ЗОЧИД БУУДЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 87.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний хагас жилд 161.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 75.3 (87.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 54.2 (95.9 хувь) тэрбум, зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрын орлого 19.1 (69.1% хувь тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Зочид буудлын салбарын орлого энэ оны 6 дугаар сард 33.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.8 (16.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 3.3 (16.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Зочид буудлын салбарын энэ оны эхний хагас жилийн нийт орлогын 68.6 хувийг 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, 29.1 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 2.3 хувийг 2 одтой зочид буудлын орлого тус тус эзэлжээ.
Сэтгэгдэл
zaas [202.9.41.15] 2022-09-14 02:42:29
ядуугуйлгачид болох гэж байж юун ихзугаалга шоу чин лалруцдвэ