Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, яндангаа хөөлөөрэй

Aдмин / Нүүр

Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УБЗАА, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, НМХГ, “Таван толгой түлш” ХХК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь" төсөл болоод бусад холбогдох байгууллагуудаас хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн байна.

Уг ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/1025 дугаар захирамж, БОАЖ-ын сайдын баталсан удирдамжийн дагуу "Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье" аяныг есдүгээр сарын 2-ноос аравдугаар сарын 2-ны өдрийн хугацаанд зарлаад байна.

Тус аяны хүрээнд:

  • Агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор уршиг, түүнийг бууруулах, угаарын хий, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэн, хуулийн этгээдэд сургалт зохион байгуулах
  • Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх, сурталчлах
  • Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан шуурхай штабыг байгуулах зэрэг арга хэмжээг хийж хэрэгжүүлж байна.

Мөн хавар, намрын улиралд гэр байшингийн гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаарын хийн эрсдэл үүсэх нөхцөл бүрддэг. Иймд иргэд та бүхэн яндангаа хөөлж, гэр, байшингаа дулаалан угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зайг сольж дадах шаардлагатай юм. Түүнчлэн яндангийн сойлтыг хаахгүй байх, пийшин, зуухныхаа бүрэн байдлыг хангаж хайртай дотнын хүмүүсээ угаарын хийн эрсдэлээс сэргийлээрэй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.