МАН-Д ОДОО МӨНГӨ БИШ, НЭР ХҮНД Л ХЭРЭГТЭЙ

Aдмин / Улстөр

Улс төрийн нам төрийн эрхэнд засаглах нь хамгийн нэгдүгээрт улс орны хөгжлийг чиглүүлэх бодлого, мөрийн хөтөлбөр нь амжилттай хэрэгжсэнээр тэднийг ард түмэн үнэлж дүгнэн, чин үнэнээсээ магтан сайшаах явдал юм. Хариуд нь эрх баригчид нийгмийн хөгжил, эдийн засгийн тэгш хүртээмжтэй үр ашгаар ард түмнээ хангаж, ирээдүйн зорилго, зорилтууд нь үүнийг дагаад тодорхой болж байдаг. Харин судалгаа шинжилгээ дүгнэлтэд үндэслээгүй популист мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгуулийн дараа амлалтуудаа ор тас мартацгааж хувьдаа ашиг хонжоо олж, шархаа нөхөж, баяжиж, цазахаар улайрах нь ямар ч улс төрийн нам, бүлгүүдийг сууриар нь ганхуулж нийгэмд газар авч байгаа хор уршиг, ядуурал ажилгүйдэл, сэтгэлгээний доройтол нь аяндаа хүнд хэлбэрийн хямралд дагуулж, эмх замбараагүй байдал үүсдэг жамтай.

Нийгэм ийнхүү тогтворгүйтэх юм бол аливаа улсын бүрэн эрхт, тусгаар тогтнол алдагдаж, аль нэг оронд дагаар орохоос өөр зам үлдэхгүй. Энэ бол нийгмийн шинжлэх ухааны практик туршлага төдийгүй өнөөгийн Монголын тод үзэгдэл болж байна.

Ардчилал ид хүчээ авах үеэс эхлээд өдий хүртэл тасралгүй 30 жил төрийн эрх атгасан манай эрх баригч нам санхүүгийн хувьд асар хүчирхэг. 2008 оны 7-р сарын 1-нд сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал эцэстээ тулж МАН-ын цагаан байрыг шатаасан ч удалгүй буурин дээр нь “Тусгаар тогтнолын ордон” сүндэрлэж байсныг хүмүүс санаж л байгаа.

1991 онд Бүгд Найрамдах Нам:

МАХН нэрээ МАН болж өөрчиллөө ч үзэл баримтлалгүй, хэвшмэл бүтэц, дансны гишүүнчлэл бүхий байгууллага л болж хувирлаа... Улс төрийн нам баримталж буй үзэл баримтлалаараа тодорхойлогддог тул марксизм-леннизмээс татгалзвал устана. Хуулийн этгээдийн хувьд МАН нь МАХН өөрийгөө тараах юм уу, нэрээ солих л эрхтэй. Шинж чанарын хувьд “үндэсний ардчилсан” гэх ч юм уу өөрчлөлт хийвэл МАХН-ын залгамжлагч байж таарахгүй. Харин гишүүд нь өөр намд элсэх, намаасаа татгалзах бүрэн эрхтэй юм... Гэжээ.

Үүнээс үзвэл МАН шинж чанарын өөрчлөлт хийж огт чадаагүй байх аж. Хэдийвээр саяхан өөрсдийгөө зүүн төвийн социал демократ нам хэмээсэн ч энэ нь огт нийгэм түүхийн ойлголт талаасаа боломжгүй.

Харин нам бол ашиг сонирхлын нэгдэл учраас бүл хүмүүсийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэ нь нийт ард түмнийхээс том байж болохгүй. МАН-ын генсек АН-ын генсектэй намын нэр хүндээ өмөөрч шүүхэл дуудаад байгаа нь ард түмний дунд аль хэдийн унасан ч дэлхийн улс төрийн хувьд МАХН-ын үргэлжлэл МАН хүчтэй хэвээрээ гэдгээ харуулж нэр хүндээ шавар балчигт үлдээхээс айсны илэрэл байж болно.

УИХ-ын ээлжит сонгууль ч хаяанд ирлээ. Харин эрх баригчид төрийн эрх мэдлийг улс төрийн ашиг хонжоо олох байдлаар ашиглаж байгаагаа харьцангуй ч улам хэрсүүжиж шударга ёс нэхсээр эцэстээ залхах байдал руу ороод, төрөөс горьдолгүй ахуйгаа тордоцгоож байгаа ард түмэнд юу гэж тайлбарлах нь сонирхолтой.


Сэтгэгдэл

irgen [202.55.188.86] 2022-09-17 08:50:36

Ene udaagiin turiin erh medel avsan humuus ner aldargui eldeveer duuduulj bga bizde.Hezeech ingej tur luugee dairch bgaagui.Denduu luivaraar erh medeld hursen.Hursen hoinoo dandaa uragiin mod Amin naizaas ehleed chadvargui uomnuudiig deesh tatsan.Ariunzayag l Saran avgaigaar soliohoor bugd todorhoi.MAN songuuliin munge bosgoh ajil.

Зочин [64.119.26.95] 2022-09-15 07:19:33

Ёс суртахууны шинэчлэлт хийх хэрэгтэй. Намын чиглэл , бодлогыг тодорхой болгох ёстой.

зочин [64.119.18.217] 2022-09-15 06:32:18

Бараг 20 жил агентлагийн даргаар суусан, 63 гаруй настай, асар хоцрогдсон, хэт хуучинсаг, төрийн байгууллагыг хувийн компани мэт үздэг, хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, өөртэй нь үзэл бодол нийцэхгүй чадалтай мундаг залуучуудыг "БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ" гэдэг шалгарсан сонгодог аргаар шахан зайлуулдаг, халдаг, ойн баяр тэмдэглэхээс өөрийг сэтгэж хийж чадахгүй болчихсон хөгшин коммунистуудыг удирдах албан тушаалаас нь чөлөөлж, залуучуудыг дэмжээч ээ. Өндөр хөгжилтэй улс оронд боловсрол мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай, харилцааны өндөр соёлтой, 2-3 гадаад хэл эзэмшсэн, чадварлаг мундаг залуучууд Монголд зөндөө байгааг улс орны хөгжил, дэвшилд МАН ашиглаач ээ. Хөгширсөн, хэт хоцрогдсон коммунистуудаасаа салаач ээ.

хөвсгөл [192.82.70.85] 2022-09-15 01:17:40

хөвсгөл аймгийн 2012 - 2020 он хүртэл удирдаж байсан аймгийн ЗД ганболд авлигын маш их асуудалд орж МАН намаар хамгаалуулж ялгүй мултарсан. батням гэх луйварчин аймгийн төсөл тендэрүүдийг будилуулж бусдад зарж өөрөө хийж гүйцэтгэхгүй маш их хэмжээний мөнгө завшиж байсан нь тогтоогдсон. шүүхээр ороод 2 сая төгрөгний торгуультай салж байна. өчнөөн ажлын байр бусад ... ххк нуудын боломжийг хаасан улсад их хэмжээний хохирол учруулсан ийм хулгайчийг баяжуулаад байж болох уу. ард иргэд хуулийн байгууллага иймэрхүү луйварчдыг хараа хяналтандаа ав


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.