Д.Амарбаясгалан: Хяналтыг яам, агентлаг, орон нутагт шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг дарамт, чирэгдэл арилна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-нд болж, Мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага одоогийн хууль тогтоомжийн хүрээнд 26 салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна. Мөн энэ байгууллагаас гадна 12 байгууллага мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлдэг бөгөөд улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог. Одоогийн энэ тогтолцоо өнөөгийн цаг үед оновчтой биш байгаа тул салбарын яам, агентлаг, Засаг дарга, мэргэжлийн холбоодод мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх нь зүйтэй үзэж байгаа.
Ингэснээр хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангуулахад илүү үр дүнтэй болгох, хариуцлага хуваагдахгүй байх, улсын байцаагчид салбартаа мэргэших, ур чадвараа дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой.
Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж байгаа 26 салбарын хяналт буюу нарийвчлан задалбал 216 чиглэлийн хяналтыг яам, агентлаг, орон нутаг, мэргэжлийн холбоодод шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг одоогийн дарамт, чирэгдэл арилах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох 120 орчим хууль тогтоомжид өөрчлөлт орно гэж ярилаа.
Сэтгэгдэл
Зочин [27.123.213.78] 2022-09-16 10:02:49
Мэргэжлийн хяналтын байцаагч нар ажил үүргээ шударгаар хуулийн дагуу гүйцэтгэж байсан бол тарах дээрээ тулахгүй байлаа. Авилга авч нэр хүндгүй болгосон. Дээр нь намын нөхдүүд байцаагч нарыг дарамталдаг. Шалгалтыг үнэн зөв шударга хийхэд саад болдог энэ бүхнээс болсон. Одоо яам агентлагт очоод зөрчил дутагдал бодитоор илрэхгүй шүү дээ. Хараат бус хяналт тусгаар байх нь зөв байсан юм.
Иргэн [64.119.16.23] 2022-09-16 01:59:41
Энэ хүн ингээд том дарга болчих гэж, даанч дээ, арай ч дээ, гутармаар....
Зочин [98.232.33.206] 2022-09-18 08:39:23
Dajgui l bnsht
АМАР БАЯСГАЛАН Д [202.179.27.62] 2022-09-16 01:22:02
НААД ХЯНАЛТАА ЮҮҮН ЯАМАНД ШИЛУҮҮЛЭХ ВЭЭ... ЯМАР ЯЛГАА БАЙНАА ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ БҮҮР ДОРДОНО. САЙДЫН АЖЛЫН АЛБА БОЛНО. ТАТАН БУУЛГААД ХУВЬД ШИЛЖҮҮЛЭЛ ДЭЭ..
Зочин [202.126.90.113] 2022-09-15 01:13:23
Яам нь зөвшөөрөл өгчөөд өөрсдөө тэрийгээ шалгана гэдэг зөв асуудал уу бодох л хэрэгтэй.
иргэн [202.21.117.210] 2022-09-15 01:05:18
Дэлхийд байдаггүй зөвхөн монголд байдаг мэргэжлийн хяналт гэх гаж бүтцийг ор мөргүй дахин сонсогдохгүй болтол байхгүй болгох хэрэгтэй. Нийгэм эдийн засгийг бохирдуулж байгаа нэг эх ундрага шүү дээ.
Зочин [64.119.16.177] 2022-09-14 23:25:15
Хээ энэ ч ёстой бүүр заваарсан юм болох нь дээ. Ёстой л дур дураараа дунд чөмгөөрөө гэгч л. болнодоо төрийн мэдэлд нь хамгийн зөв юмсан
Зочин [98.232.33.206] 2022-09-15 15:33:49
Zasss neeh medhiirsen yanhan
Zochin [98.232.33.206] 2022-09-14 23:14:50
Hi huurhnuu kkk