Кувейт руу мах экспортлоход хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв

Aдмин / Нүүр

Монгол Улсаас зорилтот зах зээл буюу булангийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт улсын Хүнс, Хоол тэжээлийн асуудал эрхэлсэн газрын Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий захирал Доктор Хатагтай Рим Гази Аль-Фулаижтай уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт бүхий ЭСЯ-ны албан ёсны ноотыг Др.Хатагтай Рим Гази Аль-Фулаижид гардуулж, дэлгэрэнгүй санал солилцов.

Хатагтай Рим Гази Аль-Фулаиж Кувейт Улсад өнөөдрийн байдлаар махны эрэлт, хэрэгцээ их байгааг мэдэгдэж, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтийг баяртайгаар хүлэээн авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Мөн Хүнс, Хоол тэжээлийн асуудал эрхэлсэн газар мах импортлох асуудлыг дэмжихээ лэрхийлэв. Тус уулзалтаар Эрүүл ахуй, Хорио цээрийн протокол тохирох, хоёр орны мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулан цаашид идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.


Сэтгэгдэл

Зочин [192.82.87.199] 2022-09-12 08:06:05

Борцлохоор маш бага ба ин дарга зүгээр л гаргасан джэр дээ

Зочин [202.21.108.224] 2022-09-12 04:52:27

Борцлохоо дэлхийн өвд бүртүүлээд арагчилалаараа патент аваад экспортоо тэлж болдогүй ёмуу тэгвэл дэлхийн брэнд эко амин дэм болой

Үлгэр шиг сайхан зүйл болохнээ. Кх! [64.119.23.186] 2022-09-12 04:32:23

1001 шөнийн ҮЛГЭР шиг сонсогдож байна. Монголчууд тэртээ тэр халуун цөлд оршдог Кувейт-д махаа хөргөгч машинуудад хийж, эсхүл хөргөгчтэй онгоцонд хийж, эсхүл хөргөгчтэй усан онгоцонд хийж, 21-30 хоног тээж, Кувейтын гааль, биологийн лабkратори, мэргэжлийн хяналтаар нэвтрүүлэн махаа Кувейтын махны дэлгүүрт хүлээлгэн өгөх юм гэнээ. Кувейт дэх Монголын элчин сайд тэр үед бөөн баяр хөөр болж хөлсөө гартал нутгийнхаа хонины шөл уугаад л. Яг ҮЛГЭР шиг байна уу?

Иргэн [139.5.218.213] 2022-09-12 02:31:51

Махкомбинатын нядалгааний цэх бүх цэх ээ ажиллулж байж л Сайхан мах гаргана шүүдээ.!!!!!!!!Түүнээс тэр заваан 61 гарамд байгаа нядалгаа чинь нил бактер шүүдээ !!!!!!!!!Мах комбинатаа ажилуул үйлдвэрээ сэргээж хөгж !!!!!!!бүгд дарга ,дарга дөрган цар хөгжүүлэхгүй эээээ Одоо мдэж болно!!!!!!!!Ирээдүйгээ бодоод шуналаа тааж ажилла!!!!!!!Та нар маргааш ч үгүй болохийг бид яаж мэдэх билээ.!!!!!!!!! амьд хугцаандаа зөв шударга ажилаад зөв газар руу явахаа бод !!!!!!!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.