ТҮҮХ: ХОРЬДУГААР ЗУУНЫ ЭХЭНД ОРОСУУД МОНГОЛЫН НИЙГЭМД ДҮН ШИНЖИЛГЭЭ, НИЙГЭМ УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХИЙГ ЗОРЬЖ БАЙВ
Коммунист үзэл суртал нуран унахад “маш нууц”-ын зэрэглэлтэй олон сонирхолтой баримт бичгүүд нээлттэй хэлбэрт орж Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын шийдвэрийн дагуу түүхч эрдэмтэд “Монголын тухай БХК(б)Н-ын баримт бичгүүд” ийг шүүрдэн онц чухал 191 баримтыг “ I боть 1920-1932 оны түүхийн үнэнийг илрүүлэн гаргажээ. Үндэсний ардчилсан үзэл баримтлалтай байсан МАХН, коммунист үзэл баримтлалтай Бүх Холбоотны Коммунист ( большевик нам) хоёр нийгэмд хэрхэн сайн муугаар нөлөөлж, аль алиных нь давамгайлал ба, сулрал ямар түлхэц, уналтыг авчирч байсныг бодитой дүгнэх боломжийг олгосон байна.
1920 онд МАН-ын төлөөлөгчид Богд хааны тамгатай бичгээр Оростой холбоо тогтоож улмаар 1932 онд БХК(б)Н Монголын комиссыг байгуулж “ Шинэ эргэлийн бодлого” – г хэрэгжүүлж эхэлсэн үеийг хамарна.
ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг эрмэлзэн Монголын төлөөлөгчдийг зохих ёсоор хүлээн авч анхааран хамтарч ажиллаж байв. Хятадын цэргийн дарангуйллаас Монголыг чөлөөлөх, Үндэсний ардчилсан хувьсгалыг дэмжиж байсан үеэр Барон Унгерн Монголд цагаантныг тэргүүлэн нэвтэрч гаминг зайлуулж Богд хааныг ширээнд нь залсан ч Барон ЗХУ-ын эсрэг бүлэглэлийг нэгтгэх аюултай тул Монголд Зөвлөлтийн цэргийг оруулах болсон тухай ч эмхэтгэлд баримт дэлгэгджээ.
Хятад Хиагтын гэрээгээ зөрчиж Монголд цэргийн хүчээр нэвтрэн улмаар хөөгдөн гарсан ч бодит байдлыг хүлээн зөвшөөрсөнгүй. ЗХУ, Хятад хоёр удаан хэлэлцсэний дараа
“Монгол бол Хятадын бүрэлдэхүүн хэсэг мөн” гэж тогтох болсон нь “Хятадад удахгүй улаан хувьсгал ялна” гэж Оросууд итгэсэнд байсантай холбоотой. Харин Монголчууд үүнийг огтхон ч зөвшөөрөөгүй бөгөөд 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлан тусгаар тогтнолоо зарласан.
МОНГОЛ-ТӨВДИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ 1920.08 (энэ хэлтэс коминтерний Монгол болон Төвдийн үйл ажиллагааг эрхэлж байв)
- Монголчууд эдийн засгийн байдал хэвшмэл сул, соёлын доройтолтой, Хятадын дарлалын системд дургүйцсэн байдалтай гэж дүгнээд үзэл сурталжуулж, эдийн засгийн тэмцлийн замаар чиглүүлэх, ухуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай.
- Мөн улс төр цэргийн мэргэжилтнүүд сурган боловсон хүчин бэлдэх Орос хэл, тоо, газар зүй, түүх, намын программтай танилцуулах нь зүй.
- Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх үүднээс дан ганц ухуулгын ном бус ерөнхий гэгээрлийн ном хэвлүүлэхд тус хэлтэс анхаарах ёстой.
Оросын коммунист намаас тус хэлтэст заавар ирүүлэхдээ зарчмын саналуудыг бүхий талаар хэрэгжүүлэхийг даалгаад тогтмол мэдээллэж байх даалгавар өгсөн аж. Монголын намын төлөөлөгчдийн маш нууцаар орос хувцас өмсүүлэн “ онц яаралтай” дуудлагын журмаар бичиг шийтгэн өгч ЗХУ – руу нэвтрүүлсэн байна.
Э. Д.Ринчино ОК(б)Н-д 1920 оны 9 сард Монголын талаар өгүүлсэн илтгэлдээ
Хүн ам 700.000 гаруй, 1.Засаг ноёд, хутагт нар, 2.Тайж язгууртан түшмэдүүд, 3.Лам нар, 4.Хошуу, шавийнхан гэж ангилагддаг харц ардулс орнууд 5.Ноёд, тайж нарын хамжлагууд гэж тав хуваагаад Монголд тусгайд нь нарийвчлан тодорхойлж болох боолчлол байхгүй гэжээ.
Тэрээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнг дүгнэсэн нь.
“...Нийгмийн бүлгүүдийн харилцаа, аж ахуйн онцлогоос хамааран Монголчууд харьцангуй амирлангуй байсан ч Манж- Хятадын дарлалаас чөлөөлөгдсөн нь үндэстнийг сэрээж чадсан. Гэвч эрх баригч бүлгийнхээн улс орныхоо эрх чөлөөг Умард Хятадын цэргийн эрхтэнд худалдаж, шившгээ тарьснаар дуусчээ. Ноёд, дээд лам нар хоорондоо эвдрэлцэн улмаар засгийн эрх мэдлийг баригч нар өөрсдийн эрх ямбад аюул учирч байгааг мэдрээд сөрөг хүчний бүх толгойлогчдыг нууцаар алах, хор өгөх, ил мөрдөн хавчих зэргээр харгислаж эхэлжээ.
Сөрөг хүчнийг нухчин дарах энэхүү бузар систем 1911-1920 он хүртэл 9 жилийн турш хэрэглэгдсэн...” гэжээ
Э.Д Ринчиногийн илтгэлийг ажиглаваас тун чадварлаг нийгэм судлаач төдийгүй, системийн задлан шинжээч байсан нь харагдана. Тухайн үеийн Монгол орны хүн ам, нийгмийн бүлэг, аж ахуйн онцлог зэргийг нарийвчлан судлан тогтоохын зэрэгцээ түүхэн гаргалгаа дүгнэлтийг ч бодитой гаргаж тавьж чадсан байна.
Түүхийг улс төрийн өнцгөөс үзэл сурталжуулан авч үзэх юм бол хэзээ ч үнэн бодитой дүгнэлтэд хүрэхгүй. Нууцаас ил болж буй түүхэн сурвалжийн мэдээг нягтлан харахад угаас хувийн эрх ямба, ашиг хонжоог юунаас ч илүүд үздэг мулгуу сайд, мунхаг урвагчид төрийн толгойд заларах юм бол аймшигт аюул улс орныг нөмөрдөг аж. Ринчиногийн дүгнэснээр улс эх орны эрх ашгийг нэгдүгээрт тавьсан эх орончид цөөнх байсан учраас ихэнх нь алуулж, “тусгаар тогтнол” арилжааны хэрэгсэл болж хувирсан. ЗХУ -ийн Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэх тэргүүн зорилтод “ эдийн засгийн хараат бус” байдлыг бий болгохыг тусгасан нь учиртай.
Монгол улс өдгөө 1911 оны хувьсгалын ялалтыг урвагч эрх баригчид нь өөрсдийн өчүүхэн эрх мэдлийн төлөө худалдан тусгаар тогтнолоо алдаж байсан харамсалт байдал руу гулсан орлоо. 1990 оны Ардчилсан хувьсгал бол Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөөний жинхэнэ биелэл нь байсан хэдий ч явцуу санаархал бүхий бүлэглэлийн бусармаг үйл ажиллагаа ардчиллын зарчим, ул суурийг нэг нэгээр нь тасчин замхруулж, эдийн засгаар нь боомилох улмаар урвагч ноёдоор дамжуулан улсын бие даасан байдлыг үгүй хийх гэж байна.
1920 онд байгуулагдсан Монгол Ардын Намын үзэл баримтлал нь “Үндэсний ардчилсан шинжтэй” хэмээн Оросууд өөрсдөө дүгнэсэн байна. Харин Оросын Коммунист намын үзэл баримтлал Монгол Ардын Намыг МАХН-ны машин болтол нь цуст үйл хэрэгт живүүлж, 70 жил малчин, ажилчин Монголчуудын хөлс хүчийг сорсон нь нэгэнт түүхэн баримтаар нотлогдсоор байгаа ч туйлширч дүгнэх нь буруу. Учир нь алдаа оноо аль ч цаг үед ээлжилсээр ирсэн. Түүх бол асар үнэтэй сургамж...
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:42
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:42
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
зочин [64.119.18.217] 2022-09-15 06:18:16
Энэ ямар учиртай нийтлэл вэ? Ээлжит тархи угаалт уу? Оросууд ер нь Монголчуудад үнэн сэтгэлээр тусалсан уу? эсвэл? Оросуудын хувьд Монгол улс геополитикийн ач холбогдолтой гупер улс, оросын үйлдвэрүүдийн түүхий эдийг үнэгүй шахуу бэлтгэгч байсан юм биш үү? Монголын хойд хил дагуу оросын хэдэн мах боловсруулах үйлдвэр байсан бэ? Хэдэн сая мал Сүхбаатар-Наушкийн хилээр АМЬДААРАА вагон вагоноор өдөр шөнөгүй орос руу гарсан бэ? Яагаад Монголын мал 25 сая-д ч хүрдэггүй байсан бэ? Яагаад Монголчууд оросын албан бус колони мэт болж оросоос хэт хараат байсан бэ? Монголчууд асуудлаа өөрсдөө дотооддоо шийдэх эрх байсан уу? Элбэгдорж Ринчинов гэдэг хүн Монголчуудад маш их гай балаг тарьсан биз дээ? Яагаад Монголын тэргүүний мундаг 30000 гаруй мянган сэхээтэн хороогдсон хөнөөгдсөн бэ? Монголын хэдэн ЕС, цэргийн жанжин орост хороогдсон хөнөөгдсөн бэ? Монголын түүхийг яагаад оросууд зохиож худал болгож бичсэн бэ? Чингис хаан ба түүний үр садыг оросууд хэрхэн гутаан доромжилж бичсэнийг мартав уу?
Зочин [122.201.24.82] 2022-09-15 04:05:24
1990 онд монголд ардчилсан хувьгал болоогүй.ЗХУ ,социолист систем задарсны үр дүн юм
Хүлээн зөвшөөрөгдөөгүй Монголд учирсан явдал. [64.119.23.186] 2022-09-15 02:28:05
1920 онд Монголд хувьсгал ч болоогүй байсан. 1921-1946 онд Монголыг зөвхөн Орос л "хүлээн зөвшөөрч", харин дэлхийн бусад БҮХ улс орон Монголыг Хятадын нэг хэсэг гэж үздэг байв. Монгол тэр үед яг одооны Өмнөд Осети, Абхази шиг л байсан. Иймд монголчууд өөрсдөө оросуудыг дагаж өөрсдийн лам, феодалуудыг хэлмэгдүүлсэн. Тэр үед дэлхийн бусад улс манай дотоод амьдралд хутгалдахыг оролдоогүй, хүсээгүй. Учир нь бид Хятад улсын нэг хэсэг байсан
Зочин [71.163.110.3] 2022-09-15 18:20:25
Bitgii hudlaa huts
Зочин [192.82.72.44] 2022-09-15 03:45:06
АДМИН ТҮҮХИЙН ҮНЭНИЙГ БАРИМТТАЙГААР НИЙТЛЭЖЭЭ.. ГАДНЫ АГЕНТ ГЭЖ ХЭЛЭХЭЭР ХҮМҮҮС ҮҮНИЙГ ОР ТАС ҮГҮЙСГЭЖ НЭГ ТАЛ РУУ ХЭТ ИХ САВЧИЖ ҮГҮЙ БОЛ НӨГӨӨ ТАЛ РУУ ХЭТ САВЧИЖ МОНГОЛ ТҮҮХЭЭ УСТГАХ ГЭЖ БАЙНА УУ ДАА. ТЭР ХҮМҮҮС ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ САЙТАР УНШААСАЙ ДАА