НӨАТ-ын сугалааг 10 дугаар сараас эхлэн үргэлжлүүлнэ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын сугалааг явуулах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас эхлүүлнэ. Сугалаанд нэлээд дэвшилттэй ажлууд хийгдсэн, идэвхжүүлсэн НӨАТ-ын баримтад сугалаа явуулна.
Иргэд ухаалаг утаснаасаа өөрийнхөө бүртгүүлсэн баримт сугалаанд бүртгэгдсэн эсэхийг хянах боломжтой. Азтан шалгаруулах үйл явцыг хянана гэсэн үг. Сонирхолтой, сайжруулсан байдлаар сугалааг зохион байгуулна.
Тавдугаар сараас НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримт бүртгүүлэх тоо 50 хувиар буурсан. Энэ нь НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байгаа юм. Цаашлаад энэ нь далд эдийн засгийг дэмжих сөрөг нөлөөтэй” гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.86] 2022-09-15 08:12:23
Буцаан олголтоо нэмсэн бол бүх хүн бартмтаа бүртгүүлж, баримт өгөхийг шаарддаг болох байсан даа. Сугалааны ард хэсэг бүлгийн ашиг сонирхол байгаа шүү......