С.ЭРДЭНЭЦОГТ: МОНГОЛ УЛСЫГ ОРОН ГЭРТЭЙ, ГЭРГҮЙ Ч БАЙ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТНҮҮД Л АВЧ ЯВДАГ

Aдмин / Улстөр

Цогтоо ах хэмээн бид нэгэнтээ авгайлдаг Ховд аймгийн Монголын оюутны ардчилсан хөдөлгөөний анхдагч Говь-Алтай аймгийн уугуул Засагт ханы хөх харчуудын нэг Сэдэдийн Эрдэнэцогт ахын тухай цухас бичих гэж байна. Анх Ардчилсан намын “хотынхондоо хониор тусалъя” аяны үеэр МоАХ-ны байранд танилцаж билээ. Оросын алдарт найруулагч Леонид Гайдайн “Ы ажиллагаа” киноны Шурикийн дүр шиг энэ ахаас сурах үлгэрлэх зүйл их. Нээрээ шүү. Алхаж гишгэж, ёжлож байгаа нь яалт ч үгүй л Шурик. Хэн энэ нэрийг олж өгснийг нь мэдэхгүй ч яг л оносон. Ардчилал сонинд ажиллаж эхлээд байтал Эцо даргын төрсөн өдрийг тэмдэглэх болж хэн нэгнээс баяр хүргэж ирүүлсэн бялуу Шурикийн зурагтай байж билээ. Магадгүй бялууг явуулсан хүн л тийм хоч өгсөн байх. Харин “Ы ажиллагаа” кино тухайн үеийн ЗХУ-ын эрх баригчдыг ёгт санаа, ёжлолоороо шүүмжилж, дахин, дахин үзэж байж, ухаж ойлгох, одоо хүртэл үнэ цэнээ алдаагүй сонгодог бүтээл төдийгүй, Польшийн “мөнгөн луу” кино наадамд найруулагч нь шагнал хүртэж байжээ.

С.Эрдэнэцогт даргатай уулзах гэсэн хүмүүс манай ажлаар тасрахгүй. Би заримдаа энэ олон янзын ааш араншинтай, албан тушаалтай, ажил мэргэжилтэй, хүсэл сонирхолтой хүмүүсийн арга эвийг олж, хүн болгоныг гомдоохгүй, бухимдуулахгүй гаргаж чаддаг болохыг нь гайхдаг. Ховдын Хорвардыг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн хүн болохоор сурган хүмүүжүүлэгчийн арга зүй цаанаа л өөр дөө гэж харин хүмүүс надад хариултыг хэлж өгсөн.

1989-1990 оны ардчилсан хувьсгалын анхдагчид бүгд эх оронч үндэсний үзэлтнүүд цагийн түүчээ, он оны салхи нь, өглөө бүрийн сонор соргог чих, нүд байсан гэж би ойлгож авсан юм. Тэд яалт ч үгүй баатар. Хатан зориг, харишгүй баатарлаг үйлс гэгч нь буу, сэлэм бариад байлдаж талаад байхын гагц нэр бус, үзэл санаа, үйл хэргийг ч босгож бүтээхийн нэр буюу.

Монгол Улсын Баатар-Монголын Ардчилсан Холбоо бол 1989-1990 онд Монголд ардчиллын салхийг сэвэлзүүлж, өнөөгийн энх жаргалант цагийг халуун хэвлийгээсээ төрүүлсэн юм. Амаргүй ч арилахгүй түүхийг үлдээлцсэн олон мянган ардчилагч, анхдагч нар цөм баатрууд учраас Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ны дарга Х.Баттулга 2021 оны 6-р сард зарлигаар баатар цолоор шагнасан билээ. Энэ бол төр анх удаа дарангуйлал, хэлмэгдэл, хавчлагын дор байсан ард түмнээ чөлөөлсөн ардчилагчдын зовсон ч зогсоогоороо хамгаалж босгосон ардчиллын, ардчилагчдын гавъяаг бүтнээр нь үнэлсэн шагнал байв.

Энэ хүндтэй цол тэмдэг, батламжийг хөх туган дээрээ хүлээж авсан эрхэм хүмүүс бол Дарь.Сүхбаатар, С.Эрдэнэцогт тэргүүтэй МоАХ-ны үе үеийн төлөөллүүд байв. Дарь.Сүхбаатар гэснээс Ардчилсан хувьсгалын алтан хараацай, МоАХ-г үндэслэгчдийн нэг “жанжин” хочит домог мэт цуут ОБЕГ-ын дэд дарга, Стандарт Хэмжил Зүйн Газрын дэд дарга асан, хурандаа Дарьсүрэнгийн Дарь. Сүхбаатар гуайн айдаг ганц хүн нь манай Цогтоо ах ч байж магадгүй. Өөр олон цуутнууд ч Цогтоо ахаас жийрхэнэ. Гол нь тэр хэнээс ч илүү шинийг сэтгэгч, сэтгэлгээг байнга сийрүүлэгч.

Монголын Ардчилсан Холбооны Хэрэг Эрхлэх Газрын даргаар арваад жилийн өмнөөс ажиллаж байгаа С.Эрдэнэцогт даргыг ширээнийхээ ард ажлаа эмхлээд суухгүй хааяа хөдөө гадаа явахаар МоАХ-оор орж гарч, бодсон санаснаа хэлж, хүсэл зоригоо ярьдаг танил анхдагч ах эгч нар, нам холбоодын олон олон хүмүүс, ХЭГ-ын ажилчид цөм аав нь эзгүй хүүхдүүд шиг болдог. Би хүнд долигонох угаасаа дургүй болохоор энд үнэнийг л бичлээ. Тийм учраас үнэхээр л Цогтоо ах МоАХ-ны гал голомтыг халуун чигээр нь өдий хүртэл барьж явааг хүн бүхэн мэддэг юм билээ. Гаднаасаа, анх уулзаж танилцаж байгаа нэгэнд хүйтэн хямсага, их зантай юм шиг ч дотроо зөөлөн, шударга, зөвшилцөгч зан чанартай хүн л дээ. Хүнд амлалт өгсөн бол араас нь шаналаж бусдын төлөөх үйлсийг буян гэж үздэг монгол ухааныг үлгэрлэгч.

Нийгмийг шинэчлэн нэн шинэ, хөгжлийн зорилтоо тодорхойлж түүндээ хүрэхийн тулд сонгуулийн хуулиас эхлээд бүх эрх зүйг тогтолцоогоор нь сайжруулж байж цаашаа явна. Ер нь үеийн үед орон “гэртэй, гэргүй ч бай үндэсний үзэлтнүүд” л Монгол улсыг авч явна гэж тэр нэг удаа хэлж билээ.

Ташрамд дурдахад С.Эрдэнэцогт ах МоАХ-ны ХЭГ-ын нөр их ажлын хажуугаар 1990 оны анхны ардчилсан чөлөөт хэвлэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс батламжлагдсан “ Ардчилал” сониныг “Үндэсний эх оронч үзэлтнүүд, үндэсний оюун санааны өв тээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжинэ” уриатайгаар эрхлэн хэвлүүлсээр байгаа билээ. Би ардчилал сонинд ажиллах болсон үеэс Цогтоо ах болон МУ-ын гавъяат Ч.Цэцэгмаа эгчийнхээ нөмөр нөөлөг, халуун сэтгэлийнх нь ач буянаар ихийг сурч мэдсэн. Өчүүхэн бичвэрээрээ талархал үлдээмээр санагдав. Мөн МоАХ, АН-ын таньдаг бүх хүмүүстээ аав ээж шиг минь хайрлан хамгаалж түшиг тулгуур болдогт гүн талархал илэрхийлье.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:42

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:42

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.9.41.156] 2022-09-16 00:49:10

Одоо ер нь хүнд итгэх итгэл алдрах тийш болчихжээ. Сайн гээд магтсан нь дэндүү тааруухан, сайхан ярьсан хүний үг худал нь голцуу. Ганцхан жишээ дурдхад одоогийн ерөнхийлөгчийг ерөнхий сайд болоход нь одоо л нэг хулгай луйвар хийгчдийг хуйхлаж өгнө. Аливаа юм үнэнээрээ явдаг цаг болох нь гэсэн юу болж хувирав. Ёстой л хонины арьс нөмөрсөн чоно аятай болж бүх юм эсрэгээрээ эргэвээ. Хуйвалдааан, луйвар ёстой задаа алдаж, ард иргэдийн амьдрал доройтохын туйлд тулж ирлээ. Гудамжаар тантай зөрж байгаа хүний царай зүсийг нэг сайн ажиглаатах. Нэг л их уур уцаартай, гуньж гутарсан, уруу дорой царайтай, яахаа мэдэхээ байчихсан шинжтэй. Сэтгэлийг нь засах санаатай өөдөөс нь инээмсгэлвэл бүр ч уурлаж уцаарлаж юу гэж доромжлож инээж ханиагаад байнав гэх шинжтэй. Монгол орны, хүмүүсийн байр байдал нэг иймэрхүү л дүр төрхтэй болчихжээ. Тэмцвэл ч тэмцэж юуг ч ялж дийлдэг ард түмэн шүү гэж л итгэж найдана.

0000 [192.82.73.60] 2022-09-20 06:32:33

ӨНӨӨГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ НАР ХУЛГАЙЧ НАРЫГ ТӨРӨӨС НАМААСААН ЗАЙЛУУЛАХ АЖИЛЫГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ САНАА ИХ БАЙГАА ҮҮНЭЭН АЖИЛ БОЛГОХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГААГ ХАРАЖ УХААРЧ МЭДЭЖ БАЙНА ГЭВЧ ХУЛГАЙЧ НАРЫН НАМЫН НЬ ДОТОР ХЭТ ОЛНОХ ШУДРАГ ХЭСЭГ НЬ ХЭТ ЦӨӨНХ БОЛОЖ БАЙГАА УЧИР ХИЙЖ БАЙГАА ЗҮҮЛЬ НЬ ХУЛГАЙЧ НАРЫН ГАРААР ХАД МӨРГӨСӨӨР БАЙНА ГЭДЭГ ХАРГАДАЖ БАЙНА Л ДАА

Зочин [202.179.27.50] 2022-09-16 10:25:26

таньтай санал нэг байна.

Зочин [66.181.160.78] 2022-09-15 06:24:38

Бие биенээ хөөрөгдөж бүү нялуурцгаа, АН монголын төрд гавьяа ч байгуулсан, гай ч тарьсан, баатрын алтан таван хошууны сүүдэртэй тал нь их шүү

Зочин [202.9.47.1] 2022-09-15 03:30:16

Өөрийгөө магтуулсан нэг луйварчин.

хнн . гавъяат авах нээдээ [202.179.27.62] 2022-09-15 01:16:14

домог мэт ... цууут ....алтан хараацай ....Эцо дарга .... юуун ч нялуун юм ...

Amaraa [202.9.46.240] 2022-09-15 01:10:11

Unen .

Шүүмжлэгч [184.191.68.198] 2022-09-15 00:50:10

НЭР УСАА ТАВИАГҮЙГ БОДОХОД ТӨЛБӨРТЭЙ НИЙТЛЭЛ БОЛОЛТОЙ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.