Чингис хаан музейг аравдугаар сард нээхээр болжээ

Aдмин / Нүүр

Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгын барих шавыг тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлж байв. Нийслэлийн төвд байрлах музейн барилгын ажил дуусан, үзмэрүүдийг дэлгэж нийтэд нээлттэй болох дөхөж байна.

Тодруулбал музейг аравдугаар сард нээхээр болжээ. Одоогоор хэдний өдөр нээлтийг хийх тодорхой тов гараагүй байна. Музейн барилга найман давхар бөгөөд үзэсгэлэнгийн танхим гуравдугаар давхраас эхэлж буй.

  • Гуравдугаар давхарт Хүннү, Сяньби, Жужан
  • Дөрөвдүгээр давхарт Кидан, Түрэг, Уйгур
  • Тавдугаар давхарт Их Монгол
  • Зургаадугаар давхарт Эзэнт улс
  • Долдугаар давхарт XV-XX зууны язгууртнууд, бага хаадын
  • Наймдугаар давхарт Монгол бахархлын гэсэн үзмэрийн зургаан танхимтай.
  • Тус музейд түүх, соёлын 10,400 орчим дурсгал дэлгэнэ. Үүнээс найман хувь нь хосгүй үнэт дурсгал байх аж.

Үзмэрүүдийг Япон, Англи, Хятад гэх мэт олон хэлээр тайлбарлах юм. Харуул хамгаалалтын тухайд бүрэн автоматажсан байгаа төдийгүй Музейн барилгад тавигдсан бүхий л зүйл археологийн дурсгалд дүрслэгдсэн, тэмдэглэгдсэн зүйлс байгаа гэдгийг музейн захирал С.Чулуун онцолж байсан юм.

Уг музейг барихад 2020 оны төсвийн тодотголд 53,066.5 сая, 2021 оны төсөвт 14.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 67,864.7 сая төгрөг тусгаж байсан байна.


Сэтгэгдэл

иргэн [192.82.82.174] 2022-09-14 07:43:17

юу ч байхгүй Зүгээр л хэдэн хзний фантази йг төрийн нэрээр хулгайчид нь л худалдаж авах байх.Тнгээд Соёлын яамтай Ичтх хжрэштэй Барууны орнууд Хятад Япон шиг барилга өолгон хашаа болгон хаалга болгон нь тэдгээр ын дотрлраи нь бүгд хлсгүй үнэт зшйл болдог бол болноо Даанч юу ч үлдээгүй Попужд улсаа хорлож л байдаг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.