Шинэ Үндсэн Хууль бол Манж чин улсын дарлал, ЗХУ-ын хамжлагад зүдэрч байсан ард түмний үндэсний ухамсар сэргэсний түүхэн нотолгоо, төрийн эрхийг ард түмний гарт жинхэнэ утгаар нь аваачсан баримт бичиг, нийгмийн гэрээ байв. Гэвч коммунист үнэр нь арилаагүй хуучин МАХН нэрээ сольж нэг хэсэгээрээ хэд салж нийлэхдээ ч нэг зүйлд байнга шулуудаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг дордуулах, бүр цаашилбал устгах хэмжээнд хүргээд байгааг ард түмэн нийтээрээ ойлгон сэнхэрч, зуу зуун жилийн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо амжилтаа хамгаалан, бэхжүүлэх хэрэгтэй билээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.122] 2022-09-14 11:00:17
Бүх үйлдвэрүүдийг устгаж сөнөөсөн та нарт одоо хэн ч итгэхгүй. Яаж ч уран донгодоод нэмэргүй болсон доо.
Зочин [202.55.188.40] 2022-09-14 08:45:44
Ард иргэд ч ардчилалтай байхыг хүсээд байгаа юм алга. Гэдэс цатгалан байвал өөр улс төр энэ тэрээ хэрэггүй бололтой, Ингэж эзэнгүйдүүлж байгаад тусгаар тогтнолоо ч алдах нь тодорхой.
иргэн [192.82.77.39] 2022-09-14 03:00:55
Даараад худалаа хов шиээр ард түмэнээ Дарангуйлалд оруулахгүй шүү луйарчидаа!!!!!Ийм балай юм яриад -- болчино гэж байгаа бол бүү Баярла!!!!! МАХН - MAH - ийг нам жийх цаг шүү !!!!!!!Солиороод ам юу ярина өөрөө түүндээ унана.!!!!!!Ард тмэн хэзээч луйврчидад Монголоо өгөхгүй !!!!!Та нар ч мэддгүй юм.!!!!!!!!! Бүтээгч нь өгсөн газар нутагаа өгөх юм чиг байна уу.Энэ бүх зүйл газар нутаг Бурханийхшүү!!!!!!!!Бид зүгээр түр амьдарч байгаагаа мэдэж ав!!!!!!!!Библи ном уншцагаа!!!!!!!!хов бүү ярь шив бүү ярь!!!!!!!!!бидний өмч бидний л хэрэглээ шүү!!!!!!!!!!
NJUTY [64.119.20.58] 2022-09-13 08:13:54
ЭНЭ ГОЁ ГОЁ ГАРЧИГ НЭРНЭЭСЭЭ ТАТГАЛЗ ,ЗҮГЭЭР АРД ОЛОНД МАН -Н БИЙ БОЛГОСОН АН-Н ХУЛГАЙЧИД ОРОЛЦСОН ТӨР ХЭРТЭЙ МАФИЙН ЭСРЭГ ЯАЖ ТЭМЦЭХ ТАЯГДАН ХАЯХ ТАЛААР ШУУД ЯРТЬ ХУУЛЬХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД 1 ХҮНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮС АЖИЛЛАХЫГ БҮРМӨСӨНХОРИГЛОХ 1 ИЛҮҮГҮЙ ХҮН УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРТ УДИРДАХ АЖИЛ ХИЙХГҮЙ ЗӨВХӨН АЖИЛЛАХ БОЛМЖТОЙ ГЭСЭН ХУУЛЬ ГАРГШАЖ ӨГӨХ ХЭРЭГТЭНЙ
АРДЧИЛАЛ [202.179.27.62] 2022-09-13 03:20:21
АРДЧИЛСАН НАМЫНХАН МИНЬ. ГУЙЯ. ЭВЛЭЖ НИЙЛЭЭД НАМ БОЛООДХООЧ . УЛС ОРОН ЧИНЬ ӨӨДЛӨХГҮЙ НЬ. ХУУЛИЙН ДАГУУ ХУРЛАА ХИЙЭЭД, ДҮРМИЙН ДАГУУ БҮТЦЭЭ БАЙГУУЛААД , АЖИЛДАА ОРООД ӨГӨӨЧ ДЭЭ. ГУЙЯ ... ТАНАЙ НАМЫН НЭГ ОЙВОРГОН НӨХӨР МАФИ МАЯГЫН БҮТЭЦ ЯРЬЧИХСАН ЦОХИЖ ЯВСАН .......................
Зочин [202.55.188.41] 2022-09-13 06:20:47
Ардчилсан намынхан минь гуйя. Та нар эвлэлдээд өгөөч . Тэгэхгүй бол луйвардаж авсан улсын үйлдвэрүүдээ буцааж алдах гээд байна.
Зочин [66.181.160.5] 2022-09-12 07:47:53
Үнэхээр үнэн шүү дээ одоогийн бид чинь яг ийм л юманд орчихоод,уначихаад байна шүү дээ. Хуурамч,хөөсөрсөн Ардчлал гэгч ийм л хортой байдагийг Монголын ард түмэн одоо эрх биш ухаарч даган хошуурч намирч байснаа гэмшиж байгаа байлгүй. Цэвэр жинэхэнэ Ардчлал өнөөдөр Монголд ус агаар шиг хэрэгтэй байна.
Зочин [202.9.47.143] 2022-09-12 08:52:29
Жинхэнэ ардчилалаа тэгээд байгуулаач дээ. хахаха
Монголын даяаршил гэж ... [64.119.23.186] 2022-09-12 04:16:42
Монголын даяаршил бол Монголд хятад, солонгос, орос, казахууд үй түмнээрээ орж ирээд Монголын эдийн засгийг монголчуудтай хамт барьж хөгжүүлэхийг хэлнэ. Тэрнээс биш Монголд өөр үндэстэн орж ирэхгүй. Мурийцах уу?
Зочин [202.55.188.41] 2022-09-13 06:27:12
Тийм ээ.Гадныхан үй түмээрээ орж ирээд газар шороо ухаж бүх баялгийг цөлмөөд гарна. Үлдсэн Монголчууд нь хоосон шороондоо дарагдаж хорвоогоос буцна.
Зочин [103.161.242.144] 2022-09-12 01:10:39
Энэ байдал даамжирвал ардчилал цаасан дээр үлдэнэ шүү...
Иргэн [64.119.26.95] 2022-09-12 00:04:03
Үнэн байна. МАН хуучнаа санагалзаж байна. Иргэдээ хялайн харж эхэлсэн.